Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 44

1831 оны хоёрдугаар сарын сүүлчээр Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:157). Энд толилуулагдсан шаардлагыг дагахын тулдчуулганыг ирэх зургадугаар сарын эхэнд хийгдэхээр Сүм товлов.

1–3, Чуулганд ахлагч нар цугларах ёстой; 4–6, Тэд уг нутгийн хуулиудын дагуу зохион байгуулах мөн ядуусын төлөө анхаарал халамж тавих ёстой.

1БОЛГООГТУН, миний сүмийн ахлагчид дорноос хийгээд өрнөөс мөн умардаас хийгээд өмнөдөөсзахидлаар буюу зарим өөр замаар дуудагдах ёстой нь миний хувьд зүйтэй хэмээн Их Эзэн өөрийн үйлчлэгчид та нарт хэлж байна.

2Мөнхүү улиран тохиох дор, тэд итгэлтэй байж, мөн надад итгэх итгэлээ хөгжүүлэхийн хэрээр, тэд өөрсдийгөө хамтад нь цуглуулсан тэр өдөр бибээр Сүнсээ тэдний дээр юүлэх болно.

3Мөнхүү улиран тохиох дор, тэд эргэн тойрныхоо бүс нутгууд уруу явж, мөн хүмүүст наманчлалыг номлох ёстой.

4Мөн олон нь хөрвүүлэгдэх болно, ингэснээр хүний хуулийн дагуу өөрсдийгөө зохион байгуулах хүчийг та нар олж авах болно;

5Та нарын дайснууд та нарын дээр хүчгүй байж болохын тулд; та нар бүх зүйлд хамгаалагдаж болохын тулд; та нар миний хуулиудыг сахих боломжтой байж болохын тулд; ийнхүү миний хүмүүсийг устгахыг эрэлхийлдэг дайсны хүлээс бүр тасарч болохын тулд бөлгөө.

6Болгоогтун, би та нарт хэлж байна, та нарын хүлээн авсан миний хуулиудын дагуу бүх зүйл хийгдэж болох хүртэл тэд хадгалагдаж болохын тулд та нар ядуус хийгээд гачигдагсдад зочлон мөн тэднийг хөнгөвчлөхийн тулд туслах ёстой. Амен.