Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 21

1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Нью-Йоркийн Фейеттед Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:74–79). Энэхүү илчлэлт нь дурдсан өдөр Сүмийг зохион байгуулахад, Ахмад Петр Витмерийн гэрт өгөгдсөн ажээ. Өмнөхөн нь баптисм хүртсэн зургаан хүн оролцжээ. Бурханы зарлигийн дагуу эдгээр хүмүүс зохион байгуулах өөрсдийн хүсэл хийгээд төгс шийдвэрийг нэгдмэл саналаар илэрхийлсэн байлаа (хэсэг 20-ийг үз). Тэрчлэн тэд Бага Иосеф Смит, мөн Оливер Каудери нарыг Сүмийн тэргүүлэх ажилтнуудаар хүлээн зөвшөөрч мөн дэмжихээр санал өгсөн байлаа. Дараа нь Иосеф гар тавилтаар Оливерыг Сүмийн ахлагчаар томилов, мөн Оливер нэгэн адилаар Иосефыг томилов. Ариун ёслолыг гүйцэтгэсний дараа, хүн бүрт Ариун Сүнс хүртээхийн тулд мөн Сүмийн гишүүнээр батлахын тулд Иосеф мөн Оливер оролцогчид дээр тус бүрд нь гар тавив.

1–3, Иосеф Смит үзмэрч, орчуулагч, бошиглогч, төлөөлөгч, мөн ахлагч байхаар дуудагдав; 4–8, Түүний үг Сионы ашиг сонирхлыг удирдах болно; 9-12, Tайтгаруулагчаар тэрбээр ярихад Гэгээнтнүүд түүний үгсэд итгэх болно.

1БОЛГООГТУН, та нарын дунд цэдэг хөтлөгдөх болно; мөн Бурхан Эцэгийн таалал хийгээд мөн чиний Их Эзэн Есүс Христийн ач ивээлээр дамжин үүнд чи үзмэрч, орчуулагч, бошиглогч, Есүс Христийн төлөөлөгч, мөн сүмийн ахлагч хэмээн дуудагдах болно,

2Үүний суурийг тавихад болон хамгийн ариун итгэлд үүнийг өсгөн бэхжүүлэхийн тулд Ариун Сүнсээр нөлөөлөгдсөн болой.

3Уг сүм нь та нарын Их Эзэний мянга найман зуун гучин оны, дөрөв дэх сард, мөн Апрель хэмээн нэрлэгдэх уг сарын зургаа дахь өдөр зохион байгуулагдажмөн үндэслэгдсэн бөлгөө.

4Иймийн тул, сүмийн тухайд, тэрээр тэдгээрийг хүлээн авсан үед, та нар миний өмнө бүхий л цэвэр ариун байдалд алхан, та нарт түүний өгөх түүний бүх үгсэд хийгээд зарлигуудад анхаарал тавигтун;

5Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой.

6Учир нь эдгээр зүйлүүдийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан хийгээд түүний нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно.

7Учир нь Их Эзэн Бурхан ийн хэлэх ажгуу: Сайн сайхны төлөө хүчирхэг хүч чадалд Сионы ашиг сонирхлыг урагш ахиулахын тулд би түүнд бурханлигаар нөлөөлсөн билээ, мөн түүний хичээл зүтгэлийг мэднэ би, мөн түүний залбирлуудыг сонссон бөлгөө би.

8Тийм ээ, Сионы төлөө түүний уйлахыг харсан билээ би, мөн тэрээр түүний төлөө гашуудахыг нь эцэс болгоно би; учир нь түүний баяр баяслын өдрүүд нь нүглүүдийнх нь ангижралаар, мөн түүний ажлууд дээр миний адислалуудын илэрхийлэл ирэх ёстой.

9Учир нь, болгоогтун, миний талбайд хөдөлмөрлөх тэднийг бүгдийг нь би хүчирхэг адислалаар адислах болно, мөн дэлхийн нүглүүдийн төлөө тийм ээ, харууссан зүрхтэнгүүдийн нүглүүдийн ангижралын төлөө Есүс нүгэлт хүмүүсээр цовдлогдсоныг илэрхийлдэг Тайтгаруулагчаар, надаар дамжуулан түүнд өгөгдсөн түүний үгсэд тэд итгэх болно.

10Иймийн тул миний төлөөлөгч Оливер Каудери, чамаар тэр томилогдох ёстой нь миний таалал болой;

11Чи миний нэрийг хэрэглэх Христийн энэ сүмд ахлагч байж болохын тулд чи түүний гар дор ахлагч байх нь чиний томилолт бөлгөө, тэрбээр чамд анхдагч байх авай—

12Мөн сүмд энэ сүмийн анхны номлогч, мөн дэлхийн өмнө, тийм ээ, Харийнханы өмнө, тийм ээ, харагтун, харагтун тэрчлэн Иудейчүүдэд бөлгөө! ийн Их Эзэн Бурхан хэлнэм. Амен.