Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 20–23 (6-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 20–23 (6-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 20–23-ыг (6-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 20:1–36)

Энэ хичээл нь Иосеф Смитийн Есүс Христийн Сүмийг зохион байгуулахын тулд Бурханаас хүлээн авсан дуудлагыг онцолсон байдаг. Энэ нь Мормоны Ном ирсэн нь Сэргээлтийн үнэн байдлын нотолгоо гэдгийг ойлгоход суралцагчдад тусалсан. Суралцагчид бас Бурхан Тэргүүтэний зан чанар болон мөн чанарын тухай үндсэн үнэнүүдийг олж тогтоосон.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 20:38–67)

Суралцагчид санваарын албадын үүргийг судалсан бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн хөвгүүд санваарын илүү дээд албадыг хүлээн авснаар бусдад үйлчлэх илүү их үүрэг хариуцлага болон боломжуудыг хүлээн авдаг гэдгийг мэдэж авсан. Суралцагчид мөн санваартнуудын сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэх, Сүмийн гишүүдийг харж хандаж, үйлчлэх ёстой үүргүүдийг судалсан.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 20:37, 68–84)

Суралцагчид баптисмын ёслолууд болон ариун ёслолын талаар мэдэж авсан. Баптисм нь Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд зохих эрх мэдэл эзэмшиж буй хүнээр гүйцэтгэгдэж мөн зохих журмаар хийгдэх ёстой. Суралцагчид бас хэрэв тэд баптисмын гэрээнүүддээ итгэлтэй байж мөн ариун ёслолоос зохистой хүртэх юм бол Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж чадна хэмээх амлалтыг авч үзсэн.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 21–23)

Суралцагчид Сүмийн албан ёсны зохион байгуулалттай холбоотой үйл явдлуудын талаар суралцаж байхдаа дараах үнэнүүдийг судалсан. Бурхан Иосеф Смитэд Есүс Христийн Сүмийг сэргээхэд сүнслэгээр нөлөөлсөн. Хэрэв хувь хүмүүс бошиглогчийн үгсэд анхаарлаа хандуулах юм бол дайснаас хамгаалагдаж мөн тэнгэрийн адислалуудыг хүлээн авах болно. Баптисмыг Бурханаас эрх мэдэл хүлээн авсан хүн гүйцэтгэх ёстой. Бид Их Эзэнд үйлчлэх хүсэлтэй байснаар Түүнээс тодорхой удирдамжийг хүлээн авч чадах бөгөөд Их Эзэний бидэнд өгдөг удирдамжийг дагах үед Тэр биднийг адислах болно.

Оршил

Их Эзэний бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтүүд дээр үндэслэн Сүм зохион байгуулагдсан. Энэ хичээл нь Их Эзэний бошиглогчдодоо өгсөн илчлэлтүүдийн ач холбогдлыг онцолдог.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 20–21

Их Эзэн Өөрийн Сүмийг зохион байгуулав

Хоёр тусдаа цаасан дээр дараах зургуудыг бэлтгэ. Та доорх заавруудыг дагах хүртлээ суралцагчдад зургуудыг бүү үзүүл.

Зураг
замбараагүй шулуунууд
Зураг
Тэгш өнцөгтүүд

Та суралцагчдад хоёр зураг үзүүлнэ гэдгээ мөн тэд харсан зургаа зурах ёстой гэдгийг хэл. Тэд зураг бүрийг зөвхөн нэг секунд харах учраас анхаарлаа сайн хандуулах ёстой гэдгийг тайлбарла. Тэдэнд хамгийн эхний зургийг үзүүлж, зургаа зурах хугацаа өгч, дараа нь хоёр дахь зургийг тэдэнд үзүүлж, зурах хугацаа өг.

  • Аль зургийг зурахад хамгийн амархан байсан бэ?

Хоёр зургийг хоёуланг нь зэрэг үзүүл. Хоёр зураг хоёулаа адил тооны шугамтай байгааг онцлон хэл.

  • Хоёр дахь зураг нь яагаад зурахад илүү хялбар байсан бэ? (Сайн тогтоох боломжтой дараалалд байгаа 12 мөр нь зурахад илүү амар байсан.)

  • Энэ хоёр зургийг зурснаар бид юу сурч авч чадах вэ?

Есүс Христ Өөрийн Сүмийг сэргээхдээ энэ нь хэрхэн зохион байгуулагдах ёстой талаар мөн Сүмийг хэн удирдах талаар хэд хэдэн илчлэлт өгсөн гэдгийг тайлбарла.

  • Бошиглогч болон 12 төлөөлөгчтэй байх нь Сүмд хэрхэн дэг жаягийг бий болгодог вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20:1–2-ыг мөн өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 21:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг суралцагчтай хамт уншаад, Сүмд дэг жаягийг байгуулахын тулд Есүс Христийн хийсэн эхний алхмуудын нэгийг олж мэдэхэд урь.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Аврагч дэг жаягийг бий болгож мөн Өөрийн Сүмийг зохион байгуулахад туслахын тулд юу хийсэн бэ? (Тэрээр Иосеф Смитийг бошиглогчоор дуудаж, түүнд зарлигуудыг өгч мөн түүнд Сүмийг хэрхэн зохион байгуулах талаар удирдамж өгсөн.)

Бурхан Өөрийн Сүмийг сэргээхийн тулд Иосеф Смитийг удирдан чиглүүлсэн гэж бичиж, суралцагчдын хариултуудыг нэгтгэн дүгнэ.

  • Бошиглогчтой байх нь Есүс Христийн Сүмийн Сэргээлтэд яагаад чухал гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг долоо хоногийн турш судалсан зүйлс нь Иосеф Смитэд болон Есүс Христийн Сүмийг сэргээхэд түүний гүйцэтгэсэн үүрэгт илүү их талархалтай болоход хэрхэн тусалсан талаар хуваалцахад урь. Иосеф Смит Их Эзэний Сүмийг үндэслэн байгуулахын тулд илчлэлт болон удирдамж хүлээн авсан бөгөөд Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан дэлхий дээрх Өөрийн хаант улсад дэг жаягийг бий болгосон гэдгийг гэрчил.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 21:5–6-г дотроо уншаад, бошиглогч Иосеф Смитийн үгсийг тэвчээр хийгээд итгэлд хүлээн авдаг хүмүүст өгөгддөг гурван адислалыг олж мэдэхэд урь. Тэднийг уншсаны дараа, эдгээр амлалт нь бас амьд бошиглогчийг дагахад хамаатай гэдгийг тайлбарла.

  • Та бошиглогчийн үгсэд анхаарал тавьдаг хүмүүст амлагдсан адислалуудыг хэрхэн дүгнэх вэ? (Дараах амлалт нь энэ зарчмыг заах нэг арга зам юм. Хэрэв бид бошиглогчийн үгсэд анхаарлаа хандуулах юм бол дайснаасаа хамгаалагдаж мөн тэнгэрийн адислалуудыг хүлээн авах болно.)

  • Бошиглогчийн үгсийг зөвхөн сонсох биш харин анхаарлаа хандуулах нь (хүлээн авч мөн үүний дагуу амьдрах нь) эдгээр адислалыг хүлээн авах боломжтой болоход яагаад чухал байдаг вэ?

  • Та эсвэл таны мэддэг хэн нэгэн амьд бошиглогчийн үгсийг дагаснаар хэзээ дайснаасаа хамгаалагдаж байсан бэ?

Суралцагчдаас анхаарлаа илүү сайн хандуулахад нь эсвэл үүний дагуу илүү сайн амьдрахад нь тусалж болох амьд бошиглогчийн сургаалын талаар бодохыг хүс. Өнөөдөр энэ сургаалын дагуу үйлдэхийн тулд ямар нэг зүйлийг хийхэд тэднийг урамшуулан дэмж.

Самбар дээр “Бид … мэднэ” өгүүлбэрийг бич.

Есүс Христийн сайн мэдээний олон чухал үнэний талаар Сүмийн шинэ гишүүдэд сануулах зорилгоор Сургаал ба Гэрээ 20-ийг Сүмийн анхны чуулгануудад уншдаг байсан гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдыг дөрвөн бүлэг болгон хуваарил. Суралцагчдад дараах эшлэлүүдийн нэгийг уншиж, “Бид … мэднэ” гэсэн гарчгийн доор бичиж болох сургаалуудыг олж мэдэхийг даалга.

Суралцагчдад эдгээр шүлгийг судлах хангалттай цаг гаргаж өгсний дараа, олж тогтоосон сургаалуудаа тайлагнахад урь. Ангийнхныг тэдгээрийг олж тогтоох хооронд нэг суралцагчаас бичээчээр үйлчилж, тэдгээрийг самбар дээр бичихийг хүс.

Суралцагчдын олж тогтоосон сургаалууд дараах үнэнүүдийг багтааж болно:

Бурхан амьд бөгөөд төгсгөлгүй, мөнхийн мөн хэзээ ч өөрчлөгдөшгүй билээ (17-р шүлэг).

Бид Бурханы дүрээр мөн Түүнтэй адилаар бүтээгдсэн (18-р шүлэг).

Бурхан Төрсөн Ганц Хүүгээ цовдлогдож мөн амилж болохын тулд өгсөн (21–23-р шүлгүүд).

Бүх хүмүүн аврагдахын тулд наманчилж мөн Есүс Христийн нэрэнд итгэн, баптисм хүртэж, итгэлд эцсээ хүртэл тэвчих ёстой (25, 29-р шүлгүүд).

Суралцагчид эдгээр шүлгээс олж мэдсэн үнэнүүдээ жагсааж дууссан бол тэднээс өөрсдийнхөө хувьд утга учиртай мөн үнэн гэдгийг нь өөрсдөө мэдэж авсан нэг зарчмыг сонгож авахыг хүс. Цөөн хэдэн суралцагчийг сонгосон үнэнийхээ талаар гэрчлэлээ хуваалцахыг мөн энэ үнэн тэдний хувьд яагаад чухал болохыг тайлбарлахыг хүс.

Өнөөдөр хэлэлцсэн үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцаж, Их Эзэний сэргээгдсэн Сүмд хамаарч байгаадаа талархдагаа илэрхийлэн, хичээлээ дуусга.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 24–29)

Хэрэв та бошиглогч биш ч гэсэн, бүх Сүмийн төлөө илчлэлт авах эрх мэдэлтэй хэмээн өөрийгөө зарласан хэн нэгэнтэй уулзсан бол яах байсан бэ? Суралцагчид дараагийн хэсгээр бошиглогч Иосеф Смит энэ асуудлыг хэрхэн шийдсэнийг мэдэж авах болно. Тэд бас Хоёр дахь ирэлтийн шинж тэмдгүүдийн заримынх нь талаар мэдэж авах болно.