Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 78

1832 оны гуравдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:255–257). Ядууст зориулсан агуулах байгуулах зорилгоор Их Эзэнээс Иосеф Смитэд журам өгөгдсөн болой. Илчлэлтэд Их Эзэний дурдсан хувь хүмүүс хэн болох нь дэлхийгээр мэдэгдэх нь ямагт хүсүүштэй биш байв, үүнээс үүдэн энэ болон дараах зарим илчлэлтийг хэвлэхэд ах нар өөрсдийнх нь нэрнээс өөрөөр дурдагдсан байлаа. Хувь хүмүүсийн нэрсийг мэдэгдэхгүй байлгах зайлшгүй шаардлага үгүй болоход тэдний нэрсийг хаалтанд бичдэг байв. Нууцалсан нэрийг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага өнөөдөр байхгүй учир, жинхэнэ нэрнүүдийг гар бичмэлийн эхүүдэд байгаагаар нь эдүгээ хэрэглэсэн бөлгөө.

1–4, Гэгээнтнүүд агуулах зохион байгуулж мөн үүсгэн бий болгох ёстой; 5–12, Өөрсдийн эд хөрөнгийг ухаалгаар хэрэглэх нь авралд хөтөлдөг; 13–14, Сүм нь дэлхийн хүчнүүдээс тусгаар байх ёстой; 15–16, Михаил (Адам) Ариун Нэгэний (Христ) удирдлага дор үйлчилдэг; 17–22, Итгэлтнүүд адислагдсан болой, учир нь тэд бүх зүйлийг өвлөх болно.

1ИХ ЭЗЭН Бага Иосеф Смитэд ярьж, өгүүлсэн нь: Намайг анхаарагтун, миний сүмийн дээд санваарт томилогдсон тэд, өөрсдийгөө хамтад нь цуглуулсан тэд хэмээн чиний Бурхан Их Эзэн хэлж байна;

2Мөн миний өмнө чиний толилуулсан тэр зүйлд аврал чамд байж болохын тулд чамайг дээрээс томилсон, мэргэн ухааны үгийг чихэнд чинь ярих миний зөвлөгөөг анхаарагтун хэмээн Их Эзэн бибээр хэлж байна.

3Учир нь үнэнээр би чамд хэлж байна, цаг нь иржээ, мөн эдүгээ ойрхон байна; мөн болгоогтун, мөн харагтун, энэ газар хийгээд мөн Сионы нутагт аль алинд нь миний хүмүүсийн ядууст зориулсан агуулахын ажил хэргүүдийг зохицуулан мөн үндэслэн байгуулахад миний хүмүүсийн байгууллага байх ёстой нь шаардлагатай болжээ—

4Учир нь та нарын өөрсдийгөө даатгасан миний сүмийн байнгын бөгөөдүүрдийн зохион байгуулалт мөн тогтсон журам нь хүмүүний аврал мөн тэнгэрт байгаа та нарын Эцэгийн алдар суугийн тулд урагшлах зарчим болой;

5Та нар тэнгэрлэг зүйлүүдэд адил тэгш байж болох буюу, тийм ээ, тэнгэрлэг зүйлүүдийг олж авахын тулд, тэрчлэн дэлхийн зүйлүүдэд ч мөн адил буюу.

6Хэрэв та нар дэлхийн зүйлүүдэд тэгш бус байх аваас та нар тэнгэрлэг зүйлүүдийг олж авахад тэгш байж чадахгүй.

7Учир нь хэрэв селестиел дэлхийд та нарт газар өгөхийг та нар надаас хүсэх аваас, та нарт миний зарлигласан мөн та нараас шаардсан тэрхүү зүйлүүдийг хийснээр та нар өөрсдийгөө бэлтгэх ёстой.

8Мөн эдүгээ, үнэнээр ийн Их Эзэн хэлдэг, бүх зүйл миний алдар сууд, энэ нэгдсэн жаягт нэгдсэн та нараар хийгдэх ёстой нь зүйтэй байна;

9Эсвээс, өөрөөр хэлбэл, миний үйлчлэгч Ньюел К.Витней мөн миний үйчлэгч Бага Иосеф Смит мөн миний үйлчлэгч Сидней Ригдон Сионд байгаа гэгээнтнүүдтэй зөвлөлд сууг;

10Эс тэгвээс тэд харалган болж мөн өөрсдөд нь бэлтгэгдсэн тэр зүйлүүдийг ойлгохгүй байхын тулдСатан тэдний зүрх сэтгэлийг үнэнээс холдуулахыг эрэлхийлдэг.

11Иймийн тул, үүрэг буюу зөрчигдөж үл болох үүрдийн гэрээгээр өөрсдийгөө бэлтгэх мөн зохион байгуулах зарлигийг би та нарт өгч байна.

12Мөн үүнийг зөрчдөг тэрээр өөрийн албан тушаал хийгээд сүмд байхаа алдах болно, мөн гэтэлгэлийн өдөр хүртэл Сатаны тамлалд хүргэгдэх болно.

13Болгоогтун, энэ бол та нарыг бэлтгэх миний тэрхүү бэлтгэл, мөн тэрхүү суурь мөн та нарт миний өгөх үлгэр жишээ бөлгөө, үүгээр та нар өөрсдөдөө өгөгдсөн зарлигуудыг гүйцэлдүүлж болох бөлгөө;

14Миний санаа тавилтаар дамжин, чам дээр гай зовлон ирэх хэдий ч, сүм селестиел дэлхийн доорх бусад бүх биетүүдийн дээр тусгаар байдалтай байж болохын тулд буюу;

15Та нар өөрсөд тань бэлтгэгдсэн титэмд хүрч болохын тулд, мөн олон хаант улсын дээр захирагчид болгогдож болохын тулд хэмээн Их Эзэн Бурхан, Адам-Oндай-Аманы сууриудыг үндэслэн байгуулсан Сионы Ариун Нэгэн бибээр хэлж байна;

16Та нарын хаанхүү Михаилыг томилсон, мөн түүний хөлийг тогтоосон, мөн түүнийг дээр төлөвшүүлсэн, өдрүүдийн эхлэл буюу амьдралын төгсгөлгүй болох Ариун Нэгэний зөвлөгөө хийгээд чиглүүлэл дор авралын түлхүүрүүдийг түүнд өгсөн бибээр буюу.

17Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, та нар бяцхан хүүхдүүд бөлгөө, мөн хичнээн агуу адислалуудыг Эцэг гартаа байлгаж мөн та нарын төлөө бэлтгэснийг та нар хараахан ойлгоогүй байгаа билээ;

18Мөн эдүгээ та нар бүх зүйлийг дааж чадах нь үгүй; гэсэн хэдий ч, зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно. Хаант улс та нарынх болой, мөн үүн дээрх адислалууд та нарынх билээ, мөн үүрд мөнхийн баялагууд та нарынх бөлгөө.

19Мөн бүх зүйлийг талархалтайгаар хүлээн авдаг тэрээр алдар суут болгогдох болно; мөн энэ дэлхийн зүйлүүд, тийм ээ, бүр зуу дахин, түүнд нэмэгдэх болно.

20Иймийн тул, чамд миний зарлигласан тэр зүйлүүдийг хийгтүн хэмээн чиний Гэтэлгэгч, бүр чамайг авахаас өмнө бүх зүйлийг бэлтгэдэг Аманы Хүү бибээр хэлж байна;

21Учир нь та нар Ууган Хүүгийн сүм болой, мөн тэрээр та нарыг үүлэн дунд авч мөн хүн болгонд хувийг нь хүртээх болно.

22Мөн итгэлтэй бөгөөд мэргэн даамал болох тэрээр бүх зүйлийг өвлөхболно. Амен.