Семинар
143-р хичээл: Сургаал ба Гэрээ 134


143-р хичээл

Сургаал ба Гэрээ 134

Оршил

1835 оны 8-р сарын 17-нд Сүмийн ерөнхий чуулган Сургаал ба Гэрээний анхны хэвлэлийн төлөвлөж байсан агуулгыг авч хэлэлцэхээр Огайогийн Көртландад цуглажээ. Бошиглогч Иосеф Смит Мичиган дахь гэгээнтнүүд дээр айлчилж очсон байсан учир Оливер Каудери чуулганыг тэргүүлсэн байна. Энэ цугларалт дээр гэгээнтнүүд засгийн газар болон хуулиудын талаар Сүмийн баримталдаг итгэл үнэмшлийн тухай Оливер Каудерийн бичсэн тунхгийг оруулахыг бүгд санал нэгтэй дэмжсэн байна.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 134:1–4

Засгийн газрын үүрэг хариуцлагууд тавигдав

Суралцагчдыг шинэ улс үндэслэн бий болгож байна гэж төсөөлөхөд урь. Нэг суралцагчийг энэ шинэ засгийн газрын удирдагч байхаар томил. Тэр суралцагчаас судраа аван ангийн өмнө гарч ирэхийг хүс. Суралцагч удирдагчаас асуу.

  • Та энэ шинэ улсын хүн ард дагаж мөрдөхөд зориулан ямар хуулиудыг баталмаар байна вэ? (Та суралцагчийн хариултуудыг самбар дээр бичиж болно.)

Ангийнханд дараах асуултыг тавь. Үүнд:

  • Удирдагчийнхаа баталсан хуулиудыг та нар юу гэж бодож байна вэ? Та нар тэдгээрийг хэр сайн дагах төлөвлөгөөтэй байна вэ?

  • Засгийн газрын зорилго нь юу гэж та нар бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 134 нь засгийн газрууд болон хуулиудын талаарх Сүмийн итгэл үнэмшлийн тухай тунхагладаг бичиг баримтыг агуулдаг гэдгийг тайлбарла. 1835 оны 8-р сарын 17-нд Сургаал ба Гэрээний анхны хэвлэлийг хэвлэн гаргах сүүлчийн бэлтгэл ажил хийгдэж байхад Оливер Каудери Сүмийн гишүүдийн ерөнхий чуулганыг тэргүүлжээ. Тэр бичиг баримт танилцуулсан бөгөөд чуулганд оролцсон гишүүд санал нэгтэйгээр номонд оруулахыг зөвшөөрсөн байна. Иосеф Смит, Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Фредерик Г.Виллямс хоёр энэ чуулганд байгаагүй. Тэд Мичиганы муж улсад сайн мэдээг номлож байв. Тэд эргэж ирээд, Иосеф Смит уг бичиг баримтыг Сургаал ба Гэрээнд оруулахыг зөвшөөрчээ.

Суралцагч удирдагчийг Сургаал ба Гэрээ 134-р хэсгийн оршлыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, гэгээнтнүүд яагаад тунхгийг хэвлэгдэх хэрэгтэй гэж бодож байсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 134:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншихыг хүс. Ангийнхны хагасаас хэн засгийн газруудыг анх санаачилсныг болон засгийн газруудын үндсэн зорилгыг олж мэдэхийг хүс. Нөгөө хагасаас засгийн газрын албан тушаалтнуудад Бурхан ямар хариуцлага хүлээлгэснийг олж мэдэхийг хүс. Бүлэг бүрээс олж мэдсэнээ хуваалцахыг хүс. Суралцагчдыг дараах үнэнүүдийг олж тогтооход тэдгээрийг самбар дээр бич.

Засгийн газрууд нь хүн төрөлхтний тусын тулд Бурханаар тогтоогдсон.

Засгийн газрын албан тушаалтнууд нийгмийн сайн сайхан хийгээд аюулгүй байдлын төлөө ажиллах үүргийг Бурханы өмнө хүлээдэг.

  • Засгийн газрын удирдагчид нийгмийн сайн сайхан хийгээд аюулгүй байдлын төлөө ямар ямар арга замаар ажиллаж чадах вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 134:2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, засгийн газрын хувь хүн болгоны төлөө хамгаалах ёстой гурван эрхийг олж мэдэхийг хүс. Та суралцагчийг уншихаас өмнө зөрчихгүй гэдэг үг аюулгүй эсвэл зөрчигдөхгүй гэсэн утгатай болохыг тайлбарлан хэлж болно.

  • 2-р шүлэгт цэдэглэгдсэнээр, засгийн газрууд иргэдийнхээ ямар эрхийг хамгаалах ёстой вэ? (“Ухамсрын чөлөөт байдал, өмчийн эрх хийгээд хяналт мөн амь насаа хамгаалах.” Та мөн ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны “амь амьдрал, эрх чөлөө мөн өмч хөрөнгө нь хүн төрөлхтний гурван агуу эрх юм” [“Our Divine Constitution,” Ensign, 1987 оны 11-р сар, 4] гэж хэлснийг суралцагчдадаа хэлж болно.)

  • Ухамсраа дагах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? Ухамсраа чөлөөтэй дагах нь яагаад чухал вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 134:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, засгийн газрын хамгаалах ёстой өөр нэг эрхийг олж мэдэхийг хүс. (Та суралцагчдыг уншихаас өмнө хариуцлага хүлээх гэдэг үг нь хариуцлагатай байх гэсэн үг бөгөөд иргэний шүүгчид нь хуулийн хэрэгжилтийг хангагч төрийн албан хаагч гэдгийг тайлбарлан хэлж болно.) Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Хүмүүсийн хувьд шашин шүтсэнийхээ төлөө засгийн газарт биш, Бурханд хариуцлага хүлээх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Ухамсрыг хянаж юм уу бодгалийн эрх чөлөөг даралгүйгээр гэмт хэргийг хазаарлан тогтоож, гэмийг цээрлүүлнэ гэсэн нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 134:3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас зарим улсын иргэд засгийн газрынхаа удирдагчдыг хуулиа дээдэлж байгаа эсэхийг батлахаар юу хийж болохыг олж мэдэхийг хүс. (Суралцагчдад шүлгийг ойлгоход нь туслахын тулд бүгд найрамдах засаглал нь хүмүүс өөрсдийгөө төлөөлүүлэн удирдагчдыг сонгодог засгийн газар, бүрэн эрхт засаглал нь хаан юм уу хатан зэрэг нэг дээд удирдагчтай гэдгийг та тайлбарлаж болно.)

  • “Хүмүүсийн дуу хоолой” сайн удирдагчдыг хэрхэн эрэлхийлж мөн дэмжих вэ? (Хэрэв шаардлагатай бол, “хүмүүсийн дуу хоолой” гэдэг нь удирдагчдаа сонгуулиар сонгохыг хэлж байгаа гэдгийг онцол.)

Хичээлийн эхэнд шинэ засгийн газрын удирдагч байхаар томилогдсон суралцагч руу ханд. Ангийнхныг энэ удирдагчид туслуулахаар илүү олон суралцагчийн нэрийг дэвшүүлэхэд урь. Тэгээд ангийнхан нэр дэвшсэн суралцагчдаас хоёрыг нь сонгож болохын тулд сонгууль явуул. Эдгээр шинэ удирдагчийг судруудаа аваад, самбарын өмнө зогсох эхний удирдагчтай (таны өмнө нь томилсон) нэгдэхэд урь. Эдгээр гурван удирдагчийг засгийн газрын албан хаагчдын үүрэг хариуцлагын тухай одоогоор юу сурснаа тайлбарлахыг хүс.

Сургаал ба Гэрээ 134:5–6, 8

Иргэн хүний үүрэг хариуцлагуудыг тодорхой тайлбарлав

Гурван суралцагч удирдагчаас шинэ улсынх нь иргэдийн хүлээх ёстой зарим үүрэг хариуцлагыг жагсаан бичихийг хүс. Нэг суралцагчийг хариултуудыг самбар дээр жагсаан бичихэд урь. Дараа нь ангийнхнаас асуу.

  • Та нар энэ үүрэг хариуцлагуудын жагсаалтыг юу гэж бодож байна вэ? Та нар энэ жагсаалтыг яаж өөрчлөх вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 134:5–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас иргэдийн үүрэг хариуцлагуудыг олж мэдэхийг хүс. (Суралцагчийг уншиж байхад, та түүнийг дараах үгсийг тодорхойлохоор байн байн зогсоож болно. Тухайлбал: салшгүй гэдэг нь алдагдахгүй ямар нэгэн зүйлийг хэлнэ; үймээн самуунд өдөөн хатгагдах гэдэг нь засгийн газрын удирдагчдын эсрэг босохыг хэлнэ; хүндэтгэх гэдэг нь нийцтэй юм уу дуулгавартай номхон байхыг хэлнэ; түрэгдэх гэдэг нь орлуулахыг хэлнэ; эмх замбараагүй явдал гэдэг нь хуульгүй байх—дүрэм болон засгийн газар байхгүй байх эсвэл дүрэм журам хийгээд засгийн газрын эсрэг бослого гаргах гэсэн үг.)

  • 5–6-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бид засгийн газартаа ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ? (Суралцагчид дараах үнэнтэй адил зүйлийг илэрхийлэх ёстой. Бид амьдардаг газрынхаа засгийн газрыг дэмжиж, хамгаалах ёстой. Энэ зарчмыг самбар дээр бичих талаар бод. Энэ зарчим засгийн газар биднийг “зүй ёсны хийгээд салшгүй эрхүүдийг” хамгаалдаг хуулиудын дагуу ажилладаг гэсэн таамаглалыг багтаадаг гэдгийг онцол.)

  • Итгэлийн аль тунхаг танд энэ зарчмыг санагдуулж байна вэ? (Та суралцагчдыг Итгэлийн арван хоёр дахь тунхгийг унших юм уу чээжээр хэлэхэд урьж болно.)

  • Бид иргэнийхээ хувьд засгийн газраа хэрхэн дэмжиж хамгаалах вэ? (Хариултуудад бид хуулиудыг дагах, бусдыг мөн дагадаг болоход урамшуулах, олон нийтэд үйлчлэх, засгийн газрын албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх мөн санал өгөх зэрэг хариултууд багтаж болно.)

Суралцагчдад засгийн газрууд болон хуулиудыг дэмжих талаар өөр үнэнийг олж тогтооход туслахын тулд дараах асуултыг тавь.

  • 6-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Бурхан биднийг бурханлаг хуулиуд болон хүмүүний хуулиудад дуулгавартай байх тухайд ямар сэтгэгдэлтэй байх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа дараах зарчмыг самбар дээр бич. Бурхан биднээс бурханлаг хуулиуд болон хүмүүний хуулиудыг хүндэлж мөн дагахыг хүсдэг.)

Суралцагчдад түрүүчийн асуултад хариулахад нь туслахын тулд нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйжийн хэлсэн дараах мэдэгдлийг уншихыг хүс. Ангийнхнаас хэрэв газар нутгийн хууль бидний итгэлийн эсрэг үйлчилж байвал бид хуульд хэрхэн хандах талаар сонсохыг хүс:

Зураг
Ахлагч Жэймс Э.Талмэйж

“Бурханы үгээр илчлэгдсэн хийгээд төрийн хуулиар ногдуулсан шаардлагууд хоорондоо зөрчилдөж байгаа тохиолдолд Сүмийн гишүүд эдгээр эрх мэдэлтний хэнийг нь дагах ёстой вэ?

Шашны эрх чөлөө [Бурханаар] өгөгдсөнийг хүлээн зөвшөөрөх ёстой ч улсынхаа хуульд захирагдах нь гэгээнтнүүдийн үүрэг юм. Хэдий тийм ч, тэд засгийн газрынхаа иргэн буюу харьяатын хувьд шашны үйлчлэлийн эрх чөлөөний сайн үйлст өөрсдийгөө болон бүх хүмүүнийг хамгаалахаар тохиромжтой бүх аргыг хэрэглэх ёстой. Тэднээс хууль бусаар хавчигсдын шахалт эсвэл шударга бус хуулиудын үйл явцын дагуу эсэргүүцэлгүйгээр зовохыг шаардаагүй, харин тэдний эсэргүүцэл хууль болон зохих журмын дагуу байх ёстой. Гэгээнтнүүд шударга бус эрх мэдэлтнүүдэд цэвэр хүмүүний эсэргүүцлээр бурууг хийж байснаас ёс бусыг тэвчин зовох нь илүү дээр гэсэн сургаалыг хүлээн авснаа чухамдаа үзүүлсэн (The Articles of Faith, 12 дахь хэвлэл [1924], 422, 423]).

Засгийн газар болон хуулиа дэмжиж мөн хамгаалах тухай эдгээр зарчмыг дагадаг өөрсдийн мэддэг хүмүүсийн тухай бодоход суралцагчдыг урь. Цөөн хэдэн суралцагчаас эдгээр иргэд хэрхэн засгийн газраа дэмжиж байгаа талаар хуваалцаж болно. Тэгээд суралцагчдыг засгийн газар болон хуулиа дэмжиж мөн хамгаалахын тулд өөрсдийн хийж болох ямар нэг зүйлийн талаар хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Засгийн газрууд гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх үүрэгтэй бол иргэд “сайн хуулиудын эсрэг хэрэгтнүүдэд шийтгэлийг авчрахад” туслах үүрэгтэйг тайлбарлан Сургаал ба Гэрээ 134:8-ыг дүгнэн ярьж өг.

Сургаал ба Гэрээ 134:7, 9–10, 12

Шашин төрийн хоорондын холбоо дүрслэгдэв

Оливер Каудери засгийн газрууд нь шашны үйлийг хамгаалах хуулиудыг тогтоох ёстой боловч нэг шашныг нөгөөгөөс дээгүүр тавих ёсгүй гэж бичсэн болохыг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 134:7, 9–10-ыг дүгнэн ярьж өг. Түүнчлэн тэрээр шашны нийгэмлэгүүд нь дэг журамгүй гишүүдээ гишүүнчлэлээс хасах юм уу сүмээс хөөх зэргээр шийтгэх эрхтэй ч ийм нийгэмлэгүүд тухайн гишүүдийг залхаан цээрлүүлэх, эд хөрөнгийг хураах эсвэл бие махбодод нь гэмтэл учруулах шийтгэлүүдийг ногдуулах эрх мэдэлгүй гэж бичжээ.

Сургаал ба Гэрээ 134:11

Засгийн газраас тусламж хүсэх эрх тайлбарлагдав

Энэ шүлгийн дагуу, хэрэв иргэд хохирвоос засгийн газраасаа “барагдуулахын” тулд асуух нь тэдэнд зөвшөөрөгдсөн гэдгийг тайлбарлан Сургаал ба Гэрээ 134:11-ийг дүгнэн ярьж өг. Барагдуулах гэдэг нь ямар нэгэн зүйлийг зөв болгох гэсэн үг юм. Энэ шүлэг нь түүнчлэн иргэд нь яаралтай тохиолдолд эсвэл засгийн газар тусламж үзүүлэх боломжгүй бол өөрсдийгөө болон бусдыг хамгаалахдаа зөвтгөгдөж болно гэдэг тунхгийг агуулдаг.

Суралцагчдаас улс орон хийгээд орон нутгийнхаа юуг үнэлдгээ хуваалцахыг хүс. Засгийн газар болон хуулиа дэмжиж мөн хамгаалахын ач холбогдлыг гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 134:5. Засгийн газраа дэмжиж хамгаалах нь

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр дараах тунхгийг хэлжээ.

Зураг
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Бидэнд орон нутгийн хуулиудыг дэмжиж мөн хамгаалах үүрэг хариуцлагыг даатгасан. Санаатайгаар хууль зөрчих нь шударга бус юм. Нийгмээр тогтоогдсон дүрэм журмуудын шударга хийгээд үнэн зөв байдлын талаар хувьдаа ямар бодолтой байх нь хамаагүйгээр тухайн хүний үүрэг бол хуулийг хүндэтгэж, дэмжих явдал юм” (The Teachings of Howard W. Hunter, Clyde J. Williams [1997], 164).

Зураг
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Муж улсын бүрэн эрхийн хууль нь дэмжигдэх ёстой бөгөөд тэдгээр хуулийн доор амьдрагч хүмүүс нийтийн сайн сайхны төлөө тэдгээрийг дагах ёстой. Энэ тал дээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм их хатуу байр суурьтай. Итгэлийнх нь үндсэн номлолуудын нэг дараах үгсээр тодорхой хэлэгдсэн ‘Хаад, ерөнхийлөгчид, удирдагчид, мөн шүүгчдэд захирагдаж, хуулийг дуулгавартай дагаж, хүндлэн дээдэлж, мөн дэмжих ёстой гэдэгт бид итгэдэг’ [Итгэлийн тунхаг 1:12]” (The Teachings of Howard W. Hunter, 165).