Семинар
88-р хичээл: Сургаал ба Гэрээ84:62–120


88-р хичээл

Сургаал ба Гэрээ 84:62–120

Оршил

1832 оны 9-р сард, санваар болон Өөрийнх нь үгийг анхааран сонсохын чухлын талаарх үнэнүүдийг илчилсний дараа Их Эзэн төлөөлөгчид болон бусад санваартанд сайн мэдээг дэлхий даяар номлох даалгаврыг онцлон тэмдэглэсэн. Энэ илчлэлт нь сайн мэдээг номлох тал дээр илүү их ач холбогдол тавьж, Есүс Христ амилалтынхаа дараа төлөөлөгчдөдөө өгсөнтэй адил заавруудыг өгдөг. Их Эзэн энэ ажил хэрхэн биелүүлэгдсэн байхыг, Түүний ажлыг хийх тэд хичээл зүтгэлийнхээ төлөө дэмжигдэн, батлагддаг болохыг тайлбарласан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 84:62–76

Их Эзэн гэгээнтнүүдэд сайн мэдээний зарчмууд болон ёслолуудын тухай гэрчлэх дуудлага өгөв

Суралцагчдыг саяхан номлолынхоо дуудлагыг хүлээн авсан эсвэл дөнгөж номлолдоо гараад байгаа өөрсдийн мэддэг хэн нэгний тухай бодоход урь. Суралцагчдыг эдгээр номлогчийг хаана үйлчлэхээр дуудагдсаныг ангийнханд хэлэхийг хүс. Суралцагчид эдгээр номлогчийг Их Эзэн хаана дуудсаныг харахад нь туслахын тулд дэлхийн бөмбөрцөг эсвэл газрын зураг хэрэглэхийг бодож үз.

Хүн бүр сайн мэдээг сурах боломжтой байх хэрэгтэй гэдгийг тайлбарла. Дэлхийн одоогийн хүн амыг (ойролцоогоор 7 тэрбум хүн) дурдаад, Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, Дал зэрэг сайн мэдээг бүх үндэстэнд тунхаглах үүрэг хариуцлагатай бүх хүн хаа сайгүй болон хүн бүрд заах боломжгүй гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:62-ыг чанга уншихад урь. Их Эзэн сайн мэдээг номлох үүрэг хариуцлагатай хүмүүст өгдөг чиглэлийг хайж олохыг ангийнхнаас хүс.

  • 62-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэний үйлчлэгчид сайн мэдээг хаана номлох ёстой вэ?

  • Санваарын удирдагчдаас гадна өөр хэн дэлхий даяар сайн мэдээг хуваалцах үүрэгтэй вэ? (Хэдийгээр бүрэн цагийн номлогчийн үйлчлэлийн ихэнхийг залуу эрэгтэй, залуу эмэгтэй, ахмадууд хийдэг ч гэсэн бүхий л хожмын үеийн гэгээнтнүүд бүхэл дэлхийд сайн мэдээг авчрах үүрэг хариуцлагатай байдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Судрууд Сүмийн бүх гишүүн номлогчийн ажлыг хийх үүрэгтэй гэдгийг тун элбэг тодруулсан байдаг.

Энэ эрин үеийн бошиглогчид номлолын үйлчлэл нь бүх гишүүний үүрэг хариуцлага юм гэдэг зарчмыг тодорхой заасан байдаг. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй ‘Гишүүн бүр номлогч!’ хэмээн уриалсан үгтэй зарчмыг заасан. (Conference Report, 1959 оны 4-р сар, 122-ыг үзнэ үү.)” (“It Becometh Every Man,” Ensign, 1977 оны 10-р сар, 3).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:64-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, итгэдэг мөн баптисм хүртсэн хүмүүс юу хүлээж авч болохыг олж тогтоохыг хүс. Суралцагчдаас хариултуудаа тайлагнахад урь.

  • Сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авах нь хүмүүст яагаад чухал вэ? (Бид Бурханы хаант улсад орохын тулд баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авах ёстой.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 84:65–73-ыг дотроо уншаад, Өөрийнх нь үйлчлэгчид итгэж, баптисм хүртсэн хүмүүст Их Эзэн юу амладгийг олж тогтооход урь. Суралцагчдаас олж мэдсэнээ ангийнхандаа тайлагнахыг хүс.

  • Эдгээр бэлэг сайн мэдээг номлох мөн сайн мэдээнд итгэх хүмүүст яагаад чухал гэж та бодож байна вэ?

  • Их Эзэн 73-р шүлэгт ямар сэрэмжлүүлгийг өгсөн бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:74–76-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, сайн мэдээнд итгэж, баптисм хүртэхийг сонгоогүй хүмүүст юу тохиолдохыг олж тогтоохыг хүс.

  • Итгэж, баптисм хүртэхийг сонгоогүй хүмүүст юу тохиолдох вэ?

  • Сургаал ба Гэрээ 84-өөс сурсан зүйл дээрээ үндэслэн, та нар Есүс Христийн сайн мэдээг бусдад заахын чухлыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

Сургаал ба Гэрээ 84:77–120

Түүний сайн мэдээг номлохоор дуудагдсан хүмүүст Их Эзэн заавруудыг өгөв

  • Хүнийг Их Эзэнд номлогчоор үйлчлэхээс юу татгалзахад хүргэдэг вэ? (Хариултад нь гэр орон, гэр бүлээ орхиж явах айдас, цаг хугацаа, аливаа боломжоо золиослох, санхүүгийн саад тотгорууд, танихгүй хүнтэй сайн мэдээний тухай ярих сорилт, шинэ хэл сурахад санаа зовох зэрэг багтаж болно.)

Сургаал ба Гэрээ 84:77–88-д Их Эзэн номлогчдын эрэлт хэрэгцээнд анхаарал тавих болно гэсэн Өөрийн баталгааг цэдэглэсэн байдгийг тайлбарла. Хэрэв тэд сайн мэдээг номлох үүргээ биелүүлбэл Тэрээр тэдэнд бусад адислалыг мөн амласан.

Дараах хүснэгтийг самбар дээр хуулж зураад, суралцагчдаас үүнийг дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ хуулж авахыг хүс.

Номлогчийн үйлчлэл

Үүрэг хариуцлага

Адислал

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 84:80, 85, 87–88-ыг уншаад, номлогчийн үйлчлэлийн үүрэг хариуцлагууд болон адислалуудыг олж мэдэхэд урь. (Та энэ судрын эшлэлүүдийг самбар дээр бичиж болно.) Та нэг нь үүрэг хариуцлагуудыг олж мэдэхээр, нөгөө нь адислалуудыг олж тогтоохоор суралцагчдыг хос хосоороо уншихыг санал болгож болно. Суралцагчдаас олж мэдсэнээ хүснэгтийн тохирох багананд бичихийг хүс.

Хангалттай цаг гаргаж өнгөрсний дараа, дараах асуултуудыг тавь.

  • Та нар номлолын үйлчлэлийн үүрэг хариуцлагын талаар юу сурч авсан бэ? (Номлогчид Есүс Христийн сайн мэдээний сургаалыг бусдад зааснаар мөн тэднийг наманчилж, эдгээр сургаалтай зохицож амьдрахыг урьснаар “дэлхийг … зэмлэхийн” С ба Г 84:87 учрыг та тайлбарлах хэрэгтэй болж мэднэ.)

  • Их Эзэн биднийг бусдад сайн мэдээг хуваалцахад хэрхэн адислах вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч, тэдний хариулт дараах зарчмыг тусгах ёстой. Их Эзэн биднийг сайн мэдээг бусадтай хуваалцахад хүчирхэгжүүлж мөн бидэнтэй хамт байх болно. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

  • Сургаал ба Гэрээ 84:80, 85, 88-д цэдэглэснээр, амлалтууд нь сайн мэдээг хуваалцах хувийн хүсэл болон чадварт хэрхэн нөлөөлж чадах вэ?

Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Их Эзэний үйлчлэлд байхдаа бид хэзээ ч ганцаардаж эсвэл бусдад хайрлагдахгүй байна гэж бодох хэрэггүй. Хэзээ ч тийм байдаггүй. Бид Бурханы хайрыг мэдэрч чадна. Тэнгэр элчүүд бидний баруун гар талд мөн зүүнтээ байж, биднийг дэмжих болно хэмээн Аврагч амласан билээ. (С ба Г 84:88-ыг үзнэ үү.) Тэр Өөрийн үгийг үргэлжид сахидаг билээ” (“Авирах уулс,” Ensign, 2012 оны 5-р сар, 26 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23).

Биднийг сайн мэдээг бусадтай хуваалцах үед Их Эзэн биднийг хүчирхэгжүүлж, бидэнтэй хамт байх болно гэдгийг гэрчил. Та мөн энэ зарчмыг харуулсан амьдралын туршлагаасаа хуваалцаж болно.

Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич. Би сайн мэдээг хуваалцах үүргээ … гүйцэтгэснээр биелүүлнэ.

Суралцагчдыг уг өгүүлбэрийг дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ гүйцээж бичихэд урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн хэдэн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Их Эзэн номлогчдыг хүлээн авсан хүмүүс Түүнийг бас хүлээн авч, адислагдах болно хэмээн баталсан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 84:89–97-г нэгтгэн дүгнэ. Нөгөө талаар, Бурханы үйлчлэгчийг мөн Түүний үгсийг эсэргүүцэх хүмүүс адислалуудаа алдаж, зүхэгдэх болно.

Сургаал ба Гэрээ 84:98–102 нь Сионы гэтэлгэлтэй холбоотой баяр хөөр, магтаалын дууны үгийг агуулдаг гэдгийг тайлбарла. “Сионы гэтэлгэл” гэдэг хэллэг нь Бурханы гэрээт хүмүүс нэгэн өдөр Түүнд ирж, сайн мэдээний бүх ёслол болон адислалуудыг хүлээн авахыг сонгосондоо сэтгэл хангалуун байх болно гэсэн нөхцөл байдлыг хэлдэг. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:98-ыг чанга уншихад урь. Дэлхий дээр үлдэх бүх хүн Есүс Христийг мэддэг болж Түүний Хоёр дахь ирэлтийн дараа энэхүү Сионы гэтэлгэлийн дуу дуулагдах болно гэдгийг онцол.

Номлогчийн хамтралын зургийг үзүүл. (Хэрэв та номлолд үйлчилсэн бол танд хүч чадлын эх сурвалж болж байсан хамтрагчтайгаа хамт авахуулсан зургаа суралцагчдад үзүүлж болно.)

  • Их Эзэн яагаад номлогчдыг хамтарч үйлчлэхээр дуудсан гэж та нар боддог вэ?

  • Сүмд бид өөр хүнтэй хамт үйлчилдэг бусад дуудлагын зарим нь юу вэ? (Хариултанд ерөнхийлөгчийн зөвлөлүүд, гэрийн багш болон айлчлагч багшийн хамтрагчид мөн хороонууд орж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:106-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн Сүмийн гишүүдийг бие биенээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийхийг зааварласныг олж тогтоохыг хүс.

  • Сүмийн гишүүдийг бие биенээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хий хэмээн Их Эзэн хэлсэн бэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох хэрэгтэй. Сүнсэнд хүчтэй тэд сул дорой нэгнээ сургана.)

  • “Сүнсэнд хүчтэй” байх нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? Та нар хэзээ Сүнсэнд хүчтэй хэн нэгэнтэй хамт ажилласнаар урам зориг орж байсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та ч бас өөрийн туршлагаас хуваалцаж болно. Хэрэв та номлолын хамтрагчтайгаа хамт авахуулсан зургаа үзүүлсэн бол энэ хамтрагч тань таныг хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар тайлбарлаж болно.)

Суралцагчдаас сүнслэг байдлынхаа одоогийн нөхцөл байдлын талаар тунгаан бодохыг хүс. Өөрсдийгөө сүнсэнд сул дорой гэж боддог тэднийг өөрсдийн мэддэг сүнсэнд хүчтэй нэг хүнийг бодоод, тэр хүнээсээ суралцах боломжийг эрж хайхад урь. Өөрсдийгөө сүнсэнд хүчтэй гэж боддог тэднийг бусдыг урамшуулах болон хүчирхэгжүүлэх арга замуудыг эрж хайхад урь.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 84:109–110-ыг дотроо уншаад, Сүмийн гишүүд бие биенээ хүчирхэгжүүлж болох ямар нэгэн зүйлийг олж мэдэхэд урь.

  • Эдгээр шүлэгт биеийн өөр өөр хэсэг юуг төлөөлдөг вэ? (Сүмийн гишүүдийг.) Энэ адилтгал бидэнд бие биенээ хүчирхэгжүүлэх талаар юу зааж болох вэ? (Бид Сүмийн гишүүн бүрийн үнэ цэн, ач холбогдлыг санах хэрэгтэй.)

Их Эзэн бидний хүн тус бүрийг хайрладаг мөн бусдад үйлчлэхэд хэрэглэж болох өөр өөр авьяас чадварыг бидэнд өгсөн гэдгийг баталж болно.

Ньюел К.Витней болон бусад санваарын удирдагчид зарим зааврыг өгсний дараа (С ба Г 84:111–117-г үзнэ үү) Их Эзэн итгэлтэйгээр урагшлах үйлчлэгчдэдээ амлалт өгсөн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:118–119-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэний юу амласныг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Өөрийн итгэлтэй үйлчлэгчдийг юу харах болно хэмээн Их Эзэн амласан бэ? Та өнөө үед Их Эзэн тэнгэрийн хүчийг үзүүлэхийг хэрхэн харсан бэ?

Хэдийгээр дэлхий дээрх зарим хүн Их Эзэний хүчийг олж харж чадахгүй ч, бүх хүн Түүнийг харж, Түүнийг мэдэх өдөр ирнэ гэдгийг гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 84:80–83. “Тэдэнд мөнгөний хэтэвч буюу аяны цүнх … байхыг би үл хүлцсэн болой.”

Шинэ Гэрээнд Аврагч хэтэвч эсвэл аяны цүнхгүйгээр сайн мэдээг номлохыг Өөрийн үйлчлэгчдэд зааварласан (Матай 10:9–10; Лук 10:1–4-ийг үзнэ үү). Энэ эрин үед хүмүүс хэтэвчийг мөнгөө, аяны цүнхийг хоолоо авч явахад хэрэглэдэг. Номлогчдыг хоол хүнс, хувцас хунар, орон байр эсвэл бусад материаллаг хэрэгцээндээ санаа зовохгүй байхыг Их Эзэн зааварласан. Тэд хоол хүнсээ Их Эзэнд болон бусдад даатгаж байсан.

Сайн мэдээг хэтэвч буюу аяны цүнхгүй номлох гэдэг нь ямар утгатайг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки ийн тайлбарласан.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Хэтэвч буюу аяны цүнхгүй дэлхий рүү явж, сайн мэдээг номлохоор дуудагдсан хүмүүст тусгай дүрэм хамаарна. Номлолын үйлчлэлийн цаг хугацаа болон улиралдаа тэд бизнес аж ахуй эрхлэх эсвэл түр зуурын ашиг сонирхлын талаар ямар ч санаа бодолгүй байх юм. Тэд зуурдын ажил хэргээ удирддаг хүмүүсийн үргэлж оролцдог дарамтат үүргээс чөлөөлөгддөг байна. Тэдний бүх анхаарал, хүч чадал мөн авьяас чадвар нь тохинууллын ажилд төвлөрсөн байх ёстой бөгөөд тэдний өдөр тутмын хэрэгцээ нь хангагдах болно хэмээсэн Эцэгийн амлалт тэдэнд байдаг” (Doctrinal New Testament Commentary, Volume 1: The Gospels, 3 vols. [1966–1973 он], 1:243).

Сургаал ба Гэрээ 84:80–85. Их Эзэн номлогчдоо тэтгэж дэмждэг

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Мянга мянган номлогчид энэхүү амлалтыг туршиж үзсэн бөгөөд дуудлагадаа итгэлтэй байсан бүх хүнд Их Эзэн амласнаа биелүүлсэн юм. Эцэг нэг бор шувуу унахыг мэдвэл тэрээр түүнд итгэлтэй, дуулгавартай бөгөөд түүний тусламжийг эрэлхийлэх ямар ч хүнийг орхихгүй нь лавтай. Тэнд бие махбод болон оюун ухаандаа ядарсан, өлсгөлөн хүмүүс урагш явсан байдаг нь тэд бүх зүрх сэтгэлээ Их Эзэнд өгөөгүй мөн үнэнийг номлох шаардлагатай байсан үнэтэй цаг хугацааг дэмий үрсэн номлогчид байсан нь эргэлзээгүй” (Church History and Modern Revelation, 2-р боть [1953 он], 1:344).