Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 46

1831 оны гуравдугаар сарын 8-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:163–165). Сүмийн энэ эхний үед, Сүмийн үйлчлэлийг хөтлөн явуулах нэгдмэл загвар тогтож амжаагүй байлаа. Хэдий тийм ч, ариун ёслолын цуглаанууд хийгээд Сүмийн бусад цугларалтуудад зөвхөн гишүүд хийгээд чин үнэнч сонирхогчдыг оруулдаг заншил ямар нэг хэмжээгээр нийтлэг болоод байв. Энэхүү илчлэлт цуглаануудыг хянах болон хөтлөн явуулахтай холбоотой Их Эзэний тааллыг илэрхийлдэг.

1–2, Ариун Сүнсээр хөтлүүлсний дагуу ахлагч нар цуглаануудыг хөтлөн явуулах ёстой; 3–6, Үнэнийг эрэлхийлэгчид ариун ёслолын үйлчлэлээс гадуурхагдах ёсгүй; 7–12, Бурханаас асуу мөн Сүнсний бэлгүүдийг эрэлхийл; 13–26, Эдгээр бэлгүүдээс заримынх нь жагсаалт өгөгдөв; 27–33, Сүнсний бэлгүүдийг ялган таних хүч Сүмийн удирдагчдад өгөгддөг.

1АНХААРАГТУН, Ай миний сүмийн хүмүүс; учир нь та нарт ярьсан эдгээр зүйлүүд та нарын ашиг тусын тулд хийгээд сурахад чинь зориулагдсаныг үнэнээр би та нарт хэлж байна.

2Гэхдээ бичигдсэн тэдгээр зүйлүүд байгаа хэдий ч, бүх цуглаануудыг Ариун Сүнсээр удирдагдан мөн хөтлөгдсөний дагуу хөтлөн явуулах нь эхлэлээс миний сүмийн ахлагч нарт өгөгдсөөр ирсэн бөгөөд мөн ямагттийм байх болно.

3Гэсэн хэдий ч дэлхийн өмнө явагдах нийтийн цуглаануудаасаа хэн нэгнийг хэзээ ч зайлуулах ёсгүй нь та нарт зарлиглагдсан бөлгөө.

4Сүмд харьяалагдах хэн нэгнийг ариун ёслолын цуглаанаасаа зайлуулах ёсгүй нь та нарт мөн зарлиглагдсан буюу; хэдий тийм ч, хэрэв хэн нэгэн нүгэл үйлдвээс тэрээр дахин засрах хүртлээ ариун ёслолоос бүү хүртэг.

5Мөн дахин би та нарт хэлж байна, хаант улсыг хичээнгүйлэн эрэлхийлэгч хэнийг ч та нар ариун ёслолоосоо зайлуулах ёсгүй—бибээр үүнийг сүмийн бус хүмүүсийн талаар ярьж байна.

6Мөн дахин би та нарт хэлнэ, гишүүнээр батлах та нарын цуглааны талаар, хэрэв хэн нэгэн нь сүмийнх бус атлаа, хаант улсыг хичээнгүйлэн эрэлхийлэгч байх аваас, та нар тэднийг бүү зайлуул.

7Гэвч, бүх зүйл дээр өгөөмрөөр өгөгч, Бурханаас асуух нь та нарт зарлиглагдсан болой; мөн Сүнс чамд гэрчилдэг зүйлийг бүр түүнчлэн чи миний өмнө цэх шулуунаар алхлан, та нар муу ёрын сүнснүүдээр эсвээс, чөтгөрийн сургаалуудаар, эсвээс хүмүүний зарлигуудаар уруу татагдахгүйн тулд авралынхаа үр дүнг эргэцүүлэн бодож, бүх зүйлийг залбирал ба талархалтайгаар хийж, зүрх сэтгэлийнхээ бүхий л цэвэр ариун байдалд үйлдэх ёстой хэмээнэ би;учир нь зарим нь хүмүүнийх, мөн бусад нь чөтгөрийнх байдаг.

8Иймийн тул, та нар мэхлэгдэхгүйн тулд болгоомжил; мөн та нар мэхлэгдэхгүйн тулд юуны төлөө тэдгээр нь өгөгдсөнийг ямагт санан хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл;

9Учир нь үнэнээр би та нарт хэлж байна, эрэлхийлдэг, эсвээс надаас асуудаг, мөн тэд үүнийг шуналт хүслээрээ үрчихэж болох тэрхүү тэмдгийн төлөө бус асуудаг тэд бүгд ашиг тусыг олж болохын тулд тэдгээр нь намайг хайрладаг хийгээд миний бүх зарлигийг сахьдаг мөн түүнчлэн үйлдэхийг эрэлхийлдэг тэдний ашиг тусын төлөө өгөгддөг болой;

10Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, та нар сүмд өгөгдсөн тэдгээр бэлгүүд нь юу болохыг ямагт санаж, мөн оюундаа ямагт хадгалаасай хэмээнэ би.

11Учир нь бүгдэд бэлэг бүхэн өгөгддөггүй; учир нь олон бэлэг байдаг, мөн хүн болгонд Бурханы Сүнсээр бэлэг өгөгддөг болой.

12Үүгээр бүгд ашиг тусыг олж болохын тулд заримд нь нэг бэлэг өгөгдсөн байдаг, мөн заримд нь өөр бэлэг өгөгддөг болой.

13Есүс Христ бол Бурханы Хүү, мөн тэрээр дэлхийн нүглүүдийн төлөө цовдлогдсон гэдгийг мэдэх нь заримд нь Ариун Сүнсээр өгөгддөг болой.

14Бусдад нь, хэрэв тэд итгэлтэй хэвээр байх аваас тэд түүнчлэн мөнх амьдралтай байж болохын тулд тэдний үгст итгэх нь өгөгддөг болой.

15Мөн дахин, заримд нь, Их Эзэний хүссэний дагуу энэ нь мөнхүү Их Эзэний таалалд нийцсэн байхаар, хүмүүний үрсийн нөхцөл байдлуудын дагуу түүний нигүүлсэлд нийцүүлэн, үйлчлэлийн ялгаануудыг мэдэх нь Ариун Сүнсээр өгөгддөг болой.

16Мөн дахин, түүгээр ашиг тусыг олохын тулд Сүнсний илэрхийллүүд хүн болгонд өгөгдөж болохын тулд үйл ажиллагааны олон янз байдлыг, эдгээр нь Бурханаас байна уу гэдгийг мэдэх нь заримд нь Ариун Сүнсээр өгөгддөг болой.

17Мөн дахин, үнэнээр би та нарт хэлнэ, заримд нь мэргэн ухааны үг Бурханы Сүнсээр өгөгддөг болой.

18Мэргэн байх мөн мэдлэгтэй байх нь бүгдэд заагдахын тулд нөгөөд нь мэдлэгийн үг өгөгддөг болой.

19Мөн дахин, эдгэрэх итгэлтэй байх нь заримд нь өгөгддөг болой;

20Мөн эдгээх итгэлтэй байх нь бусдад нь өгөгддөг болой.

21Мөн дахин, гайхамшгуудыг үйлдэх нь заримд нь өгөгддөг болой;

22Мөн бошиглох нь бусдад нь өгөгддөг болой;

23Мөн сүнснүүдийг ялган таних нь заримд нь өгөгддөг болой.

24Мөн дахин, хэлнүүдээр ярих нь заримд нь өгөгддөг болой;

25Мөн хэлнүүдийн хөрвүүлэг нь өөр нэгэнд нь өгөгддөг болой.

26Мөн эдгээр бүх бэлгүүд Бурханы хүүхдүүдийн ашиг тусын тулд, Бурханаас ирдэг болой.

27Мөн сүмийн бишопт, мөн Сүмийг харж хандахаар Бурханы тохоон мөн томилох, мөн сүмд ахлагчид байх иймүүдэд нь та нарын дундах Бурханаас хэмээн хэлэх боловч тийм биш байх хэн нэгэн та нарын дунд байхгүйн тулд тэдгээр бүх бэлгийг ялган таних нь тэдэнд өгөгдөх ёстой.

28Мөнхүү улиран тохиох дор Сүнсээр асуудаг тэрээр Сүнсээр хүлээн авах болно;

29Гишүүн болгон үүгээр ашиг тусыг олж болохын тулд, тэргүүн байхын тулд эдгээр бүх бэлгүүдтэй байх нь заримд нь өгөгдөж болох буюу.

30Сүнсээр асуудаг тэрээр Бурханы тааллын дагуу асуудаг авай; иймийн тул, энэ нь бүр түүний асуусанчлан үйлдэгддэг болой.

31Мөн дахин, би та нарт хэлнэ, та нар Сүнсэнд юу ч хийлээ гэсэн, бүх зүйл Христийн нэрэнд үйлдэгддэг байх ёстой;

32Мөн та нар аливаа адислалаар адислагдсаныхаа төлөө Бурханд талархлаа Сүнсээр илэрхийлэх ёстой.

33Мөн та нар ариун журам хийгээд цэвэр ариун байдлыг миний өмнө ямагт хэрэгжүүлэх ёстой. Бүр тийм буюу. Амен.