Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 16

1829 оны зургадугаар сард Нью-Йоркийн Фейеттэд Бошиглогч Иосеф Смитээр дамжууулан Бага Петр Витмерт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:51). (Хэсэг 14-ийн толгой гарчгийг үз.) Бага Петр Витмер хожим нь Мормоны Номын Найман гэрчийн нэг болжээ.

1-2, Их Эзэний мутар бүх дэлхий дээр байна; 3-6, Сайн мэдээг номлох хийгээд бодгалиудыг аврах нь хамгаас үнэ цэнэтэй зүйл мөн .

1АНХААРАГТУН, Миний үйлчлэгч Жон, мөн өөрийн Их Эзэн, мөн өөрийн Гэтэлгэгч, Есүс Христийн үгсийг анхаарагтун.

2Учрыг болгоогтун, би чамд хурц тодорхойгоор мөн хүчтэйгээр хэлж байна, учир нь миний мутар бүх дэлхий дээр байна.

3Мөн зөвхөн чи бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй тэрнийг би чамд хэлэх болно—

4Чамд хамгийн үнэ цэнэтэй тэр нь юу байж болохыг мэдэхийн тулд чи надаас олон удаа хүсч байсан билээ.

5Болгоогтун, энэ зүйлийн төлөө мөн миний зарлигуудын дагуу чамд миний өгсөн үгсийг ярьсны төлөө чи адислагдсан болой.

6Мөн эдүгээ, болгоогтун, би чамд хэлж байна, чамд хамгийн үнэ цэнэтэй байж болох тэр зүйл бол сүнсийг надад авчирч болохын тулд, чи тэдэнтэй хамт миний Эцэгийн хаант улсад амарч болохын тулд энэ хүмүүст наманчлалыг тунхаглах явдал болой. Амен.