Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 128

1842 оны есдүгээр сарын 6-нд Иллинойн Наувуд, нас барагсдын төлөөх баптисмын талаарх цаашдын удирдамжуудыг агуулсан, Бошиглогч Иосеф Смитээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хандсан захидал оршвой (History of the Church, 5:148–153).

1–5, Орон нутгийн хийгээд ерөнхий цэдэг үйлдэгчид нас барагсдын төлөөх баптисмуудын баримтыг нотлох ёстой; 6–9, Тэдний цэдгүүд хүчин төгөлдөр хийгээд дэлхий дээр мөн тэнгэрт цэдэглэгддэг болой; 10–14, Баптисмын сан нь булшийг бэлэгддэг бөлгөө; 15–17, Нас барагсдын төлөөх баптисмд холбогдох хүчийг Елиа сэргээв; 18–21, Өнгөрсөн эрин үеүдийн бүх түлхүүр, хүч, мөн эрх мэдлүүд сэргээгдэв; 22–25, Баярт мөн алдар суут мэдээ нь амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын төлөө тунхаглагддаг болой.

1БИ байгаа газраа орхин явахаас өмнө захидалдаа өгүүлсэнчлэн, та нарт цагаас цагт бичиж, мөн олон асуудалд холбогдох мэдээллийг та нарт өгч, уг сэдэв миний оюун бодлыг эзэмдэж мөн миний бие дайснуудаараа мөрдөгдөн хавчигдсан цагаас хойш энэ нь бодол санааг минь нэн хүчтэйгээр эзэмдэхийн учир эдүгээ нас барагсдын төлөөх баптисмын сэдвийг би нэгтгэн дүгнэж байна.

2Цэдэг хөтлөгчийн талаарх илчлэлтийн тухай би та нарт цөөн үг бичсэн билээ. Энэ асуудалтай холбоо бүхий цөөн хэдэн нэмэлт санаа надад буйг би одоо нотлоё. Энэ нь Их Эзэний өмнө тэрээр үнэнээр цэдэг хөтлөгч байхын тулд нүдээр гэрчлэгч, мөн тэрчлэн чихээр сонсох цэдэг хөтлөгч байх хэрэгтэй нь миний өмнөх захидалд өгүүлэгдсэн билээ.

3Эдүгээ, энэ асуудалтай холбогдон, бүх цагт ганцхан цэдэг хөтлөгч байх нь, мөн бүх ажил хэргийг гүйцэлдүүлэх нь түүний хувьд нэн хүнд байх буйза. Энэхүү хүндрэлээс зайлсхийхийн тулд, хотын хэсэг болгонд тэмдэглэлийг нямбайгаар хөтлөхөд сайн мэргэшсэн нэг цэдэг хөтлөгч томилогдох болно мөн тэрээр нүдээрээ үзэж, мөн чихээрээ сонссоныг өөрийн цэдэгт нотлон, он сар өдөр, мөн нэрс, мөн энэ мэтчилэн цааш нь мөн бүхий л үйлдлийн түүхийг бичиж, бүхэл дэг журмын зүйлүүдэд тус бүрд нь тухайлан мөн туйлын тодорхой байг, тэрчлэн хоёр буюу гурван гэрчийн аманд үг бүр нь үндэслэгдэж болохын тулд, хэрэв тэнд хүмүүс байгаа бол, мөн үүнийг хэдийд ч нотлохоор дуудагдаж болох тэнд байгаа гурван өөр хувь хүнийг нэрлэг.

4Тэгээд, эдгээр бусад цэдгүүд, тэдний үйлдсэн цэдгүүд үнэн гэдгийг нотлох тэдний өөрсдийнх нь гарын үсгүүдтэй гэрчилгээнүүд түүнд гардуулагдах ерөнхий цэдэг хөтлөгч байг. Дараа нь сүмийн ерөнхий цэдэг хөтлөгч гэрчилгээнүүд болон байлцсан бүх гэрчүүд хийгээд дээрх нотолгоо болон цэдгүүд үнэн гэдэгт сүмээр томилогдсон тэдгээр хүмүүсийн ерөнхий шинж чанарын тухай мэдлэгээр тэрээр чанд итгэдэг тухай өөрийн нотолгооны хамт сүмийн ерөнхий бүртгэлийн дэвтэрт цэдгийг оруулна. Мөн энэ нь сүмийн ерөнхий бүртгэлийн дэвтэрт ормогц тэр нүдээрээ үзэж мөн чихээрээ сонсож, мөн сүмийн ерөнхий бүртгэлийн номонд үүний цэдгийг хийсэнтэй адил уг цэдэг нь ариун байж мөн ёслолд хариулах болно.

5Юмсын энэ дэг жаяг нэн өвөрмөц байх хэмээн та нар бодож болох юм; харин энэ бол сайн мэдээний тухай мэдлэггүйгээр нас барсан тэдний авралын тулд дэлхийн сууринаас өмнө Их Эзэн томилж мөн бэлтгэж байсан тэрхүү ёслол болон бэлтгэлийг дагаж мөрдсөнөөр гагцхүү Бурханы таалалд хариулж байгаа хэрэг гэдгийг би та нарт хэлье.

6Мөн цааш нь, та нар Илчлэлтийн 20:12-т: “Нас барсан их бага хүмүүс Бурханы өмнө зогсож байхыг би харлаа. Номнууд дэлгээстэй байв; Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм; Нас барагсад нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв” хэмээн тунхаглахдаа Илчлэгч Иохан нас барагсадтай холбогдуулан чухамхүү энэ асуудлаар тунгаан бясалгаж байсныг та нар санахыг би та нараас хүсч байна.

7Уг номнууд нээгдсэн байсныг та нар энэ ишлэлд олж мэдэх болно; мөн амьдралын ном болох өөр нэг ном нээгдсэн байлаа; гэвч нас барагсадажлуудынхаа дагуу уг номнуудад бичигдсэн тэдгээр зүйлүүдээр шүүгдсэн байлаа, иймээс, дурдагдсан тэрхүү номнууд тэдний ажлуудын тухай цэдгийг агуулж, мөн дэлхий дээр хөтлөгддөг тэрхүү цэдгүүдээс иш татдаг бөлгөө. Мөн амьдралын ном болох тэр ном бол тэнгэрт хөтлөгддөг цэдэг болой, илчлэлтэд та нарт зарлиг болгогддог тэрхүү номлолтой яг дүйцэхүйц зарчим та нарын бүх цэдэгт энэ нь тэнгэрт тэмдэглэгдсэн байж болох байсан газраа орхиж явахын өмнө та нарт бичсэн миний захидалд агуулагдсан бөлгөө.

8Эдүгээ, энэхүү ёслолын мөн чанар нь Есүс Христийн илчлэлтээр санваарын хүчнээс бүрддэг, та нар дэлхий дээр юуг ч холболоо гэсэн, тэнгэрт холбогдох болно, мөн та нар дэлхий дээр юуг ч цуцаллаа гэсэн тэнгэрт цуцлагдах болно гэдэг нь энд өгөгддөг буюу. Эсвээс, өөрөөр хэлбэл, орчуулгын өөр талаас нь авч үзэн, та нар дэлхий дээр юуг ч цэдэглэлээ гэсэн тэнгэрт цэдэглэгдэх болно, мөн та нар дэлхий дээр юуг ч цэдэглэхгүй байлаа гэхэд тэнгэрт цэдэглэгдэх нь үгүй; учир нь уг номнуудаас та нарын нас барагсадажлуудынхаа дагуу, өөрсдийнхөө зохих хүнээруг ёслолуудад тэд өөрсдөө оролцсон буюу эсвээс өөрсдийгөө төлөөлсөн тэдний арга замаар, дэлхийн суурины өмнөх үеэс тэдний авралын тулд Бурханы бэлтгэсэн ёслолын дагуу, өөрсдийнхөө нас барагсдын талаар тэдний хөтөлсөн цэдгүүдийн дагуу шүүгдэх болно.

9Дэлхий дээр цэдэглэдэг буюу холбодог хүч нь мөн тэнгэрт холбодогхэмээн бид ярьдаг нь нэн зоримог номлол юм гэж заримд нь санагддаг байж болох юм. Гэсэн хэдий ч, дэлхийн бүх үеүдэд, Их Эзэн жинхэнэилчлэлтээр хүнд, эсвээс ямар нэг хэсэг хүнд санваарын эрин үеийг хэдийд ч өглөө гэсэн, энэхүү хүч цаг ямагт өгөгдсөөр ирсэн билээ. Эндээс, тэдгээр хүмүүс эрх мэдлээр Их Эзэний нэрээр юуг ч хийлээ гэсэн, мөн үүнийг зөвөөр мөн итгэлтэйгээр хийж, мөн тэрхүү зүйлийн тухай зохих ёсны хийгээд итгэл бүхий цэдэг хөтлөхөд, энэ нь дэлхий дээр хийгээд тэнгэрт хууль болж, агуу их Иеховагийн тогтоолуудын дагуу, хүчингүй болох нь үгүй бөлгөө. Энэ бол итгэгдсэн айлдвар болой. Хэн үүнийг сонсож болох билээ

10Мөн дахин, жишээ нь, Матай16:18, 19-д: Би мөн чамд хэлье. Чи бол Петр энэ хадан дээр Би өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг ч холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гэжээ.

11Эдүгээ бидний өмнө байгаа бүхэл асуудлын агуу хийгээд их нууц мөн бүхэл сэдвийн төгс сайн тал нь Ариун Санваарын хүчнүүдийг олж авахад байдаг. Учир нь эдгээр түлхүүрүүд өгөгдсөн түүнд хүмүүний үрс, амьд байгаа хүмүүс болон нас барагсдын аль алиных нь авралтай холбогдсон баримтуудын мэдлэгийг олж авах нь хэцүү биш болой.

12Үүнд алдар суу хийгээд хүндэтгэл, мөн үхэшгүй байдал хийгээд мөнх амьдрал буй—усаар баптисм хүртэх ёслол, үхэлтэй адилтган хариулахын тулд усанд умбуулдаг нь нэг зарчим нөгөөтэйгөө нийцсэн байхын тулд буюу; усанд умбуулагдаж мөн уснаас гарч ирэх нь нас барагсад булшнаасаа амилан урагш гарч ирэхтэй адилтгасан буюу; эндээс харахад энэхүү ёслол нь нас барагсадтай адилтгагдсан нас барагсдын төлөөх баптисмын ёслолтой холбогдох хэлхээ холбоог бий болгохоор үндэслэгдсэн болой.

13Иймээс, баптисмын сан нь булшийг дуурайлган бий болгосон бөгөөд амьд байгаа хүмүүс болон нас барагсдыг урагш үзүүлэхийн тулд, дор амьд байгаа хүмүүс цугларч дассан газар байхаарзарлиглагдсан болой, мөн бүх зүйл өөрсдийн адил төстэй байдалд байж болохын тулд, мөн тэдгээр нь нэг нь нөгөөтэйгөө нийцсэн байхын тулд—1 Коринт 15:46, 47 мөн 48-д Паулын тунхагласанчлан, тэнгэрлэг болох тэрхүү зүйлд дэлхийн болох тэрхүү зүйлийг дагаж мөрдөхийн тулд буюу;

14Харин эхлээд сүнслэг нь бус, төрөлх нь байдаг. Дараа нь сүнслэг нь байдаг. Анхны хүн нь газрын хөрснөөс, хоёр дахь хүн нь тэнгэрээс юм. Хөрснөөс буй нь ямар байдагчлан хөрснөөс буй тэд тийм байх бөгөөд тэнгэрээс буй нь ямар байдагчлан тэнгэрээс буй тэд тийм байна. Мөн дэлхий дээрх та нарын нас барагсдын талаар цэдгүүд зөвөөр хийгдсэн билээ, мөн түүнчлэн тэнгэр дэх цэдгүүд ч тийм болой. Тиймийн тул, энэ нь лацдах мөн холбох хүч бөлгөө, мөн энэхүү үгийн нэг утгаар бол, мэдлэгийн түлхүүрээс бүтдэг хаант улсын түлхүүрүүд билээ.

15Мөн эдүгээ, эрхэм хайрт ах эгч нар минь, эдгээр нь бидний авралд хамааралтайн хувьд,нас барагсад хийгээд амьд байгаа хүмүүстэй холбогдсон зарчмуудад хөнгөмсгөөр хандах ёсгүйг би баттайгаар хэлж байна. Учир нь тэдний аврал шаардлагатай бөгөөд бидний авралд зайлшгүй чухал бөлгөө. Эцгүүдийн талаар Паулын хэлсэнчлэн—бидэнгүйгээр тэд төгс болгогдож чадах нь үгүй—мөн өөрсдийн нас барагсадгүйгээр бид төгс болгогдож чадах нь үгүй болой.

16Мөн эдүгээ, нас барагсдын төлөөх баптисмд холбогдуулан би та нарт өөр нэг ишлэл 1 Коринт 15:29-ийг дурдъя: Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ

17Мөн дахин, энэ ишлэлтэй холбогдуулан, санваарын сэргээлт, эцсийн өдрүүдэд илчлэгдэх ёстой алдар суунууд, мөн үүрдийн сайн мэдээнд хамаарах бүх сэдвээс хамгийн алдартай нь, нэрлэвэл нас барагсдын төлөөх баптисмд өвөрмөц маягаар мэлмийгээ тогтоосон бошиглогчдын нэгнээс нь би та нарт иш татъя; учир нь Малахи, сүүлчийн бүлэг 5-р мөн 6-р шүлэгт: Харагтун, Эзэний агуу, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ. Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ. Эс бөгөөс Би ирж, энэ нутгийг хараалаар цохино хэмээн хэлсэн байдаг.

18Би үүнд арай энгийн орчуулга хийж болох байсан, гэвч энэ нь миний зорилго хэрэгжсэн байхад хангалттай энгийн ажгуу. Энэ тохиолдолд, хэрэв эцгүүд хийгээд хүүхдүүдийн хооронд ямар нэгэн зүйлээр ямар нэгэн төрлийн гагнагч холбоо эс байх аваас дэлхий зүхлээр цохигдох болно гэдгийг мэдэх нь хангалттай юм—мөн энэ зүйл юу вэ гэдгийг болгоогтун. Энэ бол нас барагсдын төлөөх баптисм бөлгөө. Учир нь бид тэдэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй; мөн тэд ч бидэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй. Мөн тэд ч, бас бид ч, сайн мэдээнд тэрчлэн нас нөгчсөн тэдэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй; учир нь Адамын өдрүүдээс бүр өнөө үеийг хүртэл тэрхүү бүхэл хийгээд бүрэн дүүрэн мөн төгс нэгдэл, мөн эрин үеүд, мөн түлхүүрүүд, мөн хүчнүүд, мөн алдар суунуудыг нэгтгэх гагналт тохиож мөнилчлэгдэх нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн эхлүүлэлтэд зайлшгүй чухал билээ, мөн энэ нь эдүгээ ирж эхэлж буй эрин үе болой. Мөн ганцхан энэ нь төдийгүй, харин дэлхийн сууринаас огт илчлэгдээгүй байсан, мөн ухаалаг цэцэн хийгээд хашир хэрсүү тэднээс нуугдсан тэдгээр зүйлүүд нялхас хийгээд хөхүүл хүүхдүүдэд энэхүү цаг хугацааны бүрэн байдлын эрин үед илчлэгдэх болно.

19Эдүгээ, бид өөрсдийн хүлээн авсан сайн мэдээнд юуг сонсдог вэ? Баяр баясгалангийн дуу хоолойг! Тэнгэрээс нигүүлслийн дуу хоолойг; мөн газраас үнэний дуу хоолойг; мөн нас барагсдын талаарх баярт мэдээнүүдийг; амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолойг; агуу их баяслын баярт мэдээг буюу. Болгоогтун, та нарын Бурхан хаанчилна! Кармелын шүүдэр лугаа адил тийнхүү Бурханы тухай мэдлэг тэдэн дээр буух болно хэмээн Сионд хэлэн сайн зүйлүүдийн баярт мэдээг авчирдаг тэдний хөл уулс дээр хичнээн үзэсгэлэнтэй вэ!

20Мөн дахин, бид юу сонсдог вэ? Куморагаас баярт мэдээг! Тэнгэрээс бошиглогчдын биелэлт—илчлэгдэх ёстой номыг тунхаглах тэнгэр элч Моронайг. Сенека гүнлэгийн Фейеттегийн аглаг буйдад номыг гэрчлэхийг гурван гэрчид тунхаглах Их Эзэний дуу хоолойг! Гэрлийн тэнгэр элчийн дүрээр чөтгөр хүрч ирэхэд түүнийг таньсан Михаилын дуу хоолойг Сасквиеханнагийн эрэг дээр! Хаант улсын түлхүүрүүдийг, мөн цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийг эзэмшигчид хэмээн Хармонийн Сасквиеханна гүнлэг, мөн Колесвилл, Брум Гүнлэгийн хоорондох аглаг буйдад, Сасквиеханна гол дээр өөрсдийгөө тунхаглагч Петр, Иаков, Иохан нарын дуу хоолойг буюу!

21Мөн дахин, Сенека гүнлэгийн Фейеттед, мөн өөр өөр үед, мөн янз янзын газрууд дахь Есүс Христийн Хожмын Үеийн энэ Сүмийн бүх аялал хийгээд зовлон зүдгүүрүүдээр дамжуулан өвгөн Эцэг Витмерийн өрөөн дэх Бурханы дуу хоолойг буюу! Мөн тэргүүн тэнгэр элч Михаилын дуу хоолойг; бүгд өөрсдийн эрин үе, өөрсдийн эрхүүд, өөрсдийн түлхүүрүүд, өөрсдийн алдар хүндэтгэлүүд, өөрсдийн сүр жавхлан хийгээд алдар суу, мөн өөрсдийн санваарын хүчийг тунхаглагч, шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцханмөн тэнд бяцханыг бидний найдварыг батлан, ирэх тэр зүйлийг урагш гаргаснаар бидэнд тайвшралыг өгдөг Габриелын мөн Рафаелын, мөн Михаил буюу Адамаас доош өнөө үеийг хүртэлх бусад тэнгэр элчүүдийн дуу хоолойг буюу.

22Ах дүүс минь, ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? Арагшаа биш, харин урагшаа явагтун. Зориглогтун, ах дүүс минь тэгээд ялалт өөд ахь ахь! Зүрх сэтгэл чинь баясаг, мөн үлэмжийн баяртай байг. Дэлхий гэнэт дуу дуулж эхлэг. Дэлхий байхаас өмнө, тэднийг шоронгоос гэтэлгэх боломжийг бидэнд олгосон тэр зүйлийг тогтоосон Иммануелын Хаанд мөнхийн магтаалын сүлд дууллыг нас барагсад урагш өргөг; учир нь хоригдлууд чөлөөтэйгөөр явах болно.

23Баяр хөөрийн учир уулс хашгираг; мөн хөндийнүүд та нар бүгдээрээ чанга хашгирагтун; мөн тэнгис далайнууд хийгээд хуурай газрууд та нар бүгдээрээ Мөнхийн Хааныхаа тухай гайхамшгуудыг өгүүлэгтүн! Мөн та нар, гол мөрнүүд мөн горхиуд мөн жижиг горхиуд та нар баяр хөөрөөр цутган урсагтун. Ойнууд хийгээд хээрийн бүх модод Их Эзэнийг магтаг; хатуу хаднууд та нар баяр хөөрийн улмаас уйлагтун! Мөн нар, сар, мөн үүрийн одод хамтдаа дуулаг, мөн Бурханы бүх хүүхэд баяр хөөрийн улмаас хашгираг! Мөн мөнхийн бүтээлүүд түүний нэрийг үүрд мөн мөнхөд тунхаглаг. Мөн дахин би хэлнэ, бидний чихэнд алдар сууг, мөн авралыг, мөн алдар хүндэтгэл, мөн үхэшгүй байдал, бас мөнх амьдралыг хаант улсууд, вант улсууд мөн хүчнүүдийг тунхаглах—тэнгэрээс бидний сонсдог тэрхүү дуу хоолой хичнээн агуу алдар суутай билээ!

24Болгоогтун, Их Эзэний агуу өдөр ойрхон байна; мөн түүний ирэлтийн өдрийг хэн тэсвэрлэж, мөн түүнийг хүрч ирэхэд хэн зогсоогоороо үлдэж чадах билээ? Учир нь тэрбээр алт тунгаагчийн гал лугаа адил, мөн хувцас угаагчийн саван мэт билээ; мөн тэрбээр мөнгө тунгаагч мөн цэвэршүүлэгчийн адил суух болно, мөн тэд зөв шударга байдалд Их Эзэнд өргөл барьж болохын тулд тэрээр Левийн хөвгүүдийг цэвэршүүлж, мөн тэднийг алт хийгээд мөнгө лугаа адил ангижруулан цэвэрлэх болно. Тиймийн тул, бид сүм болон хүмүүсийн хувьд, мөн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд Их Эзэнд зөв шударга байдалд өргөл өргөцгөөе; Түүний ариун сүмийг дуусахад хүлээн зөвшөөрөх бүх зүйлээс зохистой нь болох бидний нас барагсдын цэдгүүдийг агуулагч номыг тэнд байлгацгаая.

25Ах дүүс минь, энэ сэдвээр та нарт хэлэх олон зүйл надад буй; гэвч энэ удаад эдүгээ хааж, мөн сэдвийг өөр үед үргэлжлүүлэх болно. Бибээр үүрд та нарын даруухан үйлчлэгч мөн хэзээ ч үл хувирах найз билээ. Иосеф Смит