Семинар
100-р хичээл: Сургаал ба Гэрээ 97


100-р хичээл

Сургаал ба Гэрээ 97

Оршил

Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 97-д цэдэглэгдсэн илчлэлтийг 1833 оны 8-р сарын 2-нд хүлээн авчээ. Энэ илчлэлтэд Их Эзэн Миссури дэх санваарын удирдагчдын сургуулийг тэргүүлж байсан Парлей П.Пратт болон тэр сургуульд сурдаг эрчүүдэд заавар, дэмжлэг өгсөн. Их Эзэн гэгээнтнүүдийг Миссурид ариун сүм барь гэсэн Өөрийн хүслийг мөн онцлон тэмдэглэсэн. Хэрэв тэд тийнхүү үйлдвэл мөн тэдний зүрх сэтгэл цэвэр ариун байвал Түүний алдар суу хийгээд оршихуй тэнд орших болно хэмээн Тэр амласан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 97:1–9

Их Эзэн Миссури дэх ахлагчдын сургуулийн гишүүдэд Түүнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд юу хийх ёстойг заав

Дараах гүйцэд биш мэдэгдлүүдийг самбар дээр бич. Суралцагчдаас эдгээр мэдэгдлийг хичээлийн дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ гүйцээн бичихийг хүс.

Би … учраас сургуульдаа явдаг.

Би … учраас сүмдээ явдаг.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн хэдэн суралцагчаас мэдэгдлүүдийг хэрхэн гүйцээж бичсэнээ хуваалцахад урь.

1832–1833 оны өвөл Их Эзэн Огайогийн Көртландад Бошиглогчдын сургуулийг байгуулахад Сүмийн удирдагчдыг чиглүүлсэн гэдгийг суралцагчдад сануул. Парлей П.Пратт нь Миссуригийн Индепенденст ахлагчдын сургууль гэдэг ижил төрлийн сургуулийг тэргүүлдэг байв. Энэ сургуулийн гишүүд Огайод байсан Иосеф Смитэд захидал бичжээ. Тэр хариуд нь одоогийн Сургаал ба Гэрээ 97-д цэдэглэгдсэн илчлэлтийг агуулсан захидлыг тэдэнд илгээсэн. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 97:1-ийг дотроо уншаад, Их Эзэн Сионы нутаг (Миссури) дэх ах нарыг хэрхэн дүрсэлснийг олж тогтооход урь.

  • Их Эзэн Миссури дэх ах нарыг хэрхэн дүрсэлсэн бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 97:2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, эдгээр ахад Их Эзэн юу амласныг олж тогтоохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • 1–2-р шүлэгт та мэргэн ухаан, үнэнийг хэрхэн олж авах талаар ямар зарчмыг харж байна вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч дараахтай төстэй зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид өөрсдийгөө даруусгаж, суралцахаар хичээнгүйлэн эрэлхийлбэл мэргэн ухаан болон үнэнийг олж авах болно.)

  • Мэргэн ухаан болон үнэнийг олж авахад даруу бөгөөд хичээнгүй байдал хэрхэн тусалдаг гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 97:3–5-ыг дотроо чимээгүй уншаад, Их Эзэн Парлей П.Праттын үйлчлэлийн талаар ямар сэтгэгдэлтэй байгааг мөн Их Эзэний Пратт ахад юу амласныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс. Парлей П.Пратт шиг тэд Их Эзэнийг үргэлжлүүлэн дагахын хэрээр Түүний таалалд нийцнэ гэдгийг мэдэж авч чадна.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 97:6–9-ийг судлахад нь бэлтгэж хоёр суралцагчийг самбар дээр зураг зурахад урь. Нэг суралцагчаас горхины дэргэд сайн газарт таригдсан, үр жимс сайн гаргадаг нэгэн мод зурахыг хүс (9-р шүлэг үзнэ үү). Нөгөө суралцагчаас үр жимс сайн гаргадаггүй, үндсэнд нь сүх зоогдсон нэгэн мод зурахыг хүс (7-р шүлэг үзнэ үү).

Зураг
сайн үр жимстэй мод
Зураг
Сүх зоосон мод

Хоёр зургийн хоёуланд нь модод Сүмийн гишүүдийг төлөөлж байгаа гэдгийг тайлбарла. Ахлагчдын сургуулийн олон гишүүн даруу, итгэлтэй байсан гэдгийг суралцагчдад сануул. Гэсэн хэдий ч, бусад нь бардам, дуулгаваргүй болсон байв.

  • Хэрэв мод Сүмийн гишүүдийг төлөөлж байгаа бол үр жимс нь юуг төлөөлж байна гэж та нар бодож байна вэ? (Сүмийн гишүүдийн ажил хэрэг буюу үйл ажиллагаа. Энэ хариултыг илэрхийлэхэд суралцагчдад хэцүү байвал та тэднийг хариултыг олохоор Сургаал ба Гэрээ 97:6-г дотроо уншихад урьж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 97:6–7-г чанга уншихад уриад, ангийнхнаас эдгээр шүлэгт заасан зарчмуудыг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт заасан зарим зарчим юу вэ?

Нэг сурагчийг Сургаал ба Гэрээ 97:8–9-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас эдгээр шүлэгт заасан зарчмуудыг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт заасан зарим зарчим юу вэ?

  • Моднуудад юу тохиолдох тухай дүрслэл биднийг илүү их итгэлтэй байхад хэрхэн урамшуулдаг вэ?

Дараах гүйцэд биш мэдэгдлийг самбар дээр бич. Их Эзэнд хүлээн зөвшөөрөгдсөн байхын тулд бид … ёстой

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 97:8-ыг гүйлгэн хараад, Их Эзэнд хүлээн зөвшөөрөгдсөн хүний зан чанарыг олж тогтооход урь. Тэдний эдгээр зан чанарыг олж тогтоосноор, самбар дээрх мэдэгдлийг дараах байдлаар гүйцээ. Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдсөн байхын тулд бид шударга мөн харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй, гэрээнүүдээ золиослолоор дагахад бэлэн байх ёстой.

  • Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

  • Гэрээнүүдээ золиослолоор дагадаг гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Нэг боломжит хариулт нь бид Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ сахихын төлөө хийх ёстой бүхнээ хийх гэсэн үг юм.)

  • Та нар гэрээнүүдээ сахихын тулд ямар золиослолуудыг хийж байсан бэ?

Суралцагчдад Их Эзэний өмнө өөрсдийн байр суурийг тунгаан бодох болон тэд Сургаал ба Гэрээ 97:8-ын зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг бодох цаг гаргаж өг.

Сургаал ба Гэрээ 97:10–21

Их Эзэн гэгээнтнүүдээр Миссурид ариун сүм бариулах гэсэн Өөрийн хүслийг мөн онцлов

Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 97:10–12-ыг чанга уншихыг хүсээд, Миссуригийн гэгээнтнүүдээс Их Эзэний шаардсан золиослолыг олж мэдэхэд ангийнхныг урь.

  • Миссуригийн гэгээнтнүүдээс Их Эзэн ямар золиослол хийхийг шаардсан бэ? (Тэд Их Эзэнд өргөө—ариун сүм барих ёстой байсан.)

Их Эзэн ариун сүмд зориулсан газрыг хоёр жилийн өмнө товлосон байсан гэдгийг суралцагчдад сануул (С ба Г 57:1–3-ыг үзнэ үү). 1833 оны 6-р сард, Иосеф Смит Миссури дэх Сүмийн удирдагчдад захидал бичиж, ариун сүмийн барилгыг нэн даруй эхлэхийг зааварласан. Гэсэн хэдий ч, Сургаал ба Гэрээ 97-д цэдэглэгдсэн илчлэлт нь 1833 оны 8-р сарын 2-нд өгөгдөхөд Миссури дэх гэгээнтнүүд барилгын ажлаа хараахан эхлээгүй байв. Үүнээс гадна энэ илчлэлтийн хуулбар ирэхээс өмнө Жаксон гүнлэг дэх гэгээнтнүүдийн эсрэг танхайрагчдын анхны эсэргүүцэл тулгарсан нь энэ зарлигт дуулгавартай байхыг асар ихээр хүндрүүлсэн.

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 97:12–14-ийг дотроо уншиж судлаад, Их Эзэн Миссуригийн гэгээнтнүүдийг ариун сүм барихыг хүссэн шалтгаануудыг олж тогтоохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахад урь. Тэгээд дараах асуултыг тавь.

  • Ариун сүм танд хэрхэн “талархлын газар” болж байсан бэ? Энэ нь хэрхэн “зааврын газар” болж байсан бэ?

Суралцагчдыг хос хосоороо ажиллахыг даалга. Тэднийг Сургаал ба Гэрээ 97:15–20-ийг хамтрагчтайгаа судлаад, хэрэв гэгээнтнүүд ариун сүм баривал тэдэнд өгнө гэсэн Их Эзэний амлалтуудыг олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэнээ хуваалцахад урь.

Ариун сүм дотор Бурханыг харах амлалт нь Түүнийг өөрсдийн эгэл нүдээр харахаас илүү ихийг багтаадаг гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид Б.Хэйтийн дараах үгсийг унш.

Зураг
Дэвид Б.Хэйт

“Зарим нэг нь Аврагчийг харсан гэдэг нь үнэн ч гэсэн толь бичгээс үзэх/харах гэдэг үг нь Түүнийг мэдэх, бусдаас ялган таних, Түүнийг болон Түүний ажлыг мэдэж авах мөн Түүний чухал болохыг ойлгох, Түүнийг ойлгож авах зэрэг өөр олон утга байдгийг мэддэг” (“Temples and Work Therein,” Ensign,1990 оны 11-р сар, 61).

  • 15–17-р шүлэгт цэдэглэснээр, бид ариун сүмд Их Эзэний алдар суу болон оршихуйг мэдрэхэд хэрхэн тэнцэх вэ?

Суралцагчдыг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээр бич. Ариун сүмд Бурхан зүрх сэтгэлээрээ цэвэр ариун тэдэнд Өөрийгөө илэрхийлэх болно.

  • Зүрх сэтгэлдээ цэвэр ариун байх нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

  • Бид ариун сүмийн адислалуудыг хүлээн авч болохын тулд зүрх сэтгэлээ цэвэршүүлэхээр юу хийж чадах вэ?

  • Та зохистойгоор ариун сүмд орсноор хэрхэн адислагдсанаа мэдэрсэн бэ? (Танай ангид хараахан ариун сүмд орох боломжгүй байгаа суралцагч байвал та дээрх асуултын оронд дараах асуултыг тавьж болно. Та зүрх сэтгэлдээ цэвэр ариун байхыг эрэлхийлснээр адислагдсанаа хэрхэн мэдэрсэн бэ?)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 97:21-ийг дотроо уншаад, Их Эзэн Сион гэдэг үгийг хэрхэн тодорхойлсныг олж тогтоохыг хүс. Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Сион бол зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс юм.

Сургаал ба Гэрээ 97:22–28

Их Эзэн бидэнд Түүний зэвүүцлээс зугтаж, Түүний адислалуудыг хүлээн авахын тулд юу хийх ёстойг заав

Зураг
хар салхи

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 97:22–24 дэх мэдээг ойлгоход нь бэлдэж, хуй салхины зураг үзүүлэх юм уу зур. Хуй салхи нь бүх дэлхий даяар болдог гэдгийг тайлбарла. Хүчтэй хуй салхи нь аймшигтай хохирол учруулдаг асар хүчтэй хар салхи болж хувирч болно. Суралцагчдаас хуй салхи эсвэл хүчтэй хар салхи харсан эсвэл аль нэгнийх нь видео бичлэгийг үзэж байсан эсэхийг асуу. Суралцагчдыг туршлагаас нь дүрслэн хэлүүл.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 97:22–24-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Их Эзэн юуг хуй салхитай харьцуулсныг олж тогтоохыг хүс. Тэднээс олж мэдсэнээ хуваалцахыг хүс. (22-р шүлэгт гардаг өс хонзон гэсэн үг нь Их Эзэнд дуулгаваргүй байсны үр дагаврыг хэлж байгааг тайлбарла.)

  • Их Эзэний өс хонзон хэрхэн хуй салхи шиг байж болох вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 97:25–28-ыг дотроо судлаад, бид Их Эзэний өс хонзонгоос зугтааж, Түүний адислалуудыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэйг олж мэдэхэд урь. Та суралцагчдаас эдгээр шүлэгт хэрэв гэсэн үгийг гарч ирэх бүрд тодруулан тэмдэглэхийг санал болгож болно.

  • Бид Их Эзэний өс хонзонгоос зугтааж, Түүний адислалыг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?

  • Эдгээр шүлэг дэх Их Эзэний захиас бидний өмнө хэлэлцсэн хоёр модны зурагтай хэрхэн холбогдох вэ? 27–28-р шүлэг нь наманчлал болон уучлалын тухай юу заадаг вэ?

Дараах зарчмын талаарх гэрчлэлээ хуваалц. Хэрэв бид дуулгавартай байвал бид Их Эзэний өс хонзонгоос зугтааж, Түүний адислалуудыг олшруулан хүлээн авах болно.

Парлей П.Праттын хэлснээр, Сургаал ба Гэрээ 97 дахь илчлэлтийг “хэдийгээр олон нь даруу хийгээд итгэлтэй байсан ч, Миссури дэх удирдагчид болон сүм бүхэлдээ дагаж мөрддөггүй байсан. Тийм учраас сүрдүүлсэн шийтгэл нь хамгийн дээд хэмжээгээр асгарсан болохыг дараагийн таван жилийн түүх харуулах болно” (Autobiography of Parley P. Pratt, хянасан Бага Парлей П. Пратт [1938 он], 96). 1833 оны 11-р сар гэхэд гэгээнтнүүд Миссуригийн Жаксон гүнлэгээс хөөгдөж, 1838, 1839 онд мужаас туугдан гарах хүртлээ тэд Миссурид үргэлжлүүлэн хавчлагатай тулгарсаар байсан.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 97-г судалж байхдаа юу хийхээр өдөөгдөж мэдэрснээ бодож үзэхэд урь. Тэднийг Их Эзэний адислалуудыг хүлээн авч болохын тулд тэдгээр өдөөлтийнхөө дагуу үйлдэхэд урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 97:3. Парлей П.Пратт болон Сион дахь сургууль

Ахлагч Парлей П.Пратт Сион дахь ахлагчдын сургуулийг мөн 1833 оны зуны хөдөлмөрөө дүрслэхдээ:

Зураг
Парлей П. Пратт

“Энэ жар гаруй тооны хүнтэй анги долоо хоногт нэг удаа зааварлагдахаар уулздаг. Энэ уулзалтын газар нь задгай талбайд, хэдэн өндөр модны доор, зэлүүд хээр дэх нуугдмал газар байсан ба тэнд бид залбирч, номлож, бошиглож мөн Ариун Сүнсний бэлэг дотор өөрсдийгөө хөгжүүлдэг байлаа. Энд агуу адислалууд асгарч, олон агуу хийгээд гайхамшигт зүйлс илэрхийлэгдэж мөн заагддаг байсан. Их Эзэн надад агуу мэргэн ухааныг өгч, ахлагчдад заах, сургамжлах мөн бидний өмнө орших агуу ажлын төлөөх бэлтгэлд нь тэднийг тайтгаруулж, урамшуулах боломжийг олгосон. Би ч бас өөрөө ихээр сургамжлагдаж, хүчирхэгжсэн юм. Энэ сургуульд очихын тулд би зургаан бээр орчим газар явган, заримдаа бүр хөл нүцгэн явах хэрэгтэй болдог байсан. Долоо хоногт тав эсвэл зургаан салбарт айлчилж номлохоос гадна, үүнийг би долоо хоногт нэг удаа хийдэг байлаа” (Autobiography of Parley P. Pratt, хянасан Бага Парлей П. Пратт [1938], 93–94; мөн Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 2-р хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 228-г үзнэ үү).

Ахлагчдын сургуульд сурсан хүмүүс нь судар, сургаал болон англи хэлний дүрэм, бусад хэл, түүх, уран зохиол, гүн ухаан, тоо, цэвэр бичлэг зэрэг хичээлүүдийг судалсан.

Сургаал ба Гэрээ 97:13–14. Ариун Сүм бол “зааврын газар” юм

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жон А.Видцое ийн хэлсэн:

Зураг
Ахлагч Жон А.Видцоу

“Ариун сүмийн ажил нь … бидний сүнслэг мэдлэг болон хүч чадлыг амьд байлгах гайхамшигтай боломжийг өгдөг. … Ариун сүмд үүрд мөнхийн хүчирхэг хэтийн төлөвийн нууц бидний өмнө тайлагддаг байна. Бид цаг хугацааг үүний хязгааргүй эхлэлээс эцэс төгсгөлгүй төгсгөл хүртэл нь хардаг. Мөнхийн амьдралын үйл явдлууд нь бидний өмнө дэлгэгддэг. Дараа нь би орчлон ертөнцийн юмс дотор мөн Бурханы зорилго доторх өөрийн байр суурийг илүү тод томруун олж харсан. Би өөрийгөө байх ёстой газар нь байлгах илүү чадвартай болсон. Би жижиг зүйлс намайг зовоохгүй буюу Бурханы бидэнд өгсөн агуу зүйлсийн алсын харааг минь булаахгүй байлгахын тулд амьдралын минь энгийн, ердийн ажил үүргүүдийг тусгаарлан, зохион байгуулах мөн үнэлэх, харьцуулах илүү чадвартай болсон” (Conference Report, 1922 оны 4-р сар, 97–98; мөн Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 2-р хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 229-г үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 97:15–16. Ариун сүмд орох зохистой байдал

Ариун сүмд орохын тулд Сүмийн гишүүн нь ариун сүмийн эрхийн бичигтэй байх ёстой. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Ариун сүмд орохыг хүссэн гишүүн бүр нас харгалзалгүйгээр энэ ариун туршлагад бэлдэх хэрэгтэй. Сүм дэх нийтийн шүүгч буюу санваарын эрх мэдлийн түлхүүрийг атгагч бишоп, гадасны ерөнхийлөгч нараар тань тодорхой асуултууд асуугдах болно. Эдгээр чухал асуултад: Та шударга уу? Та ёс суртахууны хувьд цэвэр үү? Та мэргэн ухааны үгийг сахидаг уу? Та аравны нэгийн хуулийг дагадаг уу? Та Сүмийн эрх мэдэлтнүүдийг дэмждэг үү? зэрэг асуулт орно. Эдгээр гол асуултын хариулт нь таны хандлага болон үйлдлийг харуулдаг.

… Их Эзэнээр тогтоосон ариун сүмийн эрхийн бичгийн асуултууд дахь жишиг нь Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээр байдаг жишгүүдтэй төстэй байдаг” гэж заасан (“See the End from the Beginning,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 44).