Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 135

1844 оны зургадугаар сарын 27-нд Иллинойн КартейжидБошиглогч Иосеф Смит болон түүний ах Патриарх Хайрум Смитийн амь насыг бүрэлгэсэн нь (History of the Church, 6: 629–631). Уг үйл явдлын гэрч асан Арванхоёрын Зөвлөлийн Ахлагч Жон Тейлороор энэхүү баримт бичиг бичигджээ.

1–2, Иосеф, Хайрум хоёрын амь насыг Картейжийн шоронд бүрэлгэв; 3, Бошиглогчийн гаргуун байдал олонд мэдэгдэв; 4–7, Тэдний гэм зэмгүй цус уг ажлын үнэн хийгээд бурханлиг чанарын тухай гэрчилдэг.

1ЭНЭ номны мөн Мормоны Номны тухай гэрчлэлийг лацдахын тулд, Бошиглогч Иосеф Смит, мөн оатриарх Хайрум Смит нарын амь насыг бүрэлгэснийг бид зарлан мэдэгдэж байна. Тэд 1844 оны зургадугаар сарын 27-нд Картейжийн шоронд, нүүрээ хараар будсан, зэвсэглэсэн 150-200 танхайрагч хүмүүсээр буудуулсан ажээ. Хайрум эхлээд буудуулж; Би үхлээ хэмээн дуу алдаж, тайвнаар унав. Иосеф цонхоор үсрэхээр ухасхийж, буудуулан; Ай Их Эзэн Бурхан минь! хэмээн дуу алдав. Тэднийг хоёуланг амь алдсаных нь дараа, хэрцгийгээр буудаж, хоёул тус бүр дөрвөн суманд өртжээ.

2Тэр үед уг өрөөнд байсан хүмүүс нь зөвхөн Арванхоёрын, Жон Тейлор мөн Виллярд Ричардс хоёр бөлгөө; эхнийх нь дөрвөн зэрлэг суманд шархадсан хэдий ч, амьд мэнд үлджээ; сүүлчийнх нь Бурханы санаа тавилтаар дамжин, хувцсандаа ганц ч нүхгүйгээр зугтаж амжсан ажээ.

3Их Эзэний Бошиглогч хийгээд Үзмэрч Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн. Хорьхон жилийн богинохон хугацаанд тэрбээр Бурханы бэлэг хийгээд хүчээр өөрийн орчуулсан Мормоны Номыг урагш авчран, мөн үүнийг хоёр тивд хэвлүүлсэн арга хэрэгсэл нь болсон билээ; тэрбээр үүний агуулсан үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг дэлхийн дөрвөн хязгаарт илгээв; хүмүүний үрсийн ашиг тусын төлөө Сургаал ба Гэрээний энэ номыг бүрдүүлсэн илчлэлтүүд хийгээд зарлигууд мөн мэргэн ухааныг агуулсан бусад олон баримт бичиг хийгээд заавруудыг урагш авчрав; Хожмын үеийн мянга мянган Гэгээнтнүүдийг цуглуулан агуу хотыг үндэслэн байгуулж, мөн устгагдаж эс чадах алдар хийгээд нэрийг үлдээв. Тэрбээр Бурханы болон өөрийн хүмүүсийн мэлмийд агуу байдлаар амьдарч, мөн агуу байдлаар наснаас халив; мөн Их Эзэний эрт дээр үеийн томилогдогсдын адил өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө; мөн түүний ах Хайрум ч бас ингэсэн билээ. Амьдралд тэд салсан нь үгүй, мөн үхэлд тэд тусдаа байсан нь үгүй!

4Түүний амь насанд халдахаас хоёр буюу гурав хоногийн өмнө хуулийн шаардлагууд гэгч зохиомол зүйлд өөрийгөө тушаахаар Картейж уруу явахдаа Иосеф: Хурга адил бибээр аллага уруу явж байна; гэвч би зуны өглөө лугаа тайван байна; Бурханд, мөн бүх хүмүүнд хүний мөсөөр гэм зэмгүй байхыг үргэлж хичээдэг билээ. Би гэм зэмгүйгээр үхэх болно, мөн миний тухай—тэрбээр санаатайгаар алагдсан бөлгөө хэмээн хэлэгдэх болно гэж хэлжээ. Мөн тэр өглөө Хайрум явахаар бэлэн болсны дараа, аллага уруу хэмээн энэ нь хэлэгдсэн байх уу? Тийм ээ, учир нь энэ нь ийм байсан бөлгөө—тэрбээр Мормоны Номны Иферийн арванхоёрдугаар бүлгийн төгсгөл хавьд, дараах догол мөрийг уншиж, мөн дараах хуудсыг эргүүлэв:

5Мөнхүү улиран тохиох дор тэд энэрлийг агуулж болохын тул, тэрээр харийнханд ач ивээлийг хайрлаасай хэмээн Их Эзэнд хандан би залбирсан буюу. Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад хэлэв: Хэрэв тэд энэрэл үгүй аваас, энэ нь танд хамаарах нь үгүй; чи итгэлтэй байсан; иймийн тул өмсгөл чинь цэвэр болгогдох болно. Мөн чи өөрийн сул доройг харсан учир чи, миний Эцэгийн эзэмшилд, миний бэлтгэсэн тэр байранд суух хүртэл хүчирхэг болгогдох болно. Мөн эдүгээ би, харийнханд, тийм ээ, миний өмсгөлүүдэд та нарын цусны толбо үгүйг бүх хүмүүс мэдэх Христийн шүүлтийн суудлын өмнө бид уулзах хүртэл мөн түүнчлэн өөрийн хайрт ах дүүстээ сайныг ерөөе. Гэрчлэгчид эдүгээ нас нөгчсөн хэдий ч, мөн тэдний гэрчлэл хүчин төгөлдөр байна.

6Хайрум Смит 1844 оны хоёрдугаар сард дөчин дөрвөн нас хүрсэн, мөн Иосеф Смит 1843 оны арванхоёрдугаар сард гучин найман настай байжээ; үүнээс хойш тэдний нэр шашны улмаас аллагад өртөгсдийн дунд ангилагдах болно; мөн Мормоны Ном, сүмийн Сургаал ба Гэрээ, ялзарсан дэлхийн авралын тулд тэдгээрийг урагш авчрахад арван есдүгээр зууны шилдэг цусны үнэ цэнийг үндэстэн бүхний уншигчдад сануулсаар байх болно; мөн хэрэв Бурханы алдар суугийн тулд түймрийн гал ногоон модыг устгаж чадах аваас, ялзралын жимсний цэцэрлэгийг цэвэршүүлэхийн тулд, хуурай моддыг шатаах нь хичнээн амархан байх сан билээ; тэд алдар суугийн тулд амьдарч байв; тэд алдар суугийн тулд нас нөгчсөн билээ; мөн алдар суу нь тэдний мөнхийн шагнал бөлгөө. Үеэс үед тэдний нэр нь ариусгагдсан тэдний тулд эрднийн чулуу лугаа адил үр удамд доош очих болно.

7Тэд өмнө нь олонтаа нотлогдож байсанчлан, ямар ч гэмт хэрэгт холбогдолгүй байв; мөн урвагчид хийгээд ёс бус хүмүүсийн хуйвалдаанаар шоронд хаягдсан байлаа; мөн Картхейжийн шоронгийн шалан дээрх тэдний гэмгүй цус дэлхий дээрх аль ч шүүхээр няцаагдаж болохгүй Мормонизмд холбогдсон илт мэдэгдэхүйц лац болой, мөн Иллиной Муж улсын сүлд дээрх тэдний гэмгүй цус захирагчаар нь нотлогдсон, Муж улсын эвдэгдсэн итгэлийн хамт, бүх дэлхий ял тулгаж үл чадах үүрдийн сайн мэдээний үнэний тухай гэрчлэл юм; мөн эрх чөлөөний туг дээрх, мөн Нэгдсэн Улсын үндсэн хууль дээрх тэдний гэмгүй цус нь бүх үндэстний дундах шударга хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэх Есүс Христийн шашны хувьд элчин сайд нь юм; мөн тэдний гэмгүй цус нь тахилын ширээний дор Иоханы харсан бүх аллагын гэмгүй цусны хамт, уг цусны өс хонзонг дэлхий дээр тэрбээр авах хүртэл Түмний Их Эзэнд хашгирсаар байх болно. Амен.