Сургаал ба Гэрээ
    Footnotes

    Сургаал ба Гэрээ

    Хэсэг 18

    1829 оны зургадугаар сард Нью-Йоркийн Фейеттэд Бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери, Давид Витмер нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:60–64). Аароны санваар олгогдох үед Мелкизедек санваар хүртээх тухай амлагдсан байв (хэсэг 13-ын толгой гарчгийг үз). Уг асуудлын талаарх мэдлэгийн төлөөх даруухан залбирлын хариуд Их Эзэн энэ илчлэлтийг өгчээ.

    1–5, Сүмийг хэрхэн байгуулахыг судрууд үзүүлдэг; 6–8, Дэлхий алдаст боловсорчбайна; 9–16, Бодгалиудын үнэ цэнэ агуу юм; 17–25, Авралыг олохын тулд хүмүүн өөр дээрээ Христийн нэрийг авах ёстой; 26–36, Арванхоёрын дуудлага хийгээд ажил үүрэг илчлэгдэв; 37–39, Оливер Каудери мөн Давид Витмер Арванхоёрыг эрж олох ёстой; 40–47, Авралыг олохын тулд хүмүүн наманчилж, баптисм хүртэж, мөн зарлигуудыг сахих ёстой.

    1ЭДYГЭЭ, болгоогтун, миний үйлчлэгч Оливер Каудери чи надаас мэдэхийг хүссэн тэр зүйлийн учир, би чамд эдгээр үгсийг өгч байна:

    2Болгоогтун, чиний бичсэн тэр зүйлүүд үнэн гэдгийг олон тохиолдолд би Сүнсээрээ чамд илэрхийлсэн билээ; иймийн тул тэдгээрийг үнэн гэдгийг чи мэдэх бөлгөө.

    3Мөн хэрэв чи тэдгээрийг үнэн гэдгийг мэдэх аваас, болгоогтун, бичигдсэн тэдгээр зүйлүүдэд чи итгэ хэмээх зарлигийг би чамд өгч байна;

    4Учир нь миний сүмийн суурь, миний сайн мэдээ, мөн миний хадны талаар бүх зүйлүүд тэдгээрт бичигдсэн буй.

    5Иймийн тул, хэрэв чи миний сайн мэдээ болон миний хадны суурин дээр миний сүмийг өсгөн бэхжүүлэх аваас, тамын үүд чамайг дийлэх нь үгүй.

    6Болгоогтун, дэлхий алдаст боловсорч гүйцээд байна; мөн хүмүүний үрс, харийнхан хийгээд тэрчлэн Израилын угсаа аль аль нь наманчлалд өдөөн хатгагдах нь зайлшгүй шаардлагатай болой.

    7Иймийн тул, түүнд миний зарлигласны дагуу чи миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн гараар баптисм хүртсэн учраас түүнд миний зарлигласан зүйлийг тэрээр биелүүлсэн билээ.

    8Мөн эдүгээ, надад мэдэгддэг тэрхүү зорилго болох өөрийн хувийн зорилгын тулд би түүнийг дуудсанд бүү гайх; иймийн тул, хэрэв тэрээр миний зарлигуудыг сахихад хичээнгүй байх аваас, тэрээр мөнх амьдралаар адислагдах болно; мөн түүний нэр Иосеф бөлгөө.

    9Мөн эдүгээ, Оливер Каудери, мөн тэрчлэн Давид Витмер та хоёрт би зарлигийн замаар ярьж байна; учир нь, болгоогтун, газар бүрийн бүх хүмүүнд би наманчлахыг зарлиглаж байна, мөн би та нарт өөрийн төлөөлөгч Паулдярьсан лугаа ярьж байна, учир нь та нар түүний дуудагдсантай адил дуудлагад дуудагдсан бөлгөө.

    10Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун;

    11Учир нь, болгоогтун, Их Эзэн чиний Гэтэлгэгч махан бодид үхлийг амссан билээ; иймийн тул бүх хүмүүн наманчилж, мөн түүнд ирж болохын тулд бүх хүмүүний зовлонг тэрээр биеэрээ амссан бөлгөө.

    12Мөн тэрээр бүх хүмүүнийг өөртөө наманчлалын нөхцөлд авчирч болохын тулд тэрээр нас барагсдаас дахин босч ирсэн билээ.

    13Мөн наманчилдаг сүнсэнд түүний баяр хөөр хичнээн агуу их билээ!

    14Иймийн тул, та нар энэ хүмүүст наманчлахыг тунхаглахаар дуудагдсан болой.

    15Мөн, хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!

    16Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!

    17Болгоогтун, миний сайн мэдээ, мөн миний хад, мөн миний аврал та нарт өмнө чинь байна.

    18Миний нэрээр хүлээн авна хэмээх итгэлд итгэн та нар Эцэгээс асуугтун, мөн хүмүүний үрст зүйтэй бүх зүйлүүдийг илэрхийлэх Ариун Сүнс та нарт байх болно.

    19Мөн хэрэв та нарт итгэл, найдвар, мөн энэрэл байхгүй аваас, та нар юу ч хийж чадахгүй.

    20Тэр нь чөтгөрийн сүм биш аваас, сүмийн эсрэг бүү тэмц.

    21Христийн нэрийг өөрсөд дээрээ авагтун, мөн үнэнийг буурь суурьтайгаар яригтун.

    22Мөн Есүс Христ болох миний нэрээр баптисм хүртэж, мөн наманчилж мөн эцсээ хүртэл тэвчих болгон нь, мөнхүү тэд нь аврагдах болно.

    23Болгоогтун, Есүс Христ бол Эцэгээс өгөгдсөн нэр болой, мөн түүгээр хүмүүн аврагдаж болох өөр нэр өгөгдсөн нь үгүй;

    24Иймийн тул, Эцэгээс өгөгдсөн нэрийг бүх хүмүүн өөрсөд дээрээ авах ёстой, учир нь эцсийн өдөр тэд энэ нэрээр дуудагдах болно;

    25Иймийн тул, хэрэв тэд дуудагдах тэр нэрээ мэдэхгүй бол, тэд миний Эцэгийн хаант улсад байртай байж чадахгүй бөлгөө.

    26Мөн эдүгээ, болгоогтун, мөн Харь хийгээд Иудей аль алинд нь миний сайн мэдээг тунхаглахаар дуудагдсан бусад нь буй.

    27Тийм ээ, бүр арванхоёр бөлгөө; мөн тэрхүү Арванхоёр нь миний шавь нар байх болно, мөн тэд миний нэрийг өөрсөд дээрээ авах болно; мөн Арванхоёр нь зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор миний нэрийг өөрсөд дээрээ авахыг хүсэх тэд байх болно.

    28Мөн хэрэв тэд миний нэрийг зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор өөрсөд дээрээ авахыг хүсэх аваас, тэд миний сайн мэдээг хүн болгонд номлохоор тэд бүх дэлхий даяар явахын тулд дуудагдах болой.

    29Мөн тэд бол бичигдсэн тэр зүйлийн дагуу миний нэрээр баптисм хүртээхээр надаас томилогдсон тэд болой;

    30Мөн бичигдсэн тэр нь та нарын өмнө та нарт байна; иймийн тул, та нар бичигдсэн үгсийн дагуу үүнийг гүйцэтгэх ёстой.

    31Мөн эдүгээ Арванхоёр, та нарт би хэлж байна—Болгоогтун, миний ач ивээл та нарт хангалттай бөлгөө; та нар миний өмнө цэх шулуун алхах ёстой мөн нүгэл бүү үйлд.

    32Мөн, болгоогтун, та нар бол хүмүүнд Бурханы өгсөн дуудлагууд хийгээд бэлгүүдийн дагуу, та нарт байгаа Ариун Сүнсний хүчний дагуу миний сайн мэдээг тунхаглахаар, санваартнууд хийгээд багш нарыг та нар надаас томилохын тулд томилогддог тэд болой;

    33Мөн бибээр Есүс Христ, та нарын Их Эзэн мөн та нарын Бурхан, үүнийг ярилаа.

    34Эдгээр үгс нь хүмүүсийнх буюу хүнийх биш, харин минийх бөлгөө; иймийн тул, тэдгээр нь хүнийх биш, харин минийх гэдгийг та нар гэрчлэх ёстой;

    35Учир нь тэдгээрийг та нарт ярьсан нь миний дуу хоолой болой; учир нь миний Сүнсээр та нарт тэдгээр нь өгөгдсөн авай, мөн миний хүчээр та нар тэдгээрийг бие биендээ уншиж өгч болох бөлгөө; мөн миний хүчээр биш байсан аваас, та нарт тэдгээр нь байж чадахгүй байсан буюу;

    36Иймийн тул, миний дуу хоолойг сонссоноо, мөн миний үгийг мэднэ гэдгээ та нар гэрчилж чадна.

    37Мөн эдүгээ, болгоогтун, миний ярьсан тэдгээр хүслүүдтэй байх Арванхоёрыг та нар эрж олохыг би Оливер Каудери чамд, мөн тэрчлэн Давид Витмерт даалгаж байна;

    38Мөн тэдний хүслүүдээр мөн тэдний ажлуудаар та нар тэднийг мэдэх болно.

    39Мөн та нар тэднийг олсон үедээ та нар эдгээр зүйлүүдийг тэдэнд үзүүлэх ёстой.

    40Мөн та нар доош сөхөрч мөн миний нэрээр Эцэгийг бишрэн шүтэх ёстой.

    41Мөн та нар дэлхийд: Та нар наманчилж мөн Есүс Христийн нэрээр баптисм хүртэх ёстой хэмээн номлох ёстой;

    42Учир нь бүх хүмүүс мөн зөвхөн эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд мөн хариуцлага хүлээх насанд хүрсэн хүүхдүүд наманчилж мөн баптисм хүртэх ёстой.

    43Мөн эдүгээ, та нар үүнийг хүлээж авсны дараа, та нар миний зарлигуудыг бүх зүйлүүдэд сахих ёстой;

    44Мөн тэд наманчлалд ирж болохын тулд мөн тэд миний Эцэгийн хаант улсад ирж болохын тулд тэдний олон нүглийн талаар итгүүлэхээр би та нарын гараар хүмүүний үрсийн дунд гайхамшигт ажлыг үйлдэх болно.

    45Иймийн тул, та нарт миний өгдөг адислалууд бүх зүйлээс илүү дээгүүр болой.

    46Мөн та нар үүнийг хүлээн авсны дараа, хэрэв та нар миний зарлигуудыг эс сахих аваас, та нар миний Эцэгийн хаант улсад аврагдаж чадах нь үгүй.

    47Болгоогтун, бибээр Есүс Христ, та нарын Их Эзэн, мөн та нарын Бурхан, мөн та нарын Гэтэлгэгч, Сүнснийхээ хүчээр үүнийг ярилаа. Амен.