Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 81

1832 оны гуравдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:257-258). Фредерик Г. Виллямс дээд санваартан мөн Дээд Санваартны Ерөнхийлөгчийн Зөвлөлд зөвлөх байхаар дуудагдав. 1832 оны гуравдугаар сард энэхүү илчлэлт хүлээн авагдах үед энэ нь Жесси Гаусыг Ерөнхийлөгчийн Зөвлөлд Иосеф Смитийн зөвлөхийн албан тушаалд дуудсаныг түүхэн цэдгүүд харуулдаг. Гэсэн хэдий ч, тэрээр энэхүү томилолтод нийцэх байдлыг үргэлжлүүлэхэд бүтэлгүйтэж, үүний улмаас уг дуудлага дараа нь Фредерик Г.Виллямст шилжжээ. Уг илчлэлт (1832 оны гуравдугаар сарын нэгэн өдөр) тус зохион байгуулалтад, ялангуяа зөвлөхийн албан тушаалд дуудах, мөн уг томилолтын ёс жаягийг тайлбарласан учир Тэргүүн зөвлөлийн албан ёсны зохион байгуулалт өөд хийсэн алхам хэмээн тооцогдох ёстой. Гаус Ах хэсэг хугацаанд үйлчилж байсан боловч 1832 оны арванхоёрдугаар сард Сүмээс хөөгдсөн ажээ. 1832 оны гуравдугаар сарын 18-нд Виллямс Ах дурдсан албан тушаалд томилогджээ.

1–2, Хаант улсын түлхүүрүүд ямагт Тэргүүн Зөвлөлөөр атгагддаг; 3–7, Хэрэв Фредерик Г.Виллямс өөрийн тохинуулалд итгэлтэй байх аваас, тэрээр мөнх амьдралтай байх болно.

1ҮНЭНЭЭР, үнэнээр би өөрийн үйлчлэгч Фредерик Г.Виллямс чамд хэлж байна: Ярьж буй түүний дуу хоолойг, өөрийн Бурхан Их Эзэний үгийг дуулагтун, мөн өөрийн дуудагдсан, бүр миний сүмд дээд санваартан, мөн миний үйлчлэгч Бага Иосеф Смитэд зөвлөх байх тэрхүү дуудлагад анхаарал тавигтун;

2Дээд Санваарын Ерөнхийлөгчийн Зөвлөлд ямагт харьяалагддаг хаант улсын түлхүүрүүдийг бибээр түүнд өгсөн билээ:

3Иймийн тул, үнэнээр би түүнийг хүлээн зөвшөөрч мөн түүнийг, тэрчлэн миний томилсон албан тушаалд чи зөвлөхөд, чангаар болон зүрх сэтгэлдээ, олны өмнө болон ганцаар хийх залбиралд, тэрчлэн амьдарч байгаа нутагтаа, мөн ахан дүүсийнхээ дунд сайн мэдээг тунхаглах тохинуулалдаа ямагт итгэлтэй байхын хэрээр чамайг адислах болно.

4Мөн эдгээр зүйлүүдийг хийхэд чи нөхөддөө хамгийн агуу сайныг үйлдэх болно, мөн өөрийн Их Эзэн болох түүний алдар сууд тус нэмэрлэх болно.

5Иймийн тул, итгэлтэй байгтун; чамайг миний томилсон албан тушаалд үүргээ биелүүлэгтүн; сул доройчуудад тусал, доош унжсан гарнуудыг өргөгтүн, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун.

6Мөн хэрэв чи эцсээ хүртэл итгэлтэй байх аваас чи үхэшгүй байдлын титэм, мөн Эцэгийнхээ өргөөнд миний бэлтгэсэн харшуудад мөнх амьдралтай байх болно.

7Болгоогтун, мөн харагтун, эдгээр нь Альфа ба Омега, бүр Есүс Христийн үгс болой. Амен.