Семинар
90-р хичээл: Сургаал ба Гэрээ 87


90-р хичээл

Сургаал ба Гэрээ 87

Оршил

1832 оны турш, бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад гишүүн дэлхийг хамарсан гай зовлонгийн мэдээллийг сониноор дамжуулан мэдэж авч байжээ. Жишээ нь, тэд Нэгдсэн Улс дахь боолчлолын тухай маргааныг мөн Өмнөд Каролина мужид холбооны тарифыг хүчингүй болгосон тухай бас мэдэж байсан. Бошиглогч “үндэстнүүдийн дунд гай зовлонгийн шинж тэмдгүүд Сүм аглаг буйдаас аянаа эхэлсэн тэр цагаас хойш мэдэгдэхүйц илт боллоо” хэмээн өгүүлжээ (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 281). 1832 оны 12-р сарын 25-нд, Иосеф Смит Сургаал ба Гэрээ 87-д цэдэглэгдсэн эцсийн өдрүүдэд бүх үндэстэн дээр юүлэгдэх дайн болон шийтгэлийн тухай бошиглолуудыг агуулсан илчлэлтийг хүлээн авсан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 87:1–8

Их Эзэн дайн бүх үндэстэн дээр юүлэгдэх болно хэмээн Иосеф Смитээр дамжуулан бошиглосон.

Хичээлээ дараах асуултаар эхэл.

  • Таамаглал болон бошиглол нь хоорондоо ямар ялгаатай вэ? (Таамаглал бол ирээдүйд юу тохиолдож болох талаарх санал юм. Үүний эсрэгээр, бошиглол бол Ариун Сүнсээр илчлэгдсэн ирээдүйн тэмдэг буюу үйл явдлын тунхаглал юм.)

Дараах нэрсийг самбар дээр бич. Ноа, Египетийн Иосеф, Лихай, Лемен үндэстэн Самуел. (Та мөн эдгээр бошиглогчийн зургуудаас үзүүлж болно.) Суралцагчдыг эдгээр эртний бошиглогч бүрийн хэлсэн нэг бошиглолыг хэлэхэд урь. (Хариултууд нь дараахыг багтааж болно. Ноа үерийг; Египетийн Иосеф долоон жил элбэг дэлбэг байгаад дараа нь долоон жил өлсгөлөн болохыг; Лихай Иерусалим устгагдахыг; мөн лемен үндэстэн Самуел Есүс Христийн төрөлт болон үхэлтэй хамаарах тэмдгүүд болон үйл явдлуудыг тус тус бошиглосон.)

Суралцагчдыг хариулсны дараа, Иосеф Смит гэж самбар дээр бич. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 87:1–4-ийг дотроо уншаад, Иосеф Смитэд илчлэгдсэн нэгэн бошиглолыг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн юуг “удахгүй тохиох” болно хэмээн хэлсэн бэ? (Олон бодгалийн үхэл хийгээд зовлонг авчрах Өмнөд Каролины бослогоор эхлэн дайнууд удахгүй тохиох болно.)

  • Бид 1–4-р шүлгээс Их Эзэний талаар юу мэдэж авдаг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах сургаалыг самбар дээр бич. Их Эзэн Өөрийн бошиглогчдоор дамжуулан ирээдүйг бидэнд илчилж чадна.)

  • Их Эзэн бошиглогчдоор дамжуулан ирээдүйг илчилдэг гэдгийг мэдэх нь Сүмд хэрхэн адислал болох вэ? Энэ нь танд болон гэр бүлд тань хэрхэн адислал болох вэ?

Зураг
газрын зураг, Нэгдсэн Улс

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 87-ийн удиртгалыг гүйлгэн хараад, энэ илчлэлтийг өгсөн огноог олоход урь. Тэгээд дараах догол мөрийг нэгтгэн дүгнэх юм уу нэг суралцагчийг чанга уншихад урь.

Иосеф Смит тарифаас болж Өмнөд Каролина муж, Нэгдсэн Улсын холбооны засгийн газар хоёрын хооронд улс төрийн зөрчил байдаг тухай олж мэдсэн. (Тариф гэдэг нь импортын бүтээгдэхүүнд оногдуулах татварын хувь хэмжээ юм.) Өмнөд Каролинагийн оршин суугчид хойд мужуудын хүмүүсийг бодвол импортын бараа илүү их хэрэглэдэг байсан учраас тэд холбооны тарифыг шударга бус бөгөөд тэднийг өмнөдийнхний зардалд зориуд татвар ноогдуулсан гэж үзэж байв. Өмнөд Каролинагийн засгийн газрын удирдагчид холбооны засгийн газрын хуулиудыг хүчингүй болгох буюу цуцлах захирамж гаргасан ба Өмнөд Каролинагийн олон хүн холбооны засгийн газрын эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулахад бэлтгэж эхэлсэн. Нэгдсэн Улсын хуулийг хүчээр хэрэгжүүлэх болно гэж Нэгдсэн Улсын ерөнхийлөгч мэдэгджээ. 1832 оны 12-р сард, Нэгдсэн Улс даяарх сонин хэвлэлүүд энэ зөрчил маргааны талаар мэдээлж байсан. Энэ цаг үед Иосеф Смит Сургаал ба Гэрээ 87 дахь “Өмнөд Каролинагийн бослогоор эхлэн, удахгүй тохиох дайнууд” (С ба Г 87:1) хэмээн бошиглосон илчлэлтийг хүлээн авчээ. 1833 оны эхээр, энэ бошиглол өгөгдөөд удаагүй байхад Нэгдсэн Улсын засгийн газар тайван замаар Өмнөд Каролина мужийн асуудлыг шийдвэрлэсэн. Зарим нь энэ хямралыг өнгөрсөн гэж итгэж байсан ч энэ нь зөвхөн түр зуур зогсоосон хэрэг байсан ба Өмнөд Каролина эсэргүүцсэн хэвээр байв.

  • Бошиглогчийн хэлсэн үгс таны хүссэн байдлаар биелэгдэхгүй бол та хэрхэн хариулах вэ?

Сургаал ба Гэрээ 87:1-ийн зүүлт тайлбар а дахь харьцуулах заалтыг онцолж хэл. Та суралцагчдад энэ зүүлт тайлбарыг тэмдэглэхийг санал болгож болно. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 130:12–13-ыг гаргахад уриад, нэг суралцагчаас эдгээр шүлгийг чанга уншихыг хүс.

  • Иосеф Смит энэ бошиглолдоо юуг дахин баталсан бэ? (Дайнууд Өмнөд Каролинад эхлэх болно гэдгийг.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 130-ийн хэсгийн удиртгалыг уншаад, Иосеф Смит 87-р хэсэг дэх бошиглолын дахин баталгааг өгсөн огноог олж тогтооход урь.

  • Иосеф Смит 87-р хэсэг дэх бошиглолын дахин баталгааг хэдэн онд өгсөн бэ? (1843 он.)

Суралцагчдад Нэгдсэн Улс, Өмнөд Каролина хоёрын хоорондын зөрчил 10 жилийн өмнө буюу 1833 онд шийдэгдсэн байсан гэдгийг сануул.

  • Иосеф Смит 10 жилийн өмнө хүлээн авсан бошиглолоо дахин баталсан нь танд түүний итгэлийн тухай юу зааж байна вэ? (Зарим хүн илчилсэн бошиглолд итгэх итгэлээ үргэлжлүүлэн хамгаалсаар байсан.)

Дараах догол мөрийг унших юм уу нэг суралцагчаас чанга уншихыг хүс. (Та суралцагчид үүнийг судартаа хийхэд нь зориулан хуулбар хийж өгч болно.)

1861 онд Өмнөдийн байлдааны хөлөг онгоцууд Өмнөд Каролинагийн Чарлестон боомтын Форт Сумтерт байрлаж байсан Нэгдсэн Улсын холбооны цэргүүд рүү галлаж эхэлжээ. Өмнөдийн бусад муж хойд мужуудын эсрэг иргэний дайнд Өмнөд Каролинатай нэгдсэн. Өмнөдийн мужууд Их Британиас цагаа олж тусламж хүссэн. Түүнээс гадна, Өмнөдөд байсан олон боол Хойд мужуудын цэрэгт нэгдэж, өөрсдийн хуучин эздийн эсрэг тулалджээ. Америкийн иргэний дайн 1865 он хүртэл үргэлжилсэн бөгөөд ойролцоогоор 620000 (зарим түүхч 750000 гэж тооцдог) цэргийг үхэлд хүргэсэн.

  • Сургаал ба Гэрээ 87 дахь бошиглолын биелэлт нь Иосеф Смитийн тухай бидэнд юу заадаг вэ? (Хариултанд Иосеф Смитийн бошиглолууд нь үнэн бөгөөд тэр бол Бурханы бошиглогч юм гэж болно. Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээр дараах сургаалыг бич. Иосеф Смит бол Их Эзэний үнэн бошиглогч юм.).

Та Иосеф Смит бол үнэн бошиглогч юм гэдгийг гэрчилж болно. Дараа нь Сургаал ба Гэрээ 87:1–4-т илчилсэн үйл явдлууд дээр нэмээд, улиран тохиох бусад зүйлийг Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан бошиглосон гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 87:6–7-г дор дороо уншаад, Их Эзэний эцсийн өдрүүдэд тохиолдоно хэмээн хэлсэн бусад үйл явдлыг олж тогтооход урь.

  • Их Эзэн эцсийн өдрүүдэд ямар үйл явдлууд тохиолдоно хэмээн хэлсэн бэ?

  • 6 ба 7-р шүлэгт цэдэглэгдсэнээр, тэдгээр зүйл тохиолдох зарим шалтгаан нь юу вэ?

Бурханы “гарын хилэгнэл” хэмээн Их Эзэн Өөрийн хүүхдүүдийг нүглүүдээ наманчлахыг сануулахаар Өөрийн шүүлтүүдийг хэрэглэдэг болохыг илэрхийлж байгааг ойлгоход суралцагчдад тусал (Хиламан 12:3-ыг үзнэ үү). Мөн түүнчлэн эдгээр шүлэгт дүрсэлсэн зарим шүүлт нь зөв шударга тэдэнд шударга бусаар хандсаных нь төлөө ёс бусчуудыг Их Эзэн шийтгэж байхад тохиолдох болно.

Сургаал ба Гэрээ 87 дахь бошиглол бүр биелэгдсэн буюу биелэгдэх болно гэдгийг батал. Эцсийн өдрүүдэд дэлхий дээр болох дайн, байгалийн гамшгуудад бид бэлтгэлтэй байж болохын тулд Их Эзэн биднийг юу хийхэд удирдаж байгааг мэдэж авахын тулд суралцагчдыг Сургаал ба Гэрээ 87:8-ыг уншихад урь.

  • Их Эзэн бидэнд юу хийхийг зарлигласан бэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Бид ариун газруудад зогсоод, Их Эзэнийг ирэх хүртэл шилжин нүүлгэгдэхгүй. Зарчмыг самбар дээр бич.)

  • Бидэнд амар амгалан, аюулгүй байдлыг олгодог ариун газруудын зарим нь ямар газар вэ? (Та суралцагчдыг хариултаа самбар дээр жагсаан бичихэд урьж болно. Хариултанд гэр орон, сүмийн байр, ариун сүм, семинарын анги танхимууд орж болно.)

Ариун газрууд нь биднийг Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд ойр байхад мөн Тэдний тухай суралцахад тусалдаг Ариун Сүнсний оршихуйг мэдэрч чадах байрлал гэдгийг онцолж хэл.

  • Та нар ариун газруудад зогсогтун мөн “бүү шилжин нүүлгэгд” (С ба Г 87:8) гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ?

  • Хүн эдгээр ариун газраас хэрхэн шилжин нүүлгэгдэж болох вэ?

  • Эдгээр ариун газрын нэгд нь зогссоноор амар амгалан, аюулгүй байдлыг та нар хэрхэн мэдэрсэн бэ?

Ариун гэгдэх бодит газруудаас гадна “ариун газрууд” гэдэг нь бид хаана амьдардгаас илүү хэрхэн амьдардаг гэдэгтэй холбоотой байдаг гэдгийг тайлбарла. Хэрэв бид Ариун Сүнсний байнгын нөхөрлөлд тэнцэхээр зохистой амьдардаг бол, ариун газарт зогсож байгаа нь тэр. Зүрх сэтгэлээ Их Эзэний Сүнсээр дүүрсэн ариун газар болгоход суралцагчдыг урамшуул. Тэд амьдралдаа Сүнсийг урьснаар, Түүнд гэр орондоо нөлөөлүүлж, ариун газрууд болгох боломжийг олгож байгаа юм.

  • Та нар зүрх сэтгэлээ ариун газар болгохоор хэрхэн хичээн чармайж байгаа вэ?

  • Гэр орноо ариун газар болгоход туслах ямар арга замууд та нарт байна вэ? (Хариултанд гэр бүлийн залбирал болон судар судлахыг дэмжих мөн гэр бүлийн гишүүддээ эелдэг байх зэргийг оруулж болно.)

  • Хэрэв бошиглогч өөрийн чинь өрөөг үзэхээр орж ирээд, үүнийг ариун газар байна гэж үзэх болов уу? Чи өөрөө ингэж үздэг үү?

Ариун газруудад илүү итгэлтэйгээр зогсож, тэндээс шилжин нүүлгэгдэхгүйн төлөө тэдний хийх ямар нэг зүйлийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд суралцагчдыг урь. Суралцагчдыг бичиж дууссаны дараа, цөөн суралцагчаас ангийнхантайгаа өөрсдийн зорилгыг хуваалцахад урь. Суралцагчдыг тавьсан зорилгоо биелүүлэхэд урамшуулан дэмж. Та энэ хичээлд ярилцсан үнэнүүдийн талаар гэрчилснээр хичээлээ дуусгаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 87:3. Өмнөд бүсийн мужууд Их Британийг дуудах болно

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн Ахлагч Жэймс Э.Талмэйж:

Зураг
Ахлагч Жэймс Э.Талмэйж

“Өмнөд мужууд болон Английн засгийн газрын хооронд ямар ч нээлттэй гэрээ хэлэлцээр хийгдээгүй байсан ч Их Британий нөлөөлөл Өмнөдөд шууд бус туслалцаа, ихээхэн урам дэм өгсөн бөгөөд энэ нь олон улсын ноцтой хүндрэлийг бий болгохоор байв. Холбооны улсуудын ашиг сонирхлын үүднээс хөлөг онгоцууд нь Британий боомтууд дээр бүтээгдэж, тоноглогдож байсан ба энэ төвийг сахисан хуулийн зөрчлийн үр дүн нь Их Британийг арван таван сая таван зуун мянган долларын төлбөрт оруулсныг Женевийн арбитрын шүүх дээр Алабама нэхэмжлэлийн төлбөр болгон бүгдийг нь Нэгдсэн Улсад шагнал болгон өгчээ. Холбооны улсууд Их Британи болон Франц улсад комиссын гишүүд томилсон. Нэгдсэн Улсын офицерууд уг томилогдсон хүмүүсийг сууж байсан Британийн хөлөг онгоцноос нь хүчээр буулгасан байна. Нэгдсэн Улсын засгийн газар илт хүлээн зөвшөөрөх болсон энэхүү үйлдэл нь хэсэг хугацаанд энэ үндэстэн болон Их Британи хоёрын хооронд дайн эхлүүлэхээр заналхийлсэн билээ” гэж бичсэн (The Articles of Faith, 49 дэх хэвлэл [1968 он], 25–26; мөн Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 2-р хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 194-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 87:3-4. Бошиглолын хэтийн биелэлт

Дараах хүснэгт Сургаал ба Гэрээ 87 дахь бошиглолын тухай нэмэлт мэдээлэл болон тэдгээрийн биелэгдсэн зарим арга замыг тоймлон харуулсан.

Бошиглол

Энэ бошиглолын биелсэн зарим арга зам

С ба Г 87:3

“Бусад үндэстнүүдийг, бүр … Их Британийг … мөн тэд өөрсдийгөө үндэстнүүдийн эсрэг хамгаалахын тулд бусад үндэстнүүдийг дуудах болно; мөн тэгээд дайн бүх үндэстнүүд дээр тэрчлэн юүлэгдэх болно”

Үндэстнүүд өөрсдийгөө хамгаалахад туслуулахаар бусад үндэстэнг дуудсанаар Дэлхийн I болон II дайнууд гарсан. Энэ хоёр дайнд хоёуланд нь Их Британи бусад үндэстнээс тусламж хүсэн дуудсан.

С ба Г 87:4

“Олон өдрийн дараа … эздийнхээ эсрэг боолчууд босох болно”

Энэ илчлэлт өгөгдөх үед боолчлол нь зөвхөн Нэгдсэн Улсад ч биш, мөн дэлхийн бусад хэсэгт бас оршдог байсан. Боолууд буюу дарлалд байсан хүмүүс 19 болон 20-р зуунд эздийнхээ эсрэг босож, эрх чөлөөнийхөө төлөө тулалдсан.

Сургаал ба Гэрээ 87:8. “Ариун газруудад зогсогтун та нар, мөн бүү шилжин нүүлгэгд”

Ахлагч Даллин Х.Өүкс бидэнд ариун газруудад зогсож болох хэдэн арга замыг заасан.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Ариун газруудад зогсогтун та нар, мөн Их Эзэний өдөр ирэх хүртэл бүү шилжин нүүлгэгд; учрыг болгоогтун, энэ нь гэнэт ирэх болой’ хэмээх Их Эзэний зарлигийг та дагаж байна уу? (C ба Г 87:8). Тэр ‘ариун газрууд’ гэж юу вэ? Тэдгээрт мэдээж ариун сүм болон бидний гэрээнүүдээ итгэлтэй сахих нь орно. Үүнд мэдээж хэрэг, хүүхдүүдийг эрхэмлэн дээдэлж, эцэг эхчүүдийг хүндэлдэг гэр бүл орно. Ариун газруудад мэдээж санваарын эрх мэдэлтнээс өгсөн үүргээ түүний дотор салбар, тойрог, гадас дахь номлолын үүрэг болон дуудлагаа итгэлтэйгээр биелүүлэх нь орно” (“Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 10).

Ариун газруудад зогсох гэдэг нь юу гэсэн утгатайг Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Шарон Г.Ларсэн эгч тайлбарласан.

Зураг
Шэрон Г.Ларсэн

“Ариун газруудад зогсох нь та ганцаараа эсвэл бусадтай байх нь хамаагүй, хамгийн гол нь сайн нөхөрлөлд байх явдал юм. Энэ нь ганцаараа эсвэл олны дунд байхад Ариун Сүнс бидний хамтрагч байх нь чухал юм. Бид өөрсдийн бодол, үйлдлүүдийг хянаж, бидний байж болох хамгийн сайнаар байна гэдгээ өөртөө тодорхойлох үед амьдралын хамгийн сайхан бүхэн бидэнд ирэх болно. …

… Таны эргэн тойронд юу болж байгаагаас хамаарахгүйгээр, та Их Эзэний Сүнсээр дүүргэгдсэн өөрийн гэсэн орчин тойрныг бүтээж чадна. …

Ариун газар нь ганцаараа, олны дунд, танихгүй хүмүүстэй, найзуудтайгаа хамт зэрэг таны байж болох хаана ч байж болно. … Энгийн газруудад ариун байдлыг авчрахад таны хийж чадах зүйлс байдаг (“Standing in Holy Places,” Ensign, 2002 оны 5-р сар, 91, 92).