Семинар
Гэрээр судлах хичээл: Ютагийн дайн ба Маунтэйн Мийдөүс дэх хядлага, Агуу Үнэт Сувд ирсэн нь, Албан тунхаг 1 ба Сургаал ба Гэрээ 138 (31-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Ютагийн дайн ба Маунтэйн Мийдөүс дэх хядлага, Агуу Үнэт Сувд ирсэн нь, Албан тунхаг 1 ба Сургаал ба Гэрээ 138 (31-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материалууд

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Дараах нь суралцагчдын 31-р бүлгийг судалж байхдаа мэдэж авсан сургаал, зарчмуудын тойм юм. Энэхүү тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. 31-р бүлгийн таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Ютагийн дайн ба Маунтэйн Мийдөүс дэх хядлага)

Суралцагчид Сүмийн түүхэн дэх эмгэнэлт үйл явдлыг судалж байхдаа хэрэв зөрчлийг бусадтай хамтарч Их Эзэний арга замаар шийдвэрлэх юм бол зөрчилдөөний хор уршигтай үр дагавраас зайлсхийж чадна гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас хэрэв зөвийг хийх зөвлөгөөг үл тоомсорловол буруу сонголтууд хийхдээ илүү амархан болдог гэдгийг мэдэж авсан. Суралцагчид гэм нүглээ нуухыг сонгох нь биднийг илүү их нүгэл үйлдэхэд хүргэж бас харамсал, зовлон шаналлыг авчрах болно гэдгийг олж мэдсэн. Эцэст нь, суралцагчид Есүс Христийн суурин дээр өөрсдийн итгэлийг босгосноор хүчтэй гэрчлэлтэй болж чадна гэдгийг мэдэж авсан.

2 дахь өдөр (Агуу Үнэт Сувд ирсэн нь)

Суралцагчид Агуу Үнэт Сувд бол Иосеф Смитийг бошиглогч, үзмэрч, илчлэгч болохыг нотолдог гэдгийг олж мэдсэн. Тэд Мосе болон Абрахамын Ном хэрхэн ирсэн талаар мэдэж авсан. Тэд бас Итгэлийн тунхаг дээрх олон сургаал, зарчмыг олж тогтоосон.

3 дахь өдөр (Албан тунхаг 1)

Суралцагчид олон эхнэр авах ёсыг үргэлжлүүлэхгүй байх талаар Тунхаг бичгийг судалж байхдаа Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчид өгдөг илчлэлтээрээ дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг бөгөөд Сүмийн ерөнхийлөгчид Сүмийг төөрүүлэн удирдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж авсан. Суралцагчид 1890 оны ариун сүмийн ажлын өсөлт хөгжлийн талаар судалж байхдаа бид бидний өмнө амьдарч байсан болон бидний дараа ирэх тэдгээрийг бүгдийг нь оролцуулан гэр бүлийн гишүүдтэйгээ лацдан холбох ёслолоор дамжуулан холбогдож чадна гэдгийг олж мэдсэн.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 138)

Суралцагчид ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн илчлэлт хүлээн авсан туршлагыг судалж байхдаа бид судруудыг уншиж, тунгаан бодох үедээ өөрсдийгөө илчлэлт хүлээн авахад бэлтгэдэг гэдгийг олж мэдсэн. Үүнээс гадна, тэд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөн сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдаж чадна гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас Бурхан Эцэг ба Есүс Христийн ач ивээлээр дамжуулан үхлийн хүлээснээс чөлөөлөгдөж, амилалтаар дамжуулан бүрэн баяр баясгаланг хүлээн авч чадна гэдгийг мэдэж авсан.

Оршил

Энэ хичээл нь сүнсний дэлхий дээрх сүнснүүдэд сайн мэдээг хэрхэн заадгийг ойлгоход суралцагчдад тусалж чадна. Энэ нь бас суралцагчдад тэд хэрхэн нас барагсдын төлөөх авралын агуу ажлын нэг хэсэг болж болохыг ойлгоход тусалж чадна.

Заах зөвлөмж

Та Сургаал ба Гэрээ 138 дахь энэ хичээлийг заахаасаа өмнө долоо хоногийн турш судалсан зүйлсээс нь асуулт байгаа эсэхийг суралцагчдаас асууж болно. Жишээ нь, тэдэнд Маунтэйн Мийдөүс дэх алан хядлага эсвэл Албан Тунхаг 1-ийн талаар асуулт байж болох юм.

Сургаал ба Гэрээ 138

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит сайн мэдээг сүнсний дэлхийд хэрхэн номлодог талаар мэдэж авав

Дэлхий дээрх хүмүүс үхлийн дараа бидэнд тохиолддог зүйлсийн талаар өөр өөр итгэл үнэмшилтэй байдаг гэдгийг суралцагчдад хэл. Суралцагчдаас үхлийн дараа бидэнд тохиолддог зүйлсийн талаар өөр итгэл үнэмшилтэй хэн нэгэнтэй уулзаж байсан эсэхийг асуу. Цөөн хэдэн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь. (Бусдын шашин шүтлэгийн талаар сөргөөр эсвэл басамжилж ярихгүй байхад анхаар.)

  • Үхлийн дараах амьдралын талаарх аль итгэл үнэмшил нь үнэн зөв гэдгийг бид хэрхэн мэдэж авч чадах вэ? (Бүр хожмын үеийн гэгээнтнүүдийн зарим нь үхлийн дараах амьдралын талаар буруу итгэл үнэмшилтэй байдгийг та тайлбарлаж болно.)

Суралцагчдын хариулт дээр нэмж, нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Судрууд бол үнэнийг худлаас ялгах жишиг мөн” (“Судрын адислал,” Ensign, 2010 оны 5-р сар, 34 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39).

Бид эдгээр итгэл үнэмшлийг Сургаал ба Гэрээ 138 гэх мэт судрууд дээр Их Эзэний илчилсэн үнэнүүдтэй харьцуулснаар үхлийн дараах амьдралын олон төрлийн итгэл үнэмшлийн талаар үнэн зөв байдлыг мэдэж авч чадна гэдгийг батлан хэл.

Дараах бүдүүвч зургийг самбар дээр зур. Та зарим нэг арга замаар зөв шударга хүмүүс хүртэл өөрсдийнх нь сүнс биеэс нь салсныг боолчлол хэмээн үздэг учраас (С ба Г 138:49–50-ийг үзнэ үү) бүх сүнсний дэлхийг сүнсний шорон мэтээр үзэж болно гэдгийг товч тайлбарлаж болно.

Зураг
сүнсний диваажин ба сүнсний шоронгийн бүдүүвч зураг

Суралцагчдад 138-р хэсгээс судалсан үнэнүүдээ товч эргэн харахад нь туслахын тулд ангийн хэсэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:12–15, 22-ыг олоод, нас барсныхаа дараа хэн сүнсний диваажин руу явахыг мөн тэнд нөхцөл байдал ямар байх талаар олж мэдэхийг хүс. Ангийн үлдсэн суралцагчдаас Сургаал ба Гэрээ 138:20–22-ыг олоод, нас барсныхаа дараа хэн сүнсний шорон руу явахыг мөн тэнд нөхцөл байдал ямар байх талаар олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

Зөвхөн ёс бусчууд хийгээд тэрслүү үеийнхэн нас барахдаа сүнсний шорон руу яваад зогсохгүй бас сайн мэдээний мэдлэггүйгээр гэм нүгэлдээ үхэх тэдгээр нь бас сүнсний шорон руу явдаг гэдгийг онцол (С ба Г 138:32-ыг үзнэ үү) Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийг 1 Петр дээрх хэсгүүдийг тунгаан бодож байх үед Их Эзэн Сүнсний шорон дахь хүмүүс хэрхэн сайн мэдээний адислалуудыг хүлээн авах боломжтой болохыг түүнд илчилсэн гэдгийг суралцагчдад сануул.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:29–32-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас сайн мэдээ сүнсний дэлхийд хэрхэн заагддагийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Тэд дараах үнэнтэй төстэй ямар нэгэн зүйлийг олж тогтоох ёстой. Есүс Христийн удирдлагаар зөв шударга тэнгэр элчүүд сүнсний шоронд байгаа хүмүүст сайн мэдээг заадаг.

Самбар дээрх бүдүүвч зураг дээр сүнсний шоронд сайн мэдээг тунхаглаж байгаа Их Эзэний зөв шударга тэнгэр элчүүдийг төлөөлүүлэхийн тулд сүнсний диваажингаас сүнсний шорон руу сум зур.

Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд дэлхий дээр эсвэл сүнсний дэлхийд байгаагаас үл хамааран Есүс Христийн сайн мэдээний зарчмууд болон ёслолуудыг хүлээн авах боломжтой байх болно гэдгийг тайлбарлан, Сургаал ба Гэрээ 138:33–37-г нэгтгэн дүгнэ.

Хүн бүр сайн мэдээг хэрхэн сонсохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Аврагч нас барсныхаа дараа богинохон хугацаагаар сүнсний дэлхийд айлчилж очсон ч сүнсний шоронд байгаа тэдэнд сайн мэдээг номлох зөв шударга сүнснүүдийг зохион байгуулсан гэдгийг тайлбарла. Энэ хүчин чармайлт өнөөдөр ч үргэлжилж байна. Сайн мэдээг сонсоогүй эсвэл хүлээн аваагүй хүмүүс бидний өдрүүдэд нас барвал тэдэнд ч бас сүнсний дэлхийд сайн мэдээг сонсож, хүлээн авах боломж тохиох болно.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Сургаал ба Гэрээ 138:38–49 дээр Аврагчийг загалмай дээр нас барсны дараа өөрсөд дээр нь ирэхийг хүлээж байсан “агуу хийгээд хүчирхэг” олон сүнсний нэрийг жагсаасан гэдгийг суралцагчдад сануул. Аврагчийн айлчилж очсон зарим сүнс Хуучин Гэрээ болон Мормоны Номын бошиглогчид байсан. Бид 53-р шүлгээс эхлээд ерөнхийлөгч Смит бас бошиглогч Иосеф Смит (түүний авга) ба Хайрум Смит (түүний аав) гэх мэт сүүлийн эрин үед ирэх сонгогдсон сүнснүүдийг харсныг уншсан.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:53–56-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, энэ хүмүүс дэлхий дээр байхдаа сүнсний шоронд байсан тэдгээрийн авралд хэрхэн хувь нэмрээ оруулсныг олж мэдэхийг хүс.

  • Хожмын үеийн Сүмийн удирдагчид шоронд байсан сүнснүүдэд хэрхэн тусалсан бэ?

Суралцагчдыг хожмын үеийн Сүмийн удирдагчид ариун сүмүүдийг барьж, нас барагсдын төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэснээр нас барагсдын гэтэлгэлд тусалдаг гэдгийг олж тогтоосны дараа самбар дээрх бүдүүвч зургийн хажууд ариун сүмийн зургийг байрлуулж эсвэл зур.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:58–59-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, нас барагсад гэтэлгэгдэхийн тулд юу хийх ёстойг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Сүнсний дэлхийд наманчилдаг хүмүүст юу тохиолдох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах сургаалыг олж тогтоох ёстой. Наманчилдаг Сүнснүүд ариун сүмийн ёслолуудад дуулгавартай байснаар гэтэлгэгдэж, Цагаатгалаар дамжуулан цэвэршигдэж мөн шагналаа хүлээн авдаг.)

  • Бид дэлхий дээр амьдарч байхдаа нас барагсдын авралын ажилд хэрхэн тусалж чадах вэ? (Гэр бүлийн түүхийн ажлыг гүйцээж мөн нас барагсдын төлөө ариун сүмийн ёслолуудад оролцсоноор.)

Самбар дээрх ариун сүмийн зураг руу заа. Биднийг нас барагсдынхаа ёслолуудыг гүйцэтгэхээр ариун сүм рүү явахад, тэд ёслолуудыг хүлээн авахыг сонгох юм бол сүнсний шоронгоос гэтэлгэгдэж мөн диваажинд буй зөв шударга сүнснүүдтэй нэгдэхэд нь тэдэнд тусалдаг гэдгийг гэрчил.

Самбар дээрх бүдүүвч зураг дээр сүнсний шоронгоос гэтэлгэгдэж буй наманчлагч сүнснүүдийн гэтэлгэлийг төлөөлүүлэхийн тулд сүнсний шоронгоос сүнсний диваажин руу сум зур.

  • Энэ мэдлэг таны ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажлын туршлагуудад хэрхэн нөлөөлж чадах вэ?

  • Гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд оролцсоноор та нар хэрхэн адислагдаж байсан бэ? (Та өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:60-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн цэдэглэгдсэн үнэнүүдийн талаарх гэрчлэлийг олж мэдэхийг хүс.

Суралцагчдыг дараагийн долоо хоногуудад гэр бүлийн түүх эсвэл ариун сүмийн ажлыг хийх цаг гаргахад урамшуулан дэмж.

Их Эзэн Есүс Христийн талаар болон амьд болон нас барагсдад боломжтой байдаг Цагаатгалын адислалуудын талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.

Дараагийн бүлэг (Сүмийн байгууллагууд ба хөтөлбөрүүд, Албан тунхаг 2, Авралын ажлыг яаравчлуулах нь, Гэр бүлийн тунхаг, амьд бошиглогч)

Суралцагчдаас өнөөдөр Их Эзэн Өөрийн Сүмийг удирдаж байгааг хэрхэн мэддэгийг асуу. Амьд бошиглогчтой байх нь яагаад чухал вэ? Гэр бүлүүд яагаад чухал вэ? Суралцагчдыг ирэх долоо хоногийн хичээлүүдийг судалж байхдаа эдгээр асуултын хариултуудыг олж мэдэхэд урь.