Семинар
93-р хичээл: Сургаал ба Гэрээ 88:70–117


93-р хичээл

Сургаал ба Гэрээ 88:70–117

Оршил

Энэ бол Сургаал ба Гэрээ 88-ын дөрвөн хичээлийн гурав дахь нь юм. Хичээл 1832 оны 12-р сарын 27, 28-нд дээд санваартнуудын бага хурлаар өгөгдсөн илчлэлтийн хэсэгт төвлөрөх болно. Энд Их Эзэн Сүмийн ахлагчдад нэг нэгэндээ зааж, номлогчоор үйлчлэхэд бэлтгэхийг зааварласан. Их Эзэн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд, бүх хүн амилуулагдах ерөнхий дараалал, Сатантай хийх сүүлчийн тулааныг тойрсон зарим үйл явдлын талаар мөн заасан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 88:70–117

Их Эзэн Сүмийн ахлагчдад үйлчлэлдээ бэлтгэхийг зарлиглаж мөн Хоёр дахь ирэлттэй холбоотой үйл явдлуудыг илчлэв

Нэг суралцагчийг самбарын өмнө гарч, өөр нэг суралцагчид зангиа зангидах (эсвэл хоёр дахь суралцагчийн хэрхэн хийдгийг мэдэхгүй өөр даалгавар байж болно) гэх мэт энгийн даалгаврыг хэрхэн гүйцэлдүүлэх талаар заахад урь. Суралцагчдаас саяхан өөр хэн нэгэнд хичээл эсвэл ур чадварыг заахад тусалсан бол гараа өргөхийг хүс. Цөөн хэдээс нь заасан зүйлээ тодорхойлохыг хүс. Тэгээд дараах асуултуудыг ярилц.

  • Та заахаар бэлдэж байхдаа эсвэл хэн нэгэнд зааж байхдаа юу сурсан бэ?

  • Бид яагаад бусдаар заалгаж байснаасаа илүү их зүйлийг, заахаар бэлтгэж байхдаа мэдэж авдаг гэж та нар бодож байна вэ?

Бүлэг санваартнууд Сионы байгуулалтын талаарх Их Эзэний тааллыг мэдэж авахын тулд залбирснаар Их Эзэн Сургаал ба Гэрээ 88 дахь илчлэлтийг өгсөн гэдгийг суралцагчдад сануул. Энэ илчлэлтэд Их Эзэн энэхүү санваартны бүлгийг “сүүлчийн хаант улсад анхлан хөдөлмөрлөгчид” (С ба Г 88:70, 74-ийг үзнэ үү) хэмээн нэрлээд, дэлхий дээрх үндэстнүүдийн дунд сайн мэдээг номлоход тэднийг бэлтгэх сургуулийг байгуулж, суралцахыг тэдэнд зарлигласан (С ба Г 88:74, 84, 127-г үзнэ үү).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:73–76-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн бусдад заахаар бэлтгэхийн тулд эдгээр санваартанд юу хийх ёстой хэмээн зарлигласныг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр “анхны хөдөлмөрлөгчид” номлогчийн хувьд бусдад заахаар бэлтгэхийн тулд юу хийхээр зарлигдуулсан бэ? (Та нэг суралцагчаас бичээч болж, бусдынхаа хариултуудыг самбар дээр жагсааж бичихийг хүсч болно.)

  • Бид сайн мэдээг илүү үр дүнтэй хуваалцахын тулд өөрсдийгөө “зохион байгуулж,” “бэлтгэж” мөн “ариусгах”-ын тулд юу хийж чадах вэ?

  • Нүглээсээ цэвэрших нь сайн мэдээг хуваалцах бидний чадварт хэрхэн нөлөөлдөг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:77–80-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн эдгээр санваартанг хамтдаа цуглах үед нь юу гэж зарлигласныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • Хичээнгүйлэн заах тэр хүмүүст Их Эзэн ямар амлалт өгсөн бэ? (Түүний ач ивээл тэдэнтэй хамт байж, тэдний ойлголтод шаардлагатай Бурханы хаант улсад хамаардаг бүгдэд илүү төгс заагджээ.)

  • Их Эзэний “ач ивээл та нартай байх болно” (С ба Г 88:78) гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Биднийг сайн мэдээг зааж мөн суралцахаар хичээнгүйлэн эрэлхийлэх үед Их Эзэн бидэнд туслах болно.)

  • 77–78-р шүлгээс суралцсан зүйлээсээ та нар заах тухай зарчмыг хэрхэн тайлагнах вэ? (Суралцагчид дараахыг оролцуулсан хэд хэдэн зарчмыг олж тогтоож болно. Хэрэв бид бие биендээ хичээнгүйлэн заах аваас, Их Эзэн бидэнд Түүний үнэнүүдийг илүү төгс ойлгоход тусална. Бид бие биендээ зааснаар сайн мэдээг бусадтай хуваалцахад бэлтгэгдэж чадна. Та суралцагчдын үгсийг ашиглан эдгээр зарчмыг самбар дээр бичиж болно.)

  • Бусдад сайн мэдээг заах нь үүнийг илүү сайн ойлгоход танд ямар арга замаар тусалж байсан бэ?

  • 79-р шүлэгт цэдэглэснээр, бусад ямар сэдвийг ойлгох нь бидэнд чухал байдаг вэ? Ийм өргөн хүрээний мэдлэгийг олж авах нь бусдад сайн мэдээг заахад бидэнд хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдад дээр олж тогтоосон зарчмуудыг хэрэглэж, ач холбогдлыг нь мэдрэхэд туслахын тулд дараах богино хичээлийг багийн гишүүддээ бэлтгэн, заахаар суралцагчдыг дөрвөөр нь баг болгон хуваа. Баг бүрийн хоёр гишүүнийг Сургаал ба Гэрээ 88:81–86-г заахад бэлтгэхээр хамтарч ажиллахыг, мөн нөгөө хоёр гишүүнээс Сургаал ба Гэрээ 88:87–98-ыг заахад бэлтгэхээр хамтарч ажиллахыг хүс. Баг бүрд дараах зааврыг хувилж өг. Тэднээс заавар болон судрын шүлгүүдийг уншаад, дараа нь богино хичээл болгоныг хэрхэн заахаа шийдэхийг хүс. (Багийн суралцагч бүрийг заахад оролцоход урамшуул.) Хос бүр таван минут орчим бэлдээд, долоон минут орчим зааж болно гэдгийг тайлбарла. Суралцагчдад бэлдэх хангалттай цаг гаргаж өгсний дараа, Сургаал ба Гэрээ 88:81–86-г заахаар томилогдсон хосыг багийнхаа бусад суралцагчид заахад урь. Дараа нь суралцагчдыг үүргээ солихыг хүсээд Сургаал ба Гэрээ 88:87–98-ыг заахаар оноогдсон хосыг заахад урь. (Тайлбар: Хэрэв та хүсвэл суралцагчдыг бие биендээ заахыг хүсэхийн оронд өөрөө богино хичээлийг зааж болно.)

Богино хичээл 1: Сургаал ба Гэрээ 88:81–86

Та хичээлээ дараах асуултаар эхлүүл.

  • Та нар хэн нэгэн хүн та нарт ямар нэг зүйлийн талаар сэрэмжлүүлсэнд нь хэзээ талархаж байсан бэ? (Та түүнчлэн хувийн туршлагаасаа хуваалцаж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:81–83-ыг чанга уншихад урь. Их Эзэн сэрэмжлүүлгийн талаар юу заасныг олж мэдэхийг бусдаас хүс. Тэднийг олж мэдсэнээ хуваалцахад урь. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Бид сэрэмжлүүлэгдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ? (Бид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэнүүдийг заалгасан.)

  • Бид эдгээр шүлгээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Таны зааж буй хүмүүс өөр үгсийг ашиглаж болох ч дараахтай адил зарчмыг олж тогтоох ёстой. Бид сайн мэдээний захиасаар дамжуулан сэрэмжлүүлэгдсэн тул Их Эзэн биднийг хөршөө сэрэмжлүүлэхийг хүлээдэг. Та суралцагчдыг 81-р шүлэг дэх энэ зарчмыг тэмдэглэхийг санал болгож болно.)

Их Эзэн Иосеф Смитийг энэ илчлэлтийг хүлээн авахад дэргэд нь байсан санваартнуудад ёс бусчуудын өмнө тулгарах ирээдүйн шүүлтээс зайлж болохын тулд өөрсдийгөө болон гэгээнтнүүдийг бэлтгэхэд хичээнгүйлэн хөдөлмөрлөхийг зааварласан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 88:84–85-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:86-г чанга уншихад урь. Бид сайн мэдээг хуваалцахад бэлтгэн хэрхэн амьдрах ёстойг олж мэдэхийг бүлгээсээ хүс. Тэднийг олж мэдсэнээ хуваалцахад урь.

  • “Өөрсдийгөө нүгэлд бүү орооцолдуул” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Та ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах, бүрэн цагийн номлолд үйлчлэх, гэрлэж гэр бүлтэй болоход бэлдэж байхдаа энэ зааврыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Нүгэлтэй орооцолдох нь үнэнийг гэрчлэх чадварт хэрхэн нөлөөлөх тухай бодоход нь суралцагчдад туслахын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг унш.

Зураг
Жэффри Р.Холланд

“Өөрөө садар самууныг үйлдэж эсвэл хараалын үг хэлж эсвэл порнограф үздэг байсан ямар ч номлогч бусдыг наманчлалд урьж чадахгүй! Тийм ээ, та нар үүнийг хийж чадахгүй. Та нарыг тэдэнд хандан ярих үед Сүнс та нартай хамт байхгүй байх бөгөөд үгс хоолой дээр чинь тээглэж, ганц ч үг дуугарч чадахгүй болно. Та нар Лихайгийн үзсэн ‘хориглогдсон замаар’ [1 Нифай 8:28] будилан одсон хэрнээ бусдыг ‘нарийн бөгөөд шулуун’ [2 Нифай 31:18] зам руу удирдаж чадахгүй” (“Бид бүгд дуудагдсан,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 54).

Та сайн мэдээг хуваалцахад үр дүнтэй байхын тулд цэвэр үлдэхийн ач холбогдлын тухай гэрчлэлээ хуваалцаж болно. Зааж буй хүмүүсээ нүгэлтэй орооцолдолгүй цэвэр байхыг эрэлхийлэхэд урамшуул.

Богино хичээл 2: Сургаал ба Гэрээ 88:87–98

Зааж буй хүмүүсээсээ хэн нэгнийг хүчтэй гэрчлэлээ хуваалцаж байхыг сонсож байсан эсэхийг нь асуу. Тэднээс тэр гэрчлэлийг нь мөн тэрийг сонсож байхдаа юу мэдэрснээ тодорхойлоход урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:87–91-ийг чанга уншихад урь. Хүчтэй гэрчлэлийн жишээнүүдийг олж мэдэхийг зааж буй суралцагчдаасаа хүс. Тэднийг уншсаны дараа, дараах асуултыг тавь.

  • Их Эзэний Хоёр дахь ирэлтээс өмнө номлогчдын гэрчлэлийн араас ямар төрлийн гэрчлэлүүд ирэх вэ?

Та зааж буй суралцагчдаа Сургаал ба Гэрээ 88:92-ыг дотроо уншаад, Хоёр дахь ирэлтийн өмнөх энэ цаг үед тэнгэрийн элчүүд юу хэлэхийг олж мэдэхэд урь. Тэднийг олж мэдсэнээ хуваалцахад урь. Тэдэнд Хүргэн Хүү гэдэг хэллэг нь Есүс Христийг нэрлэж байгааг хэл.

  • Бид Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэсэн байх нь яагаад чухал вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:95–98-ыг чанга уншихад урь. Та Аврагчийг ирэхэд Түүнийг угтахаар дээш аваачигдах хоёр бүлэг хүмүүсийг олж мэдэхийг зааж буй суралцагчдаасаа хүс. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Есүс Христийг ирэхэд хэн Түүнийг угтахаар дээш аваачигдах вэ? (Түүний амьд болон нас барсан гэгээнтнүүд. Та дараах үнэнийг зааж буй эдгээр шүлэг дэх үг, хэллэгүүдийг тэмдэглэхийг суралцагчдадаа зөвлөж болно. Христийг ирэхэд зөв шударга хүмүүс Түүнийг угтахаар босох болно.)

Та зааж буй суралцагчдаасаа Сургаал ба Гэрээ 88:98-ыг дахин уншаад, Их Эзэний ирэлтэд оролцох гэгээнтнүүдийн бүлгүүдийг дүрсэлсэн үг, хэллэгийг олж тогтоохыг хүс. Тэгээд дараах асуултыг тавь.

  • Та нар ямар үг, хэллэг олж харсан бэ? (Та “анхны үр жимснүүд” гэдэг хэллэг нь эхний амилуулалтаар урагш гарч ирэх зөв шударга гэгээнтнүүдийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно.)

Эдгээр шүлэгт тодорхойлсон шиг Хоёр дахь ирэлтийн нэг хэсэг байх нь танд ямар санагдана гэж төсөөлдгөө хуваалц.

Суралцагчдын бүлгүүдийг бие биендээ заасны дараа, дараах асуултыг тавь.

Их Эзэн нас барагсад шударга байдлынхаа эрэмбээр амилуулагдахыг илчилсэн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 88:97–107-г нэгтгэн дүгнэ. Эхэнд амилуулагдсан хүмүүс селестиел хаант улсыг өвлөх болно (С ба Г 88:97–98-ыг үзнэ үү). Хоёр дахь удаад амилуулагдсан хүмүүс террестриел хаант улсыг өвлөх болно (С ба Г 88:99-ийг үзнэ үү). Телестиел хаант улсыг өвлөх тэд Мянган жилийн дараа амилуулагдах болно (С ба Г 88:100–101-ийг үзнэ үү). Эцэст нь “бузар хэвээр үлдэх” тэд буюу дэлхий дээр амьдраад, мөхлийн хөвгүүд болсон хүмүүс нь амилуулагдаад гадаад харанхуйд хаягдана (С ба Г 88:102-ыг үзнэ үү). Мянган гэгддэг мянган жилийн амар амгалангийн төгсгөлд Сатан ба түүний дагалдагчид Михаилаар (буюу Адамаар) удирдуулсан Бурханы хүмүүсийн эсрэг дайтахаар ирэх болно. Сатан ба түүний дагалдагчид ялагдаад гадаад харанхуй руу хаягдана.

Самбар дээрх дараах зарчим руу заа. Хэрэв бид бие биендээ хичээнгүйлэн заах аваас Их Эзэн бидэнд Түүний үнэнүүдийг илүү төгс ойлгоход тусална. Тэгээд дараах асуултыг тавь.

Суралцагчдыг бусдад сайн мэдээг заах боломжуудыг хайхад урамшуул. Үүнийг хийснээр тэдний хүлээн авах адислалуудын тухай гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 88:73–76. “Бибээр өөрийн ажлыг … яаравчлуулах болно”

2012 оны 10-р сард ерөнхийлөгч Томас С.Монсон залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн номлолын насыг өөрчилж байгааг зарласны дараа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд энэ мэдэгдэл нь Бурхан Өөрийн ажлыг яаравчлуулж байгаагийн нэг жишээ юм гэж тайлбарласан.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Бурхан Өөрийн ажлыг яаравчлуулж байна. Мөн Түүнд ихэнхдээ харанхуй, айдастай байдаг дэлхийд Есүс Христийн сайн мэдээний аврал, итгэл найдвар, үнэн мөн гэрлийг түгээх илүү олон олон зохистой номлогчид хэрэгтэй.

… Энэ мэдэгдэл нь … таны тухай биш юм. Энэ бол танаас хуваалцахыг хүсээд байгаа сайхан бөгөөд цэвэр захиасын тухай юм” (in “Church Lowers Age Requirement for Missionary Service,” Church News, 2012 оны 10-р сарын 6, ldschurchnews.com).

Сургаал ба Гэрээ 88:81–82. Хөршөө сэрэмжлүүлэх нь

Сүмийн гишүүдийн хувьд бусадтай сайн мэдээг хуваалцах бидний үүргийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг тайлбарлахдаа:

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Хөршөө сэрэмжлүүлэх үүрэг баптисмын гэрээг хүлээн авсан бид бүгдэд оногдоно. Бид гишүүн биш найз нөхөд, хамаатан садангуудтайгаа сайн мэдээний талаар ярилцах ёстой. Заахаар дуудагдсан мөн онцгойлон адислагдсан бүрэн цагийн номлогчдоор заалгахын тулд тэднийг урих нь бидний зорилго байх ёстой.

… Бид … гэрчлэлтэйгээр урих ёстой. Хайр, үлгэр жишээ замыг нээх болно. Гэсэн ч бид амаа нээж, гэрчлэлээ хуваалцсаар байх ёстой.

Бид хангалттай хайрладаг уу, амьдрал маань хангалттай сайн байна уу эсвэл урилгыг маань хөршүүд хүлээн авахаар бидний хүч хангалттай юу гэдэгт итгэх нь зарим хүнд хэцүү байж болно. Гэвч бидэнд ийм сэтгэгдэл төрж болохыг Их Эзэн мэддэг билээ. Их Эзэний ‘мөнхүү эдгээр эцсийн өдрүүдэд миний сонгосон шавь нарын маань амаар, сэрэмжлүүлгийн дуу хоолой бүх хүмүүст хүрэх болно’ (С ба Г 1:4) гэсэн үүрэг даалгаврыг бидэнд өгөх үедээ Сургаал ба Гэрээний эхэнд оруулах чиглэлийг өгсөн эдгээр урам хайрлагч үгсийг сонсогтун.

Тэгээд бидний шавь байх шаардлагыг Тэрээр хэрхэн дүрсэлснийг сонсоцгооё. ‘Дэлхийн сул дорой зүйлүүд урагш гарч ирэх бөгөөд хүч чадалтнууд хийгээд хүчтэнүүдийг унагах болно’ (С ба Г 1:19).

Мөн үүний дараа ‘Миний сайн мэдээний бүрэн байдал сул доройчууд хийгээд эгэл борчуудаар дэлхийн хязгааруудад … тунхаглагдаж болохын тулд бөлгөө’ (С ба Г 1:23) гэжээ.

Дараа нь дахин, ‘мөн тэд даруу байхын хэрээр хүчирхэгжиж, мөн дээрээс адислагдан … авч болохын тулд бөлгөө’ (С ба Г 1:28) гэсэн байна.

Энэхүү баталгааг Сүмийн анхны болон өнөөдрийн номлогчдод өгсөн юм. Мөн ийм баталгааг бидэнд ч нэгэн адил өгдөг. Бусдыг хангалттайгаар хайрлах хийгээд сайн мэдээ бидний амьдралд хангалттайгаар нөлөөлж чадах тийм итгэл бишрэл бидэнд байх ёстой. Урилга Эзэнийх учраас бидний урилга Түүнээс ирж байгаа юм шиг сонсогддог байх ёстой” гэж хэлсэн билээ (“A Voice of Warning,” Ensign, 1998 оны 11-р сар, 33–35).

Сургаал ба Гэрээ 88:117. Онцгой ариун хуралдайнууд

1836 оны нэгээс тавдугаар сарын хооронд Көртландад хэд хэдэн хурал хуралдсан. Эдгээр хурлын зарим нь онцгой ариун хуралдайнууд байсан. Онцгой ариун хуралдай нь Сүмийн бусад хурлаас ялгаатай тусгай хурал юм. 1836 оны 3-р сарын 27-ны долоо хоногийн үеэр онцгой ариун хуралдай нь Көртландын ариун сүмийг онцгойлон адислахын нэг хэсэг болж хуралдсан ба өөр нэг онцгой ариун хуралдай нь гурван хоногийн дараа, 1836 оны 3-р сарын 30-нд хуралдсан байдаг. Бас нэг онцгой ариун хуралдай нь бараг жилийн дараа 1837 оны 4-р сарын 6-нд болсон.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид Б.Хэйт заахдаа:

Зураг
Ахлагч Дэвид Б.Хэйт

“Нэрнээс нь харахад л онцгой ариун хуралдай бол Тэргүүн Зөвлөлийн удирдлагаар гэгээнтнүүдийн цугларч үйлддэг ариун нандин, амар тайван, хүндэтгэлтэй үйл явдал юм. Ариун сүмийг онцгойлон адислах, санваарын удирдагчдад онцгой заавар өгөх, Сүмийн шинэ ерөнхийлөгчийг дэмжин батлах гэсэн гурван зорилгоор онцгой ариун хуралдай явагддаг байжээ” (“Solemn Assemblies,” Ensign, 1994 оны 11-р сар, 14).

Таксон шашны институтийн захирал асан Робэрт Ж.Норман ингэж тайлбарлажээ.

“Онцгой ариун хуралдай нь гэгээнтнүүдийг сүнслэг байдлаар сайжруулах мөн хуралдайн зорилгод нэмэлт ач холбогдол өгөхийн тулд болдог байсан. Бошиглогч Иосеф Смит хэлэхдээ, “бид бүх зүйлийг бэлдсэн байж мөн Их Эзэний зарлигласнаар Түүний агуу ажлыг биелүүлж болохын төлөө онцгой ариун хуралдайг хуралдуулах ёстой. Мөн энэ нь Бурханы Өөрийнх нь замаар хийгдэх ёстой. Бурханы өргөөний журмын дагуу Их Эзэний өргөө нь бэлтгэгдсэн мөн дотор нь онцгой ариун хуралдай зарлагдаж, зохион байгуулагдсан байх ёстой.’ (Teachings of the Prophet Joseph Smith, sel. Joseph Fielding Smith, Salt Lake City: Deseret Book Co., 1938 он, х. 91.)

Хибэр С.Кимбалл нь онцгой ариун хуралдайнаас өмнө ахлагчдад өгсөн бошиглогчийн заавруудыг цэдэглэсэн: ‘Бид онцгой ариун хуралдайд өөрсдийгөө бэлтгэхээр зарлиглуулсан. Эцэст нь энэ онцгой ариун хуралдай хуралдах цаг болсон; хуралдахаас өмнө, Ариун Сүнс ариун бус ариун сүмд оршдоггүй тул тэд үүнд зохих ёсоор нь бэлтгээгүй бол Бурханаас адислал хүлээх хэрэггүй учраас бошиглогч Иосеф ахлагчдыг оюун ухаанаасаа бузар бүхнийг зайлуулж, бодол санаа, үг болон үйлдлээ онцгой ариун болгохыг мөн тэднийг зүрх сэтгэлээ ариусгасан байхыг ухуулжээ.’ (Oорсон Ф.Витни, Life of Heber C. Kimball, 3d ed., Salt Lake City: Bookcraft, 1967 он, х. 91.)

Энэ удаан хүлээсэн онцгой ариун хуралдай 1836 оны 3-р сарын 30-нд, Көртландын ариун сүм онцгойлон адислагдсанаас гурван өдрийн дараа хуралдсан. Энэ онцгой ариун хуралдайнаар гурван зуун ах цугларч, сайн мэдээний зарим ёслолыг хүлээж авсан бөгөөд бошиглогч Иосеф Смит Сүмийн өөр өөр чуулгануудыг тогтоосон. (History of the Church, 2:430–433; С ба Г 88:139–141; 109:35-ыг үзнэ үү.) Жилийн дараа, 1837 оны 4-р сарын 6-нд Сүм байгуулагдсаны ойг тэмдэглэхээр мөн санваартны чуулгуудыг цааш нь зохион байгуулахаар өөр нэг онцгой ариун хуралдайг зарласан” (Робэрт Ж.Норман, “I Have a Question,” Ensign, 1988 оны 12-р сар, 53).