Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 36

1830 оны арванхоёрдугаар сард Нью-Йоркийн Фейеттийн ойролцоо Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Эдвард Партрижид өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:131). (Хэсэг 35-ын толгой гарчгийг үз.) “Эдвард Партриж бол сүсгийн загвар болсон, мөн Их Эзэний агуу хүмүүсийн нэг áàéëàà” хэмээн Бошиглогч хэлжээ (History of the Church, 1:128).

1–3, Их Эзэн Сидней Ригдоны гараар Эдвард Партрижийн дээр мутраа тавьжээ; 4–8, Сайн мэдээг мөн санваарыг хүлээж авдаг хүн болгон урагш одож мөн номлохоор дуудагдах ёстой.

1ИЗРАИЛЫН Хүчирхэг Нэгэн, Их Эзэн, Бурхан ийн хэлжээ: Болгоогтун, миний үйлчлэгч Эдвард би чамд хэлнэ, адислагдсан болой чи, мөн нүглүүд чинь чамд өршөөгдсөн болой, мөн чи миний сайн мэдээг бүрээн дуу хоолой мэт номлохоор дуудагдсан билээ;

2Мөн бибээр өөрийн үйлчлэгч Сидней Ригдоны гараар чиний дээр мутраа тавих болно, мөн чи миний Сүнсийг, Ариун Сүнсийг бүр хаант улсын амар амгалангийн зүйлүүдийг чамд заах тэрхүү Тайтгаруулагчийг чи хүлээж авах болно;

3Мөн чи үүнийг: Хосанна, хамгаас эрхэм Бурханы нэр адислагдах болтугай хэмээн хэлж, чанга дуу хоолойгоор тунхаглах ёстой.

4Мөн эдүгээ би бүх хүмүүнд холбогдуулан энэхүү дуудлага хийгээд зарлигийг чамд өгч байна—

5Энэхүү дуудлага хийгээд зарлигийг хүлээн авч,миний үйлчлэгч Сидней Ригдон, Бага Иосеф Смит нарын өмнө очих болгон нь томилогдож мөн үүрдийн сайн мэдээг үндэстнүүдийн дунд номлохоор урагш илгээгдэх ёстой—

6Наманчлалыг тунхаглан, өгүүлрүүн:Зөрүүд энэ үеийнхнээс өөрсдийгөө хамгаалагтун мөн махан биеэр бузарлагдсан өмсгөлийг хүртэл жигшин галаас урагш гарч ирэгтүн.

7Мөн үүнийг бүхий л зүрх сэтгэлээрээ хүлээн авагч хүн болгон, бүр миний хэлсэнчлэн томилогдож урагш илгээгдэж болохын тулд энэхүү зарлиг миний сүмийн ахлагчдад өгөгдөх ёстой.

8Би бол Есүс Христ Бурханы Хүү болой; иймийн тул, хормойгоо шуугтун, мөн би ариун сүмдээ гэнэт ирэх болно. Бүр тийм буюу. Амен.