Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 86

1832 оны арванхоёрдугаар сарын 6-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:300). Бошиглогч Библийн орчуулгын гар бичмэлийг хянан тохиолдуулж байх үед энэхүү илчлэлт хүлээн авагджээ.

1–7, Улаан буудай хийгээд зэрлэг өвснүүдийн тухай сургаалт зүйрлэлийн утгыг Их Эзэн өгдөг; 8–11,Махан бодийнхоо дагуу хууль ёсны залгамжлагчид болох тэдэнд ирдэг санваарын адислалуудын талаар тэрбээр тайлбарладаг.

1ҮНЭНЭЭР, Их Эзэн, улаан буудай хийгээд зэрлэг өвснүүдийн тухай сургаалт зүйрлэлээр шавь нартаа ийн хэлдэг:

2Болгоогтун, үнэнээр би хэлдэг, талбай нь дэлхий байсан болой, мөн төлөөлөгчид нь үр суулгагчид байсан бөлгөө;

3Мөн тэд нойрссоны дараа мөнөөх урвагч, янхан, бүх үндэстнийг өөрийн аяганаас уух болгодог, зүрх сэтгэлд нь дайсан, бүр Сатан хаанчлахаар суудаг, бүр Вавилон, сүмийг агуу ихээр мөрдөн хавчигч тэрээр хогийн ургамал суулгадгийг болгоогтун; иймийн тул, зэрлэг өвснүүд нь улаан буудайг багалзуурдаж мөн сүмийг аглаг буйд уруу хөөдөг ажгуу.

4Гэвч болгоогтун, эцсийн өдрүүдэд, бүр эдүгээ Их Эзэн үгийг урагш авчирч эхэлж байна, мөн нахиа нь соёолж мөн нялхаараа байна.

5Болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, талбайнуудыг хадахаар урагш илгээгдэхэд бэлэн байгаа бөгөөд хүлээж буй тэнгэр элчүүд өдөр мөн шөнө Их Эзэнд хашгирч байна;

6Гэвч Их Эзэн тэдэнд хэлнэ, та нар улаан буудайг тэрчлэн устгахгүйн тулд нахиа нь нялхаараа байгаа үед зэрлэг өвснүүдийг бүү сугалж хая, (учир нь үнэнээр та нарын итгэл сул байна).

7Тиймийн тул, улаан буудай хийгээд зэрлэг өвснүүд нь ургац бүрэн боловсрох хүртэл хамтдаа ургаг; дараа нь та нар эхлээд улаан буудайг зэрлэг өвснүүдээс ялган цуглуулж авах ёстой, мөн улаан буудайг цуглуулсны дараа болгоож мөн харагтун, зэрлэг өвснүүд боодлуудад боогдох болно, мөн талбай нь шатаагдахаар үлддэг бөлгөө.

8Тиймийн тул, та нарын эцгүүдийн удмаар дамжин санваар үргэлжлэн ирсэн та нарт Их Эзэн ийн хэлжээ—

9Учир нь бие махбодийн дагуу та нар хууль ёсны өв залгамжлагчид юм, мөн тэрхүү дэлхийгээс Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан билээ—

10Тиймийн тул та нарын амьдрал хийгээд санваар үлдсэн байна, мөн дэлхий эхэлснээс хойш бүх ариун бошиглогчдын амаар хэлэгдсэн бүх зүйлийн сэргээлт хүртэл та нар хийгээд та нарын удмаар дамжин үлдсэн байх ёстой нь шаардлагатай болой.

11Тиймийн тул, хэрэв та нар миний сайн сайханд, харийнханд гэрэл, мөн энэхүү санваараар дамжин миний хүмүүс Израилд аврагч байхаа үргэлжлүүлэх аваас, адислагдсан болой та нар. Их Эзэн үүнийг хэлэв. Амен.