Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 91

1833 оны гуравдугаар сарын 9-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:331–332). Бошиглогч энэ үед Хуучин Гэрээг орчуулан завгүй байлаа. Апокриф хэмээгдэх эртний бичээсүүдийн хэсэгт хүрч ирээд, тэрээр Их Эзэнээс асууж, тэгээд энэхүү зааврыг хүлээн авчээ.

1–3, Апокриф нь ихэнхдээ зөв орчуулагдсан хэдий ч хүмүүний гараар хийгдсэн олон буруу оруулгыг агуулдаг; 4–6, Энэ нь Сүнсээр гэгээрсэн тэдэнд ашиг тус өгдөг.

1АПОКРИФЫН тухайд—олон зөв зүйл тэнд агуулагддаг, мөн энэ нь ихэнхдээ зөв орчуулагдсаныг Их Эзэн та нарт ийн хэлж байна;

2Хүмүүний гараарх оруулгууд болох олон буруу зүйл тэнд агуулагддаг болой.

3Үнэнээр, би чамд хэлж байна, Апокриф орчуулагдах ёстой нь шаардлагатай бус бөлгөө.

4Тиймийн тул, үүнийг унших хэн боловч тэрээр ойлгог, учир нь Сүнс үнэнийг илэрхийлдэг бөлгөө;

5Мөн Сүнсээр гэгээрдэг хэн боловч, тэндээс ашиг тусыг олж авах болно.

6Мөн Сүнсээр үл хүлээн авах хэн боловч ашиг тусыг олж чадах нь үгүй. Тиймийн тул, энэ нь орчуулагдах ёстой нь шаардлагатай бус юм. Амен.