Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 113

1838 оны гуравдугаар сард Исаиагийн бичээсүүдийн талаарх зарим асуултад Бошиглогч Иосеф Смитээр өгөгдсөн хариултууд оршвой (History of the Church, 3:9–10).

1–6, Иессийн гол иш, түүнээс урган гарах мөчир, мөн Иессийн үндэс тогтоогдов; 7–10, Сионы тараагдсан үлдэгсэд санваарт эрхтэй бөгөөд Их Эзэнд эргэж ирэхээр дуудагдав.

1ИСАИАГИЙН 11-р бүлгийн 1-р, 2-р, 3-р, 4-р, мөн 5-р шүлгүүдэд өгүүлэгддэг Иессийн Гол Иш хэн бэ

2Үнэнээр Их Эзэн ийн хэлдэг: Энэ бол Христ бөлгөө.

3Исаиагийн 11-р бүлгийн нэгдүгээр шүлэгт өгүүлэгддэг Иессийн гол ишнээс ирэх ёстой тэр мөчир юу вэ

4Болгоогтун, ийн Их Эзэн хэлдэг: Энэ бол Христийн гар дахь Иессийн, мөн түүнчлэн Ефраимын, эсвээс Иосефын угсааны хагас удам болох, дээр нь их хүч тавигдсан нэг үйлчлэгч бөлгөө.

511-р бүлгийн 10-р шүлэгт өгүүлэгддэг Иессийн үндэс юу вэ

6Болгоогтун, ийн Их Эзэн хэлдэг: Энэ бол Иессийн мөн түүнчлэн Иосефын удам билээ, мөн тугны тулд, мөн эцсийн өдрүүдэд миний хүмүүсийн цугларалтын тулд санваар болон хаант улсын түлхүүрүүд түүнд зүй ёсоор харьяалагддаг буюу.

7Елиас Хигбеегийн асуултууд: Исаиад, 52-р бүлэг, нэгдүгээр шүлэгт: Хүчин чадлаа өмсөгтүн Ай Сион—хэмээх зарлиг ямар учиртай вэ? Мөн Исаиа ямар хүмүүсийг дурдсан бэ

8Эцсийн өдрүүдэд Бурхан дуудах учиртай тэднийг, Сионыг дахин мөн Израилын гэтэлгэлийг авчрах санваарын хүчийг атгах ёстой тэднийг тэрээр дурджээ; мөн хүчин чадлаа тэр өмсөгтүн гэдэг нь тэр, Сион удам угсаагаараа эрхтэй байдаг санваарын эрх мэдлийг өмсөнө гэсэн үг юм; тэрчлэн тэрээр алдсан хүчиндээ эргэж ирэх болно.

92-р шүлэгт: Хүзүүнийхээ хүлээснээс өөрийгөө суллаж буй Сионоор бид юуг ойлгох ёстой вэ

10Тараагдсан үлдэгсэд унасан байдлаасаа Их Эзэнд эргэж ирэхээр ухуулагдана хэмээн бид ойлгох ёстой; хэрэв тэд үүнийг хийх аваас, Их Эзэний амлалт бол тэрээр тэдэнд ярих буюу тэдэнд илчлэлт өгөх нь болой. 6, 7, 8-р шүлгүүдийг үз. Түүний хүзүүний хүлээс нь түүн дээрх Бурханы зүхэл буюу Израилын үлдэгдлүүд харийнханы дунд тараагдсан байдал болой.