Семинар
3-р хичээл: Их урвалт


3-р хичээл

Их урвалт

Оршил

Есүс Христ дэлхий дээрх тохинууллынхаа үед Өөрийн Сүмийг байгуулсан. “Христийг дээш одсоны дараа төлөөлөгчид нь Түүний өгсөн түлхүүрүүдийг үргэлжлүүлэн ашиглаж байв. Гэвч гишүүдийн дуулгаваргүй болон итгэлгүй байдлаас болж төлөөлөгчид залгамжлагчдад түлхүүрүүдийг дамжуулж өгөлгүйгээр нас барсан юм. Бид энэ эмгэнэлт үеийг ‘Урвалт’ гэж нэрлэдэг” (Хэнри Б.Айринг, “The True and Living Church,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 21). Энэхүү өргөн цар хүрээтэй урвалтын улмаас Их Эзэн санваарын эрх мэдлийг дэлхийгээс татан авсан юм. Их урвалтыг ойлгох нь Есүс Христийн сайн мэдээ хожмын өдрүүдэд сэргээгдэх шаардлагатай байсныг ойлгоход бидэнд тусалдаг.

Заах зөвлөмж

Тайлбар: Энэ хичээл нь эд зүйл болон хэд хэдэн зураг ашиглахыг санал болгодог учраас та хэдэн зүйлийг урьдчилан бэлтгэж болно. Эдгээр нь зарим төрлийн эд анги болон дараах зургуудыг багтаана: Христ төлөөлөгчдөө томилсон нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 38; мөн LDS.org-ийг үзнэ үү), Баптисм хүртэж буй залуу эрэгтэй (д. 103), Ариун Сүнсний бэлэг (д. 105), Ариун ёслолыг адислах нь (д. 107), болон Ариун сүм рүү явж буй залуу хос (д. 120).

Зураг
Христ төлөөлөгчдөө томилсон нь
Зураг
Баптисм хүртэж буй залуу эрэгтэй
Зураг
Ариун Сүнсний бэлэг
Зураг
Ариун ёслолыг адислах нь
Зураг
Ариун сүм рүү явж буй залуу хос

Есүс дэлхий дээр байхдаа Өөрийн Сүмийг байгуулсан

Ямар нэг багаж эсвэл тоног төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай эд ангийг ангид авчир (жишээ нь цахилгаан хэрэгсэл эсвэл компьютерийн залгуур, унадаг дугуйн гинж эсвэл дугуй эсвэл автомашины очлуур байж болно). Энэ эд ангиа суралцагчдад үзүүлж энэ нь юунд харьяалагддаг ба юу хийдэг болохыг тэднээс асуу. (Хэрэв та ямар нэг эд анги олох боломжгүй бол самбар дээр зурж болно.)

  • Энэ эд анги нь байх ёстой тоног төхөөрөмждөө байхгүй байвал яах бол?

  • Энэ жишээг Есүс Христийн Сүмтэй хэрхэн харьцуулж болох вэ? (Есүс Христийн Сүм нь маш чухал бүрэлдэхүүн хэсгүүдтэй бөгөөд эдгээр хэсэг байхгүй бол сүм үйл ажиллагаа явуулж эсвэл бүр оршин тогтнож чадахгүй.)

Суралцагчдаас дэлхий дахинд авралыг санал болгох Сүмийн зорилгод аль хэсэг нь хамгийн чухал болохыг бодож эхлэхийг хүс. Есүс Христийн Сүмийн хамгийн чухал хэсгүүд гэсэн гарчгийг самбар дээр бич.

Нэг суралцагчийг Ефес 2:19–22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үед Өөрийн Сүмээ дээр нь барьсан суурийг олж тогтоохыг хүс. (Та суралцагчдад энэ хичээлийн үеэр унших Шинэ Гэрээний судруудыг олоход нь туслахын тулд хуудасны дугаарыг нь хэлж өгч болно.) Тэд олж мэдсэн зүйлээ хуваалцах үеэр дараах үнэнийг самбар дээрх гарчгийн дор бич. Төлөөлөгчид ба бошиглогчид Есүс Христийн Сүмийн суурь болдог. Та суралцагчдад Ефес 2:20 дээрх энэ үнэнийг зааж буй хэллэгүүдийг тэмдэглэхийг санал болгож болно.

  • Төлөөлөгчид болон бошиглогчид нь яагаад Сүмийн “суурь” нь байдаг гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдад Есүс Христийн Сүмийн бас нэг чухал хэсгийг олж тогтооход нь туслахын тулд Есүс төлөөлөгчдийг томилсон нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 38). Нэг суралцагчаас зураг дээрх үйл явдлыг тайлбарлахыг хүс. Дараа нь нэг суралцагчийг Марк 3:13–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Бурханы хүүхдүүдийн авралд зайлшгүй чухал Сүмийн өөр нэг хэсгийг олж тогтоохыг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа дараах үнэнийг самбар дээр бич: Авралын ёслолууд болон гэрээнүүдийг хүлээн авахад санваарын эрх мэдэл зайлшгүй шаардлагатай.

Аврагч дэлхийгээс явахаасаа өмнө төлөөлөгчдөдөө Сүмийг удирдах мөн Бурханы хүүхдүүдийн авралын төлөө Өөрийнх нь нэрээр үйлдэх эрх мэдлийг олгосон гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Сүмийн бас нэгэн чухал хэсгийг олж тогтоохыг хүс:

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Бидний хүлээн авсаар буй үнэнүүд болон сургаалууд нь бурханлаг илчлэлтүүдээр ирж байгаа мөн цаашид ирэх болно. Зарим сүсэг бишрэлд … сургаалын талаар санаа бодлыг зөрөлдөөн гардаг. … Гэхдээ Сүмд өнөөдөр яг л эрт үеийнхтэй адил, Христийн сургаалыг тодотгож эсвэл сургаалын зөрчилтэй байдлыг залруулах явдал нь төлөөлөгчийн эрх мэдлийг Их Эзэнээс хүлээн авсан хүмүүст ирдэг бурханлаг илчлэлтүүдээр шийдэгддэг” (“Христийн Сургаал,”Ensign, 2012 оны 5-р сар, 86 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий Чуулган, 93).

  • Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлснээр бошиглогчид болон төлөөлөгчдийн нэг чухал үүрэг юу вэ? (Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох хэдий ч дараах үнэнийг олж тогтоосон эсэхийг нягтлаарай: Төлөөлөгчид болон бошиглогчид тэнгэрлэг илчлэлтээр дамжуулан зөв сургаалыг хүлээн авдаг. Сургаал гэдэг нь Есүс Христийн сайн мэдээний үндсэн суурь, мөнхийн үнэнүүдийг хэлдэг гэдгийг та суралцагчдад сануулж болно. Самбар дээрх жагсаалтад энэ үнэнийг нэмж бич.)

Суралцагчдад энэ гарын авлагын хавсралтад байгаа эсвэл суралцагчдын судрын тэмдэглэлд байгаа үндсэн сургаалуудын жагсаалтыг үзүүл. Семинарын суралцагчдыг семинарт суралцах хугацаандаа үндсэн сургаалуудын талаар илүү гүнзгий ойлголттой болоход урамшуулдаг гэдгийг тайлбарла. Үүнийг хийх нь тэдэнд гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь тусалж, сайн мэдээг бусдад заахад тэднийг бэлтгэдэг. Суралцагчдыг энэ жил Сургаал ба Гэрээг судлахдаа эдгээр сургаалыг анхаарахад урь.

Суралцагчдыг үндсэн сургаалууд дотроос өөрсдөд нь ач холбогдолтой нэгийг сонгоход урь, мөн цөөн хэдэн суралцагчаас яагаад үүнийг сонгосон гэдгээ тайлбарлахыг хүс.

  • Их Эзэний Сүмд үнэн сургаал заагдаж мөн зөв ойлгогдох нь яагаад тийм чухал байдаг вэ? (Суралцагчдыг хариулах үед та Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн үгийг хуваалцаж болно: “Үнэн сургаал ойлгогдож, хандлага, зан төлөвийг өөрчилдөг” [“Little Children,” Ensign, 1986 оны 11-р сар, 17].)

Суралцагчдад Их Эзэний Сүмийн бас нэг чухал хэсгийн талаар бодоход нь туслахын тулд дараах зургуудыг үзүүл Баптисм хүртэж буй залуу эрэгтэй (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 103), Ариун Сүнсний бэлэг (д. 105), Ариун ёслолыг адислах нь (д. 107), мөн Ариун сүм рүү явж буй залуу хос (д. 120). Суралцагчдаас баптисм, гишүүний баталгаа, ариун ёслол болон лацдан холболт зэрэг нь юугаараа адил төстэй болохыг асуу. (Тэд бүгд ёслолууд.)

  • Ёслол гэж юу вэ? (Cанваарын эрх мэдлээр гүйцэтгэгддэг ариун нандин, албан ёсны үйлдэл юм.)

  • Ёслолууд нь яагаад Есүс Христийн Сүмийн чухал хэсэг гэж та нар бодож байна? (Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд та тэднийг Иохан 3:5-ыг уншихад урьж, хэрэв тэдэнд баптисм хүртэх ямар ч арга зам байхгүй байсан бол юу тохиолдох байсныг асуу. Санваарын бүх авралын ёслолыг гэрээнүүд дагалддаг ба эдгээр нь Бурхантай хийдэг ариун нандин хэлэлцээр юм гэдгийг онцлон хэл.)

Бид Есүс Христийн Сүмд авралд маань шаардлагатай ёслолуудыг хүлээн авч чадна гэдгийг гэрчил. Энэ үнэнийг самбар дээрх жагсаалтад нэмж бич.

Есүс Христ нас барсныхаа дараа амилж, мөн Тэрээр тэнгэрт одсон гэдгийг тайлбарла. Тэрээр дэлхий дээрх Сүмийг удирдахаар өөрийн биеэр байсангүй. Есүс Христ дэлхий дээр Өөрийн биеэр байхгүй ч гэсэн Өөрийн төлөөлөгчдийг илчлэлтээр дамжуулан удирдан чиглүүлдэг. Түүний төлөөлөгчдийн удирдлага дор эртний Сүм хурдацтай тархаж мөн мянга мянган хүн баптисм хүртсэн. Гэгээнтнүүдийн цуглаан Ромын Эзэнт гүрний ихэнх үед байгуулагдаж байсан. Төлөөлөгчид ахлагч, бишоп, дикон, прист, багш, сайн мэдээг номлогчдыг (патриархууд) дуудаж мөн санваарын эрх мэдлийг өгдөг байв.

Их Эзэний мөнх бус тохинууллын дараагийн эрин зууны үеэр Их Урвалт тохиов

Дараах үнэнийг самбар дээр бич: Хүмүүс сайн мэдээний үнэн сургаалаас нүүр буруулж мөн Их Эзэний эрх мэдэл олгосон үйлчлэгчдийг эсэргүүцэх үед урвалт тохиодог.

Нийтийг хамарсан урвалтын үеүд дэлхийн түүхийн туршид тохиосоор ирсэн гэдгийг тайлбарла. Нэг жишээ нь, Аврагчийг Өөрийнхөө Сүмийг зохион байгуулсны дараа тохиосон Их Урвалт юм (2 Tесалоник 2:1–3-ыг үзнэ үү). Аврагчийн төлөөлөгчдийг нас барсны дараа сайн мэдээний зарчмууд гуйвуулагдан, Сүмийн зохион байгуулалт болон санваарын ёслолуудад эрх мэдэлгүй өөрчлөлтүүд хийгдсэн. (Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэлүүд (2004), 13–14-ийг үзнэ үү.)

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Үйлс 12:1–3; 2 Тимот 4:3–4; 2 Петр 2:1–2.

Төлөөлөгчид хүч чармайлт гаргасан боловч Сүмийн эхэн үед аюул занал нүүрлэсээр байсан гэдгийг тайлбарла. Ангийнхныг гурван бүлэг болгон хуваарил. Бүлэг бүрд самбар дээрх судрын эшлэлүүдээс нэгийг өг. Сүмд заналхийлж байсан ямар нэг зүйлийг олж мэдэхийг хүс. (Та Үйлс 12:1–3-ыг уншиж байгаа тэдэнд зориулан Иаков, Петр хоёр төлөөлөгч байсныг тодруулж хэлж болно.) Хангалттай цаг гаргаж өгснийхөө дараа бүлэг бүрээс нэг суралцагчийг гарч ирэн, олж мэдсэн зүйлээ хэлэхийг хүс.

  • Эдгээр заналхийлэл нь яагаад Сүмд хор хөнөөлтэй байсан гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр Шинэ Гэрээний үеийн Сүмийн энэ хугацаанд тохиолдсон асар их алдагдлын талаар хэлсэн дараах үгийг уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Иаковыг Херод Иерусалимд алсан. Петр, Паул хоёр Ромд нас барсан. Филип зүүн зүг рүү явсан гэсэн яриа байдаг. Бид үүнээс илүү зүйл мэдэхгүй.

Тэд тарж явсан, заасан, гэрчилж байсан бөгөөд Сүмийг үүсгэн байгуулсан юм. Мөн тэд итгэдэг зүйлийнхээ төлөө амиа өгсөн бөгөөд тэдний үхэлтэй хамт урвалтын харанхуй эрин зуун ирсэн юм” (“The Twelve,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 84).

Их урвалтаас болж алдагдсан хамгийн чухал зүйлийг тайлбарласан ерөнхийлөгч Пакэрын хэлсэн үгийг үргэлжлүүлэн уншихыг өөр нэг суралцагчаас хүс:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Урвалтын үед алдагдсан хамгийн үнэтэй зүйл нь Төлөөлөгчдийн эзэмшиж байсан эрх мэдэл— санваарын түлхүүрүүд байсан юм. Сүмд Түүний Сүм байхын тулд түлхүүрүүдийг атгаж, тэдгээрийг бусдад дамжуулдаг Арванхоёрын чуулга байх ёстой” гэжээ (“The Twelve,” 84).

  • Санваарын эрх мэдэл алдагдах нь Сүмийн бусад амин чухал хэсгүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Хүмүүст төлөөлөгчид ба бошиглогчид, санваарын эрх мэдэл эсвэл Есүс Христийн сургаалын талаар зөв ойлголтгүйгээр Сүмийг засах ямар нэг арга зам байсан уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?

Нэг суралцагчийг ахлагч Боид К.Пакэрын өгсөн дараах түүхийн дүгнэлтийг уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Олон зуун өнгөрч, дөл бөхөж мөн бүдгэрсэн юм. Ёслолууд өөрчлөгдөж эсвэл орхигдсон байв. Шугам тасарч мөн Ариун Сүнсийг бэлэг болгон олгох эрх мэдэл алга болсон байв. Урвалтын харанхуй үе дэлхийд ноёлох болов” (“The Cloven Tongues of Fire,” Ensign, 2000 оны 5-р сар, 8).

  • Их урвалт болон үүний үр дагаврыг ойлгох нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ? (Суралцагчид өөр өөр шалтгаан хэлж болох ч энэ агуу уналтыг ойлгох нь Их Урвалтын үр дагаврыг даван туулахад Есүс Христийн сургаал болон эрх мэдлийн сэргээлт зайлшгүй шаардлагатай байсан гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг гэдгийг онцлон хэл.)

Хэдийгээр үнэнээс урвах өөр нэг ерөнхий урвалт болохгүй ч бид тус бүрдээ гэрээнүүдээ сахин, зарлигуудыг дагаж, Сүмийн удирдагчдыг сонсон, ариун ёслолоос хүртэж, мөн өдөр тутам судраас судалж, залбирал хийн, үйлчилснээр гэрчлэлээ тогтмол хүчирхэгжүүлэн, өөрсдийгөө хувийн урвалтаас хамгаалах ёстой гэдгийг тайлбарла (Итгэлдээ үнэнч байх нь 201-ийг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ хайрлах хайр, Их урвалтын бодит байдал мөн сайн мэдээний Сэргээлтийн агуу бэлгийн талаар гэрчилж, хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Урвалт нь дуулгаваргүй байдал ба итгэл алдсанаас болж бий болдог

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг урвалт тохиосон нэг шалтгааныг Сүмийн гишүүдийн дунд итгэлгүй байдал гарсантай холбоотой хэмээн тайлбарлажээ:

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Бурханы хүмүүс өнөөдөр бидэнд байгаа гайхалтай зүйлүүдийг үргэлж хүртэхээр зохистой байгаагүй. Төлөөлөгчид Христийг дээш одсоны дараа Түүний тэдэнд өгсөн түлхүүрүүдийг ашигласаар байсан. Гэвч гишүүдийн дуулгаваргүй болон итгэлгүй байдлаас болж төлөөлөгчид залгамжлагчдадаа түлхүүрүүдийг дамжуулж өгөлгүйгээр нас барсан юм. Бид энэ эмгэнэлт үеийг ‘Урвалт’ хэмээн нэрлэдэг. Хэрэв тэр үеийн гишүүд өнөөдөр та нарт байгаа шиг итгэлээ ашиглах боломжтой мөн хүсэлтэй байсан бол Их Эзэн санваарын түлхүүрүүдийг дэлхийгээс татан авахгүй байх байсан. Тиймээс энэ нь дэлхийн түүхэнд болон Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд түүхэн ач холбогдолтой ба мөнхийн ач холбогдолтой өдөр юм.

“Одоо бидний үүрэг бол итгэлдээ үнэнч байж мөн дуудагдсан хүмүүсийг дэмжих амлалтаа биелүүлэх явдал билээ. Их Эзэн өнөөдөртэй адил Сэргээлтийн эхэн үед Сүмд сэтгэл хангалуун байсан. Гэвч Тэр тухайн үеийн болон одоогийн гишүүдэд хандан, Тэрээр нүглийг өчүүхэн төдий ч, хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй хэмээн анхааруулсан юм. Өнөөдөр дуудагдсан хүмүүсийг дэмжихийн тулд бид өөрсдийн амьдралыг дүгнэж, шаардлагатай бол наманчилж, Их Эзэний зарлигуудыг сахих амлалт өгч мөн Түүний үйлчлэгчдийг дагах ёстой. Хэрэв бид эдгээр зүйлийг хийхгүй бол Ариун Сүнс биднээс авагдаж, бид хүлээн авсан гэрлээ алдаж мөн бид Их Эзэний Сүмд Түүний үйлчлэгчдийг дэмжинэ гэсэн амлалтаа биелүүлж чадахгүй болно хэмээн Их Эзэн бидэнд анхааруулдаг” (“The True and Living Church,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 21).

Урвалтын үеэр Бурхан Өөрийн хүүхдүүдээс нүүрээ буруулаагүй юм

Арван хоёрын Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард харанхуй болон урвалтын үед ч Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдээс нүүрээ буруулдаггүй хэмээн заажээ:

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Шинэ Гэрээний үеийн харьцангуй богинохон хугацаанд … хүмүүс Христ болон Түүний төлөөлөгчдийн эсрэг эргэсэн билээ. Эл сүйрэл Харанхуй зуун хэмээн нэрлэгддэг зуу зуун жилийн сүнсний харанхуй, зогсонги байдалд буюу Их урвалтад хүргэснийг бид мэддэг шүү дээ.

Энэхүү урвалтын болон сүнсний харанхуй үеийн түүхэн давталт нэн тодорхой байгаа юм. Бидний Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ адил тэгш хайрладаг. Тэрээр бүх хүүхэд нь сайн мэдээний адислалуудыг амьдралдаа аваасай гэж хүсдэг. Бурхан хүүхдүүдээ орхиогүй учраас сүнсний гэрэл байхгүй болоогүй. Харин Түүний хүүхдүүд бүгдээрээ Түүнээс нүүр буруулсан үед энэ гэрэл нөлөөлдөг. Сүнсний харанхуй нь хувь хүмүүс, нийгэм, улс орнууд мөн бүхэл соёл иргэншил буруу сонголт хийсний үр дүнгээс үүдэлтэй байдаг. Энэ нь түүхийн туршид дахин дахин нотлогдсоор байгаа билээ. Энэхүү түүхэн загварын агуу сургамжуудын нэг нь бидний хувиараа болон хамтдаа хийдэг сонголтууд бидэнд болон бидний үр удамд сүнслэг үр дагавраараа нөлөөлдөг” (“Өнгөрсөн үеийн сургамжаас суралцахуй,” Ensign, 2009 оны 5-р сар, 32 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31).