Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 94

1833 оны тавдугаар сарын 6-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:346–347). Хайрум Смит, Ренолдс Кахун, мөн Жаред Картер нар Сүмийн барилгын хороо болж томилогдов.

1–9, Ерөнхийлөгчийн Зөвлөлийн ажлын тулд байшин барихтай холбогдсон зарлигийг Их Эзэн өгчээ; 10–12, Хэвлэлийн газар баригдах ёстой; 13–17, Тодорхой зарим өв тогтоогдов.

1МӨН дахин, үнэнээр би та нарт хэлнэ, найз нар минь, энд Көртландын газар нутагт миний өргөөний эхлэлд, Сионы гадасны хотын эхлэл мөн суурийг тавих мөн бэлтгэх ажлыг та нар эхлэх ёстой хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

2Мөн болгоогтун, энэ нь та нарт миний өгсөн загварын дагуу хийгдэх ёстой.

3Мөн өмнөд дэх эхний хэсэг газар нь илчлэлтийг олж авахад мөн сүм хийгээд хаант улсад хамаарах бүх зүйлд ерөнхийлөгчийн зөвлөлийн тохинууллын ажлын тулд, ерөнхийлөгчийн зөвлөлийн ажлын тулд ерөнхийлөгчийн зөвлөлийн байрыг барихын тулд надад ариулан адислагдаг.

4Үнэнээр би та нарт хэлж байна, энэ нь өргөнөөрөө мөн уртаараа, дотор талын танхим нь тавин тав, жаран таван фут баригдах ёстой.

5Мөн үүнээс хойш та нарт өгөгдөх загварын дагуу доод танхим мөн дээд танхим байх ёстой.

6Мөн санваарын ариун жаягийн дагуу, үүнээс хойш та нарт өгөгдөх загварын дагуу энэ нь сууринаасаа эхлэн Их Эзэнд онцгойлон адислагдах ёстой.

7Мөн энэ нь ерөнхийлөгчийн зөвлөлийн ажлын тулд Их Эзэнд бүхэлдээ онцгойлон адислагдах ёстой.

8Мөн аливаа цэвэр ариун биш зүйл үүний дотор орж ирэхийг та нар тэвчихгүй байх ёстой; мөн миний алдар суу тэнд байх ёстой, мөн миний оршихуй тэнд байх ёстой.

9Харин хэрэв тэнд аливаа цэвэр ариун биш зүйл орж ирэх аваас, миний алдар суу тэнд байхгүй байх болно; мөн миний оршихуй үүнд орж ирэхгүй байх болно.

10Мөн дахин үнэнээр би та нарт хэлье, өмнөд дэх хоёр дахь хэсэг газар нь надад зориулсан өргөө барихын тулд, миний судруудын орчуулгын хэвлэх ажлыг, мөн та нарт миний зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн хэвлэх ажлын тулд надад онцгойлон адислагдах ёстой.

11Мөн энэ нь өргөнөөрөө мөн уртаараа тавин тав, жаран таван фут дотоодтанхимтай баригдах ёстой; мөн доод болон дээд танхим тэнд байх ёстой.

12Мөн энэ өргөө, хэвлэлийн ажлын тулд, та нарт миний зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн, бүх зүйлд, энэ нь та нарт өгөгдөх загварын дагуу ариун, бузарлагдахгүй байж, сууринаасаа эхлэн бүхэлдээ Их Эзэнд онцгойлон адислагдах ёстой.

13Мөн гурав дахь хэсэг газрыг миний үйлчлэгч Хайрум Смит өөрийн өв болгон хүлээж авах болно.

14Мөн умард дахь эхний болон хоёр дахь газруудыг миний үйлчлэгчид Ренолдс Кахун мөн Жаред Картер өөрсдийн өв болгон хүлээн авах болно—

15Та нарт Их Эзэн миний өгсөн зарлигийн дагуу миний өргөөнүүдийг барих хороо байж, тэдэнд миний томилсон ажлыг тэд хийж болохын тулд буюу.

16Эдгээр хоёр өргөө нь тэдгээрийн талаар би та нарт зарлиг өгөх хүртэл баригдах ёсгүй болой.

17Мөн эдүгээ энэ цагт би үүнээс илүүг та нарт өгөх нь үгүй. Амен.