Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 129

1843 оны хоёрдугаар сарын 9-нд Иллинойн Наувуд, тохинуулагч тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн мөн чанар ялгагдан танигдаж болох гурван их түлхүүрийг илчилсэн, Бошиглогч Иосеф Смитээр өгөгдсөн зааврууд оршвой (History of the Church, 5:267).

1–3, Амилуулагдсан хийгээд сүнсэн биеүд аль аль нь тэнгэрт буй; 4–9, Хөшигний цаанаас элчүүд танигдаж болох түлхүүрүүд өгөгдөв.

1ТЭНГЭРТ хоёр төрлийн хүмүүн биет, тухайлбал: Амилуулагдсан хүмүүн болох махан бодь хийгээд яс бүхий тэнгэр элчүүд буй—

2Жишээ нь: Надад гараа хүргэж мөн үзэгтүн, учир нь сүнс мах хийгээд ясгүй болой, харин надад буйг та нар харж байна хэмээн Есүс хэлжээ.

3Хоёрдугаарт: төгс болгогдсон шударга хүмүүсийн сүнснүүд, тэд амилуулагдаагүй боловч мөнхүү алдар сууг өвлөдөг болой.

4Элч ирж, Бурханаас захиас авчирлаа хэмээн түүнийг хэлэхэд, түүнд гараа өгч мөн өөртэйгөө гар барихыг түүнээс хүс.

5Хэрэв тэрбээр тэнгэр элч байх аваас, тэрээр үүнчлэн үйлдэх болно, мөн та нар түүний гарыг мэдрэх болно.

6Хэрэв тэрбээр төгс болгогдсон шударга хүний сүнс байх аваас, тэрбээр өөрийн алдар сууд ирэх болно; учир нь энэ бол түүний хүрч ирж болох цорын ганц зам болой—

7Өөртэйгөө гар барихыг түүнээс хүс, харин тэрээр хөдлөхгүй байх болно, учир нь шударга хүн хууран мэхлэх нь тэнгэрийн тогтсон журамд харш бөлгөө; гэвч тэрбээр түүний захиасыг хүргэсээр байх болно.

8Хэрэв энэ нь гэрлийн тэнгэр элч адил чөтгөр байх аваас, гар барихыг та нар түүнээс хүсэхэд, тэрбээр та нарт гараа өгөх болно, мөн та нар юу ч мэдрэхгүй байх болно; тиймийн тул та нар түүнийг ялган таньж болох бөлгөө.

9Эдгээр нь аливаа үйлчлэл Бурханаас уу гэдгийг та нар мэдэж болох тэрхүү гурван их түлхүүр бөлгөө.