Семинар
155-р хичээл: Сургаал ба Гэрээ 138:7–60


155-р хичээл

Сургаал ба Гэрээ 138:7–60

Оршил

Энэ хичээл бол Сургаал ба Гэрээ 138-д цэдэглэгдсэн илчлэлтийн талаарх хоёр хичээлийн хоёр дахь нь юм. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Шинэ Гэрээн дэх зарим судрын хэсгийг бясалгаж байхдаа сүнсний дэлхийн тухай болон зөв шударга сүнснүүд үхлийн хүлээснээс чөлөөлөгдөхөө хүлээж байсан тухай үзэгдлийг харсан. Энэ үзэгдэлд ерөнхийлөгч Смит Есүс Христийг мөн Түүний үхэл хийгээд амилалтын хоорондох цаг хугацаанд зөв шударга үйлчлэгчдээр сүнсний шорон дахь сүнснүүдэд сайн мэдээг заалгахаар зохион байгуулж мөн эрх мэдэл олгож байхыг үзжээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 138:7–37

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит сайн мэдээг сүнсний дэлхийд хэрхэн номлосныг мэдэж авав

Дэлхий дээрх хүмүүс үхлийн дараа бидэнд тохиолддог зүйлсийн талаар өөр өөр итгэл үнэмшилтэй байдаг гэдгийг суралцагчдад хэл. Суралцагчдаас үхлийн дараа бидэнд тохиолддог зүйлсийн талаар өөр итгэл үнэмшилтэй хэн нэгэнтэй уулзаж байсан эсэхийг асуу. Цөөн хэдэн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь. (Бусдын шашин шүтлэгийн талаар сөргөөр эсвэл басамжилж ярихгүй байхад анхаар.)

  • Бид үхлийн дараах амьдралын тухай аль итгэл нь зөвийг хэрхэн мэдэж чадах вэ? (Та бүр зарим хожмын үеийн гэгээнтэн үхлийн дараах амьдралын тухай зөв биш итгэл үнэмшилтэй байдгийг онцлон тэмдэглэж болно.)

Суралцагчдын хариултад нэмэлт болгон нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Судрууд бол үнэнийг худлаас хайх жишиг мөн” (“Судрын адислал,” Ensign, 2010 оны 5-р сар, 34 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 37).

Бид үхлийн дараах амьдралын талаарх олон янзын итгэл үнэмшлийн үнэн зөв эсэхийг Сургаал ба Гэрээ 138 зэрэг судрууд дээр Их Эзэний илчилсэн үнэнүүдтэй харьцуулснаар мэдэж чадна гэдгийг батал.

Дагалдах бүдүүвч зургийг самбар дээр зур. Та зарим нэг арга замаар зөв шударга хүмүүс хүртэл өөрсдийнх нь сүнс биеэс нь салсныг боолчлол хэмээн үздэг учраас (С ба Г 138:49–50-ийг үзнэ үү) бүх сүнсний дэлхийг сүнсний шорон мэтээр үзэж болно гэдгийг товч тайлбарлаж болно.

Зураг
сүнсний диваажин хийгээд сүнсний шоронгийн бүдүүвч зураг

Суралцагчдад өмнөх хичээлийн 138-р хэсгээс сурсан үнэнүүдийг товчхон тоймлоход туслахын тулд ангийнхны нэг хэсгийг Сургаал ба Гэрээ 138:12–15, 22-оос үхлийн дараа хэн сүнсний диваажинд очихыг болон тэнд нөхцөл байдал ямар байхыг судлахыг даалга. Ангийнхны нөгөө хэсгийг Сургаал ба Гэрээ 138:20–22-оос үхлийн дараа хэн сүнсний шоронд очихыг мөн тэнд тэдний үзэх нөхцөл байдлыг судлахыг даалга. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

Зөвхөн ёс бусчууд болон тэрслүү үеийнхэн үхэхдээ сүнсний шоронд ордог төдийгүй бас сайн мэдээний мэдлэггүйгээр нүгэлдээ үхсэн хүмүүс ч бас орно гэдгийг онцол (C ба Г 138:32-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийг 1 Петрийн судрын хэсгийг эргэцүүлэн бодож байхад, Их Эзэн түүнд сүнсний шорон дахь хүмүүс хэрхэн сайн мэдээний адислалуудыг хүлээж авах боломжтой болохыг илчилсэн гэдгийг сануул.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:7–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Петр Аврагчийг ‘махан бие дотор егүүтгэгдэж’ дууссаны дараа Түүнийг юу хийсэн гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Петр Аврагчийг сүнсний дэлхий рүү яваад юу хийсэн гэж хэлсэн бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:25–28-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, ерөнхийлөгч Смит сүнсний дэлхий дэх Их Эзэний ажлыг эргэцүүлэхдээ юуны талаар гайхширч байсныг олж тогтоохыг хүс.

  • Ерөнхийлөгч Смитийн асуулт юу байсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та дараах асуултыг самбар дээр бичиж болно. Их Эзэнд сүнсний шорон дахь бүх хүнд гурван хоногийн дотор сайн мэдээг номлох нь хэрхэн боломжтой байсан бэ?)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:29–32-ыг чангаар уншиж, ангийнхныг ерөнхийлөгч Смитийн бясалган байхдаа хүлээн авсан хариултыг олж мэдэхэд урь.

  • Аврагч сүнсний шорон дахь хүмүүст сайн мэдээг хэрхэн ийм богино хугацаанд номлосон бэ?

Суралцагчдыг 29–32-р шүлгээс сурсан зүйлээ ашиглан сүнсний дэлхийд сайн мэдээ хэрхэн заагддаг талаарх үнэнийг хэлэхийг хүс. Тэд дараах үнэнтэй ойролцоо үнэнийг олж тогтоох ёстой. Есүс Христийн удирдлагаар зөв шударга элчүүд сүнсний шорон дахь хүмүүст сайн мэдээг заадаг. Та суралцагчдыг 30-р шүлэг дээрээс уг үнэнийг зааж буй үгсийг тэмдэглэхэд урьж болно.

Самбар дээрх бүдүүвч зурагт, Их Эзэний зөв шударга элчүүд сүнсний шоронд сайн мэдээг номлохыг төлөөлүүлэн сүнсний диваажингаас сүнсний шорон руу сум зур.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:33–34-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэний зөв шударга элчүүд шорон дахь сүнснүүдэд юу заасныг олж мэдэхийг хичээн дагуулан уншихыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Эдгээр сургаал нь мөнх бус байдалд хүмүүс баптисм хүртэхэд бэлтгэгдэж байхдаа юу заалгадагтай хэрхэн харьцуулагдаж болох вэ?

  • ‘Төлөөлөн хийх баптисм’ гэж юу вэ?

  • 34-р шүлэгт цэдэглэгдсэнээр, сайн мэдээний эдгээр зарчим сүнсний шоронд байгаа сүнснүүдэд яагаад номлогдох хэрэгтэй вэ? (Та ’махан бие дэх хүмүүсийн дагуу шүүгдэж’ гэдэг нь Бурханы амьд эсвэл үхсэн бүх хүүхэд адил жишгээр шүүгдэж болохын тулд сайн мэдээний тухай сурч мөн хүлээн авах боломжтой байх хэрэгтэй гэсэн үг гэдгийг тайлбарлаж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:35–37-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, хэр олон сүнс Есүс Христийн сайн мэдээг хүлээн авах боломжтой байхыг олж мэдэхийг хүс.

  • Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд Есүс Христийн сайн мэдээг сонсож мөн хүлээн авах боломжтой байх болно гэдгийг мэдэх нь яагаад бидэнд чухал гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдад хэрхэн бүгд сайн мэдээг сонсохыг ойлгоход нь туслахын тулд, хэдийгээр Аврагч нас барсныхаа дараа богино хугацаагаар сүнсний дэлхийд айлчилсан ч зөв шударга сүнснүүдээр сүнсний шоронд байгаа сүнснүүдэд сайн мэдээг номлуулахаар зохион байгуулсан гэдгийг тайлбарла. Энэ хүчин чармайлт өнөөдөр ч үргэлжилж байна. Бидний өдрүүдэд сайн мэдээг сонсож эсвэл хүлээн авч амжилгүй нас барсан хүмүүс сүнсний дэлхийд сайн мэдээг сонсож мөн хүлээн авах боломжтой байна.

Сургаал ба Гэрээ 138:38–60

Ерөнхийлөгч Смит сайн мэдээг сүнсний шоронд номлох өв тэгш, агуу сүнснүүдийг харсан билээ.

Суралцагчдаас нас барсан, зөв шударга гэр бүлийн гишүүн эсвэл өвөг дээдсийнхээ тухай бодохыг хүс.

  • Та нар тэднийг сүнсний дэлхийд юу хийж байгаа талаар эргэцүүлж байсан уу?

Суралцагчдад ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Сургаал ба Гэрээ 138:38–49 дээр Аврагчийг загалмай дээр үхсэнийхээ дараа Түүнийг сүнсний дэлхийд ирэхийг хүлээж байсан олон ‘агуу хийгээд хүчирхэг’ сүнсний нэрсийг жагсаан бичсэн гэдгийг сануул. Аврагчийн айлчилж очсон сүнснүүдийн зарим нь Хуучин Гэрээ болон Мормоны Номын бошиглогчид байв. 53-р шүлгээс эхлэн бид ерөнхийлөгч Смит, бошиглогч Иосеф Смит (түүний авга ах) болон Хайрум Смит (түүний аав) зэрэг хожмын өдрүүдэд ирэх сонгомол сүнснүүдийг түүнчлэн харсан гэдгийг уншдаг.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:53–56-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, энэ хүмүүс дэлхий дээр байхдаа сүнсний шоронд байсан тэдний авралд хэрхэн хувь нэмрээ оруулсныг олж мэдэхийг хүс.

  • Хожмын үеийн Сүмийн удирдагчид шоронд байсан сүнснүүдэд хэрхэн тусалсан бэ?

Суралцагчдыг хожмын үеийн бошиглогчид нас барагсдын гэтэлгэлд зориулан ариун сүмүүдийг барин, нас барагсдын төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэснээр тусалсан гэдгийг олж нээсний дараа, ариун сүмийн зургийг самбар дээрх бүдүүвч зургийн дэргэд байрлуул эсвэл зур.

  • 55–56-р шүлгийн дагуу эдгээр удирдагч энэ дэлхий дээр хийх ажилдаа хэзээнээс бэлтгэж эхэлсэн бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:57-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, итгэлтэй ахлагчид нас барсныхаа дараа юуг үргэлжлүүлэн хийхийг олж мэдэхийг хүс.

  • Итгэлтэй ахлагчид нас барсныхаа дараа юуг үргэлжлүүлэн хийх вэ?

Сүнсний дэлхий дэх ажил нь Мелкизедек санваартнуудаар хязгаарлагдаад зогсохгүй гэдгийг тодруулахын тулд ангийн нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас итгэлтэй эмэгтэйчүүд сүнсний дэлхийд юу хийхийг сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

“Томилон адислагдаж, ажиллахаар эдгээр сайн эгч, ахлагч болон бошиглогчдыг эрэгтэйчүүдэд сайн мэдээг номлож байхад мөн эмэгтэйчүүдэд үүнийг номлож, тэдэнд тохинуулахаар бүрэн эрх мэдэл өгөгдөж, итгэмжлэгджээ” (Gospel Doctrine, 5-р боть. [1939], 461).

Та суралцагчдыг 57-р шүлэг дээр дараах үнэнийг заасан үгсийг тэмдэглэхэд урьж болно. Мөнх бус амьдралаас явсныхаа дараа итгэлтэй гэгээнтнүүд сайн мэдээг номлохоор үргэлжлүүлэн хөдөлмөрлөдөг.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:58–59-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, нас барагсад гэтэлгэгдэхийн тулд юу хийх ёстойг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Сүнсний дэлхийд наманчилдаг хүмүүст юу тохиолдох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах сургаалыг олж тогтоох ёстой. Наманчилдаг Сүнснүүд ариун сүмийн ёслолуудад дуулгавартай байснаар гэтэлгэгдэж, Цагаатгалаар дамжуулан цэвэршигдэж мөн шагналаа хүлээн авдаг.)

  • Бид энд дэлхий дээр байхдаа нас барагсдын авралын ажилд хэрхэн тусалж чадах вэ? (Гэр бүлийн түүхийн ажлаа гүйцээж мөн нас барагсдын төлөөх ариун сүмийн ёслолд оролцсоноор)

Энэ ярилцлагын нэг хэсэг болгон та нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах мэдэгдлийг уншиж болно.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Ариун сүмд таны хийдэг ямар ч ажил таны цагийг дэмий гарзадна гэж байхгүй, харин өвөг дээдсийнхээ хэн нэгний төлөө төлөөлөн гүйцэтгэх ёслол гүйцэтгэснээр ариун сүмд өнгөрүүлсэн цаг тань улам ариун болж, агуу адислалуудыг хүлээн авах боломжийг танд олгоно” (“Нас барагсдын авралаас ирдэг баяр баясгалан,” Ensign, 2012 оны 11-р сар, 93–94 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 113).

Самбар дээрх ариун сүмийн зураг руу заа. Биднийг нас барагсдынхаа ёслолуудыг гүйцэтгэхээр ариун сүм рүү явахад, хэрэв тэд ёслолуудыг хүлээн авахыг сонгох юм бол сүнсний шоронгоос гэтэлгэгдэж мөн диваажинд буй зөв шударга сүнснүүдтэй нэгдэхэд нь тэдэнд тусалдаг гэдгийг гэрчил.

Самбар дээрх бүдүүвч зураг дээр сүнсний шоронгоос гэтэлгэгдэж буй наманчлагч сүнснүүдийн гэтэлгэлийг төлөөлүүлэхийн тулд сүнсний шоронгоос сүнсний диваажин руу сум зур.

  • Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хийх та нарын туршлагад энэ мэдлэг хэрхэн нөлөөлөх вэ?

  • Гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд оролцсоноор та нар хэрхэн адислагдаж байсан бэ? (Та өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:60-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн цэдэглэгдсэн үнэнүүдийн талаарх гэрчлэлийг олж мэдэхийг хүс.

Суралцагчдыг дараагийн долоо хоногуудад гэр бүлийн түүх эсвэл ариун сүмийн ажлыг хийх цаг гаргахад урамшуулан дэмж.

Их Эзэн Есүс Христ болон амьд хүмүүс хийгээд нас барагсдад боломжтой Цагаатгалын адислалуудын тухай гэрчлэлээ хуваалцсанаар энэ хичээлийг дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 138:58. Гэр бүлийн түүх ба ариун сүмийн ажилд оролцсоноос ирэх адислалууд

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт гэр бүлийн түүх ба ариун сүмийн ажилд оролцдог залуу хүмүүст дараах амлалтыг өгсөн.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Залуу хүмүүс та нар дайсны нөлөөг амьдралаасаа шахан зайлуулах найдвартай арга замыг мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл өвөг дээдсээ эрж олон, тэдний нэрсийг ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ёслолуудад бэлтгэж, улмаар ариун сүмд очиж, тэдний төлөө баптисмын болон Ариун Сүнс хүлээн авах ёслолуудыг хийлгэхэд бие сэтгэлээ дайчлан ажиллагтун. Та нар нас ахих тусмаа, бусад ёслолыг түүнчлэн хүлээн авахад оролцох боломжтой болно. Амьдралд тань нөлөөлөх дайсны муу нөлөөнөөс хамгаалах үүнээс илүү найдвартай хамгаалалтыг би мэдэхгүй” (“Нас барагсдын авралаас ирдэг баяр баясгалан,” Ensign, 2012 оны 11-р сар, 94 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 113).