Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 69

1831 оны арваннэгдүгээр сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:234–235). Илчлэлтийг эмхэтгэл болгон анх удаа нийтлэхээр зорьж байсан нь арваннэгдүгээр сарын 1-ний тусгай чуулган дээр шийдвэрлэгджээ. Энд хэсэг 133 болж орсон уг илчлэлт арваннэгдүгээр сарын 3-нд нэмэгдэж мөн Хавсралт хэмээн нэрлэгджээ. Уг чуулганы үйл ажиллагаагаар Оливер Каудери эмхэтгэсэн илчлэлтүүд болон зарлигуудын гар бичмэлийг хэвлүүлэхийн тулд Миссурийн Индепенденст авч явахаар томилогдсон байжээ. Миссурид Сүм байгуулахын тулд хандивласан мөнгийг тэрээр түүнчлэн авч явах ёстой байв. Аяны зам нь хилийн дагуух хүн ам сийрэг суурьшсан газрыг дайрч өнгөрөх байсан учир, аян замын хамтрагч хүсүүштэй байлаа.

1–2, Жон Витмер Миссури уруу Оливер Каудерийг дагалдан явах ёстой; 3–8, Тэрээр тэрчлэн номлох мөн түүхийн баримтуудыг цуглуулж тэмдэглэн мөн бичих ёстой.

1АНХААРАГТУН, намайг, миний үйлчлэгч Оливер Каудерийн тусын тулд хэмээн Их Эзэн чиний Бурхан хэлж байна. Үнэнч мөн итгэлтэй хэн нэгэн нь түүнтэй хамт эс явбаас, Сионы нутаг уруу түүний аваачих зарлигууд хийгээд мөнгийг түүнд итгэл хүлээлгэсэн байх нь миний хувьд мэргэн ухаан биш бөлгөө.

2Иймийн тул, Их Эзэн бибээр, миний үйлчлэгч Жон Витмер миний үйлчлэгч Оливер Каудеритай хамт явах ёстой хэмээн хүснэ;

3Мөн тэрээр миний сүмийн талаар ажиглах мөн өөрийн мэдэх бүх чухал зүйлүүдийн түүхийг бичиж мөн бий болгохоо үргэлжлүүлэх нь буюу;

4Мөн тэрчлэн тэрээр миний үйлчлэгч Оливер Каудери болон бусдаас зөвлөгөө хийгээд тусламж хүлээн авах нь буюу.

5Мөн тэрчлэн дэлхий даяарх миний үйлчлэгчид өөрсдийн ажил үүргүүдийн тайланг Сионы нутаг уруу урагш илгээх ёстой;

6Учир нь Сионы нутаг нь эдгээр бүх зүйлийг хүлээн авах мөн гүйцэлдүүлэх байр хийгээд газар нь байх болно.

7Гэсэн хэдий ч, тэрээр мэдлэгийг илүү хялбархнаар олж авч болохын тулд миний үйлчлэгч Жон Витмер газраас газарт, мөн сүмээс сүмд олон удаа аялаг–

8Номлон мөн ухуулан, бичиж, хувилж, сонгон авах нь, мөн сүмийн сайн сайхны тулд, мөн Сионы нутаг дээр өсч өндийх ирээдүй үеийнхний тулд байх бүх зүйлийг олж аван үүнийг үеэс үед, үүрд мөн мөнхөд эзэмшихийн тулд юм. Амен.