Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 124

1841 оны нэгдүгээр сарын 19-нд Иллинойн Наувуд Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 4:274–286). Мөрдлөг хавчлага мөн тэдний эсрэг төрийн ажилтнуудын хууль бус явууллага өссөний улмаас, Миссурийг орхиж явахыг Гэгээнтнүүдэд албадан тулгажээ. 1838 оны аравдугаар сарын 27-ны өдөр Миссурийн захирагч Лилбурн В.Боггсын гаргасан сүйрүүлэгч энэ тушаал тэдэнд сонгох өөр замыг олгосонгүй (History of the Church, 3:175). Энэ илчлэлт өгөгдсөн 1841 онд Иллинойд, Коммерс тосгон байсан газар дээр Наувугийн хот Гэгээнтнүүдээр баригдаж, мөн энд Сүмийн төв удирдлага үндэслэгдэн бий болжээ.

1–14, Нэгдсэн Улсын ерөнхийлөгч, захирагчид мөн бүх үндэстний удирдагчдад сайн мэдээг чин сэтгэлээсээ тунхаглахыг Иосеф Смитэд зарлиг болгов; 15–21, Хайрум Смит, Давид В.Паттен, Ахмад Иосеф Смит болон бусад амьд болон нас барагсдын дунд буй хүмүүс өөрсдийн шударга ёс ба ариун журмын учир адислагдсан болой; 22–28, Гадныхны орон байрны тулд байрыг мөн ариун сүмийг аль алиныг нь Наувуд барихыг Гэгээнтнүүдэд зарлиглав; 29–36, Нас барагсдын өмнөөс хийлгэх баптисмууд ариун сүмүүдэд гүйцэтгэгддэг байх ёстой; 37–44, Их Эзэний хүмүүс ариун ёслолуудыг гүйцэтгэхийн тулд ариун сүмүүдийг ямагт барьдаг; 45–55, Дайснуудынх нь хавчлага доромжлолын улмаас Гэгээнтнүүд Жаксон гүнлэгт ариун сүм барихаас чөлөөлөгдөв; 56–83, Наувугийн Өргөө барих талаар чиглэлүүд өгөгдөв; 84–96, Хайрум Смит түлхүүрүүдийг хүлээн авахаар мөн Оливер Каудерийн оронд зогсож, патриарх байхаар дуудагдав; 97–122, Виллям Лоо болон бусад нь өөрсдийн хөдөлмөрүүдэд зөвлөгдөв; 123–145, Ерөнхий болон орон нутгийн ажилтнуудөөрсдийн үүргүүд хийгээд харьяалагддаг чуулгуудын хамт нэрлэгдэв.

1ҮНЭНЭЭР ийн Их Эзэн өөрийн үйлчлэгчИосеф Смитэд хэлж байна, чиний хийсэн өргөл хийгээд хүлээн зөвшөөрөлтүүд миний таашаалд нийцлээ; учир нь дэлхийн сул дорой зүйлүүдээр дамжуулан бибээр мэргэн ухаанаа үзүүлж болохын тулд би энэ төгсгөлд чамайг бэлтгэсэн билээ.

2Залбирлууд чинь миний өмнө хүлээн авагдахуйц болой; мөн тэдгээрт хариулан би чамд хэлж байна, чи миний сайн мэдээг, мөн ордны маягаар засан сайжруулснаар өнгөлөгдөх Сионы суурийн чулуу байхаар миний үндэслэсэн энэхүү гадасны тухай нэн даруй чин сэтгэлээсээ тунхаглахаар дуудагдсан болой.

3Энэхүү тунхаглал дэлхийн бүх хаадад, үүний дөрвөн хязгаарт, цэх шударга сонгогдсон ерөнхийлөгчид, мөн чиний амьдарч буй үндэстний хүндэт захирагчдад мөн гадаад дэлхийд тараагдсан бүх үндэстнүүдэд хийгдэх ёстой.

4Энэ нь мөнхүү үүнийг бичих үед чамд байх Ариун Сүнсний хүчээр мөн номхон дөлгөөн байдлын сүнсэнд бичигдэг;

5Учир нь тэдгээр хаад хийгээд эрх баригчдын талаарх миний тааллыг, бүр ирэх цагт тэдэнд юу тохиохыг мэдэхэд нь чамд Ариун Сүнсээр өгөгдөх болно.

6Учир нь, болгоогтун, Сионы гэрэл хийгээд алдар сууд анхаарал тавихад би тэднийг дуудах гэж байна, учир нь үүний тусын тулд тогтоосон тэрхүү цаг ирлээ.

7Тиймийн тул, тэд тэрчлэн шалтаггүйгээр үлдэхийн тулд та нар тэднийг чанга тунхаглалаар мөн өөрсдийн гэрчлэлээр, тэднээс айлгүйгээр дуудагтун, учир нь тэд өвс лугаа адил юм, мөн тэдний бүхий л алдар суу удалгүй гандах үүний цэцэг лугаа адил юм—

8Мөн хэрэв тэд үйлчлэгчдийг минь хийгээд тэдэнд миний илчилсэн гэрчлэлийг минь эсэргүүцэх үед, шүдээ хавирах тэрхүү хоёр нүүртнүүдийн дундах доромжлогчийн хувийг хүртээхээр би нүүрнийхээ халхавчийг сөхөх айлчлалын тэрхүү өдөрт бибээр тэдэнд айлчилж болохын тулд буюу.

9Мөн дахин, би айлчилж мөн тэдний зүрх сэтгэлийг зөөлрүүлэх болно, та нар тэдний мэлмийд ач ивээлийг олж болохын тулд, тэд үнэний гэрэлд, мөн харийнхан Сионы өргөмжлөл буюу өргөлтөд ирж болохын тулд тэдний олон нь та нарын сайн сайхны төлөө байх болой.

10Учир нь миний айлчлалын өдөр та нарын бодоогүй цагт үтэр түргэн ирэх болой; мөн миний хүмүүсийн аюулгүй байдал хийгээд тэднээс үлдэх тэдэнд хоргодох байр хаана байх ёстой вэ

11Ай дэлхийн хаад аа, сэрэгтүн! Өөрсдийн алт мөн өөрсдийн мөнгөтэйгөөр миний хүмүүст, Сионы охидын өргөөнд туслахаар ирээч та нар, Ай, ирээч та нар.

12Мөн дахин, үнэнээр би чамд хэлж байна, миний үйлчлэгч Роберт Б.Томпсон энэ тунхаглалыг бичихэд чамд туслаг, учир нь тэрээр, мөн тэрээр чамтай хамт байх нь миний таашаалд нийцдэг билээ;

13Тэрээр, тиймийн тул, зөвлөгөөг чинь сонсог, мөн бибээр түүнийг үй олон адислалаар адислах болно; үүнээс хойш тэрээр бүх зүйлд итгэлтэй мөн үнэнч байг, мөн тэрээр миний мэлмийд агуу байх болно;

14Харин ажил үүргийг нь би түүний гараас шаардах болно гэдгийг тэрээр санаг.

15Мөн дахин, үнэнээр би чамд хэлж байна, адислагдсан болой миний үйлчлэгч Хайрум Смит; учир нь зүрх сэтгэлийнх нь үнэнч шударгын учир мөн миний өмнө зөв болох зүйлийг тэрээр хайрладгийн учирИх Эзэн бибээр түүнийг хайрладаг билээ хэмээн Их Эзэн бибээр хэлж байна.

16Дахин, миний үйлчлэгч Жон К.Беннет дэлхийн хаад хийгээд хүмүүст миний үгийг илгээх хөдөлмөрт чинь тусалж, мөн чиний бүр миний үйлчлэгч Иосеф Смит чиний дэргэд, зовлон зүдгүүрийн цагт зогсог; мөн хэрэв тэрээр зөвлөгөөг хүлээн авбаас, шагнал нь бүтэмжтэй байх болно.

17Мөн тэрээр хайрынхаа улмаас агуу байх болно, учир нь хэрэв тэрээр үүнийг хийх аваас, тэрээр минийх байх болно хэмээн Их Эзэн хэлж байна. Түүний хийсэн ажлыг би үзсэн бөлгөө, хэрэв тэрээр үргэлжлүүлэх аваас, би үүнийг хүлээн авч, мөн адислалууд хийгээд алдар суугаар түүнийг титэмлэх болно.

18Мөн дахин миний үйлчлэгч Лайман Вайт номхон дөлгөөн байдлын сүнсэнд, дэлхийн өмнө намайг хүлээн зөвшөөрүүлж, Сионы тулд номлолоо үргэлжлүүлэх нь миний таалал билээ гэдгийг би чамд хэлж байна; мөн бибээр түүнийг бүргэдийн далавчин дээр лугаа адил авч явах болно; мөн тэрээр миний нэрэнд өөртөө алдар суу хийгээд хүндэтгэлийг бий болгох болно.

19Түүнийг ажлаа дуусгахад, энэ цагт надтай хамт байгаа миний үйлчлэгч Давид Паттен, мөн тэрчлэн миний үйлчлэгч Эдвард Партриж, мөн тэрчлэн энэ цагт Абрахамтай хамт түүний баруун гарт сууж буй ариун бөгөөд адислагдсан миний ахимаг настай үйлчлэгч Ахмад Иосеф Смитэд үйлдсэний адилаар би түүнийг өөртөө хүлээн авч болохын тулд буюу, учир нь тэрээр минийх бөлгөө.

20Мөн дахин, үнэнээр би чамд хэлж байна, миний үйлчлэгч Жорж Миллер заль мэхгүй болой; зүрх сэтгэлийнхээ үнэнч шударгын учир тэрээр итгэмжлэгдэж болох бөлгөө; мөн надаас ирэх гэрчлэлд тэрээр хайртайн учир Их Эзэн, бибээр түүнийг хайрладаг бөлгөө.

21Би тиймийн тул чамд хэлж байна, тэрээр миний өргөөний өргөлийг хүлээн авч болохын тулд, тэрээр миний хүмүүсийн ядуугийнх нь тэргүүн дээр адислалуудыг өгөхийн тулд, бибээр өөрийн үйлчлэгч Эдвард Партрижид өгсний адилаар бишопын зөвлөлийн албан тушаалыг түүний тэргүүн дээр лацдаж байна. Миний үйлчлэгч Жоржийг хүмүүн бүү үл тоомсорлог, учир нь тэрээр намайг хүндэтгэх болно.

22Миний үйлчлэгч Жорж, мөн миний үйлчлэгч Лайман, мөн миний үйлчлэгч Жон Снайдер, түүнчлэн бусад нь миний үйлчлэгч Иосефын тэдэнд үзүүлсний дагуу, тэрчлэн тэдэнд түүний үзүүлэх газар дээр миний нэрэнд тийм нэг байр бариг.

23Мөн энэ нь хоноглох байр, гадныхан холоос ирж байрлах байр байх болно; тиймийн тул энэ нь ядарсан аянчин Их Эзэний үгийг, мөн Сионы төлөө суурийн чулууг би тогтоож өгснийг бясалган бодох үедээ эрүүл хийгээд аюулгүй байдлыг олж болохын тулд бүх талаараа хүлээн зөвшөөрөгдөхүйц зохистой, сайн байр байг.

24Хэрэв энэ нь миний нэрэнд баригдах аваас, мөн үүнд томилогдох захирагч үүнд аливаа бохир зүйл орохыг хүлцэхгүй байх аваас энэ байр эрүүл саруул сууц байх болно.

25Мөн дахин, үнэнээр би чамд хэлж байна, миний бүх гэгээнтнүүд холоос ирэг.

26Мөн та нар шуурхай элчүүдийг, тийм ээ, сонгогдсон элчүүдийг илгээж, мөн тэдэнд хэлэгтүн: Ирцгээ та нар, өөрсдийн бүх алттайгаар, мөн өөрсдийн мөнгөтэйгөөр, мөн өөрсдийн бүх эртний эдлэлүүдтэйгээр мөн эртний эдлэлүүдийн талаар мэдлэгтэй ирэх хэн боловч ирэг, мөн шинэс мод, мөн гацуур мод, мөн нарс модыг дэлхийн бүх үнэт моднуудын хамт авчрагтун;

27Мөн төмөртэйгөөр, зэстэйгээр, мөн гуультайгаар мөн цайртайгаар, мөн дэлхийн бүх үнэт зүйлстэйгээ буюу; мөн миний нэрэнд өргөө баригтун, учир нь үүн дотор Бүхнээс Дээд нь орших буюу.

28Учир нь тэрээр ирж мөн та нарт алдагдсан, эсвээс тэрээр аваачсан тэр зүйлийг бүр санваарын бүрэн байдлыг сэргээж болох газар, дэлхий дээр байхгүй байна.

29Учир нь тэд, миний гэгээнтнүүд нас барсан тэдний өмнөөс баптисм хүртэж болох баптисмын сан дэлхий дээр байхгүй байна.

30Учир нь энэхүү ёслол миний өргөөнд хамаардаг билээ, та нар надад өргөө барьж чадахааргүй ядуу зүдүүгийн чинь өдрүүдээс бусад үед миний хувьд хүлээн авагдахуйц байж чадахгүй болой.

31Гэвч надад өргөө барихыг би бүх гэгээнтнүүддээ зарлиглаж байна; мөн надад өргөө барих хангалттай цагийг би та нарт өгье; мөн энэ үед та нарын баптисмууд миний хувьд хүлээн авагдахуйц байх болно.

32Харин болгоогтун, энэ томилолтын төгсгөлд та нарын нас барагсдын төлөөх баптисмууд чинь миний хувьд хүлээн авагдахуйц байх нь үгүй бөлгөө; мөн хэрэв та нар уг томилолтын төгсгөлд эдгээр зүйлүүдийг эс хийх аваас, та нар өөрсдийн нас барагсадтайгаа хамт сүмийн хувьд няцаагдах болно хэмээн Их Эзэн та нарын Бурхан хэлж байна.

33Учир нь үнэнээр би та нарт хэлж байна, нас барагсдын өмнөөс хийх баптисмын ёслолд хамаардаг өргөөг та нар надад барих хангалттай цагтай болсны дараа, мөнхүү энэ нь дэлхийн сууринаас өмнө үндэслэгдсэний учир, нас барагсдын чинь төлөөх та нарын баптисмууд миний хувьд хүлээн авагдахуйц байж чадахгүй;

34Учир нь та нар хүндэтгэл хийгээд алдар сууг хүлээн авч болохын тулд тэнд ариун санваарын түлхүүрүүд олгогддог.

35Мөн энэ цагийн дараа нас барагсдын өмнөөс алс холд тараагдсан тэднээр хийгдэх та нарын баптисмууд надад хүлээн авагдахуйц биш болой хэмээн Их Эзэн хэлж байна.

36Учир нь Сионд, мөн үүний бүх гадаснуудад, мөн Иерусалимд, хоргодох байрны тулд миний тогтоосон тэдгээр газрууд нь, та нарын нас барагсдын өмнөөс хийлгэх та нарын баптисмын газрууд байхад зориулагддаг болой.

37Мөн дахин, үнэнээр би та нарт хэлнэ, миний нэрэнд та нарын барьсан өргөөнд тэдгээрийг та нар гүйцэтгэхээс бусдаар, та нарын угаалгууд, миний хувьд хэр зэрэг хүлээн авч болохуйц байх вэ

38Учир нь, энэхүү шалтгааны учир дэлхий байхаас өмнө нуугдмал байсан тэдгээр ёслолууд илчлэгдэж болохын тулд тэрээр асар барьж, тэд үүнийг өөрсөдтэйгөө хамт аглаг буйдад авч яван, мөн амлалтын нутагт өргөө барих ёстой хэмээн Мосед би зарлигласан билээ.

39Тиймийн тул, үнэнээр би та нарт хэлж байна, та нарын тосолгоонууд мөн та нарын угаалгууд, нас барагсдын төлөөх та нарын баптисмууд, нас барагсдын төлөөх та нарын онцгой ариун хуралдайнууд мөн та нарын золиослолуудын төлөө Левийн хөвгүүдээр хийгдсэн та нарын дурсгалууд, мөн харилцааг та нар хүлээн авдаг хамгийн ариун газрууд дахь та нарын төлөөх илчлэгдсэн зөгнөлүүд, мөн Сионы суурь хийгээд илчлэлтүүдийн эхлэлийн тулд мөн миний ариун нэрэнд барихаар миний хүмүүст ямагт зарлигладаг миний ариун өргөөний ёслолоор тогтоогддог түүний бүх оршин суугчдын алдар суу, хүндэтгэл мөн хишгийн төлөөх дүрмүүд болон шүүлтүүд билээ.

40Мөн үнэнээр би та нарт хэлж байна, бибээр өөрийн ёслолуудыг энд өөрийн хүмүүст илчилж болохын тулд, энэ өргөө миний нэрэнд баригдаг;

41Учир нь дэлхийн сууринаас өмнө нуугдмал байсан зүйлүүдийг, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед хамаарах зүйлүүдийг өөрийн хүмүүст илчлэхийн тулд би зохих ёсоор авч үзнэ.

42Мөн энэ өргөөнд хамаарах бүх зүйлийг, мөн үүний санваарыг, мөн энэ нь дээр нь баригдах ёстой тэрхүү газрыг би өөрийн үйлчлэгч Иосеф Смитэд үзүүлэх болно.

43Мөн та нар үүнийг барихаар төлөвлөсөн тэрхүү газар дээр барих ёстой, учир нь тэр бол үүнийг барихаар та нарт миний сонгож авсан тэрхүү газар бөлгөө.

44Хэрэв та нар өөрсдийн бүхий л хүчин чадлаар хөдөлмөрлөх аваас, тэрхүү хэсэг газрыг ариун болгогдохоор би ариулан адислах болно.

45Мөн хэрэв миний хүмүүс миний дуу хоолойг мөн өөрийн хүмүүсийг удирдахаар миний томилсон үйлчлэгчдийн минь дуу хоолойг анхаарах аваас, болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, тэд байрнаасаа хөдөлгөгдөх нь үгүй.

46Харин хэрэв тэд миний дуу хоолойг, мөн миний томилсон тэдгээр эрчүүдийн дуу хоолойг үл анхаарах аваас, тэд адислагдах нь үгүй, учир нь тэд миний ариун газруудыг, мөн миний ариун ёслолуудыг, мөн дүрмүүдийг, мөн тэдэнд миний өгдөг ариун үгсийг бохирлодог билээ.

47Мөнхүү улиран тохиох дор хэрэв та нар миний нэрэнд өргөө барьж, мөн миний хэлэх зүйлүүдийг үл хийх аваас, би та нарт өгсөн тангаргаа гүйцэтгэх нь үгүй, мөн миний гараас та нарын хүлээдэг амлалтуудыг ч гүйцэлдүүлэх нь үгүй хэмээн Их Эзэн хэлэв.

48Учир нь адислалуудын оронд, тийм ээ, өөрсдийн ажлуудаар та нар зүхлүүд, хилэгнэл, зэвүүцлийг, мөн шүүлтүүдийг толгой дээрээ, та нар миний өмнө үйлддэг өөрсдийн мунхаглалаар, өөрсдийн жигшүүрт хэргүүдээр авчирдаг хэмээн Их Эзэн хэлэв.

49Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлж байна, миний нэрэнд ажил хийлгэхээр хүмүүний үрсийн хэнд нь ч би зарлиг өгөхөд, мөн хүмүүний тэдгээр үрс өөрсдийн бүхий л хүчин чадалтайгаар мөн тэдэнд байгаа бүхэнтэйгээр одож, мөн хичээл зүтгэлээ үл орхин уг ажлыг гүйцэтгэхэд, мөн дайснууд нь тэдэн дээр ирж мөн уг ажлыг гүйцэтгэхэд нь тэдэнд саад учруулах үед, болгоогтун, хүмүүний тэдгээр үрсийн гараас уг ажлыг цаашид үл шаардан, харин өргөлүүдийг нь хүлээн авах нь миний хүсэл зориг болой.

50Мөн миний ажилд саад учруулсан тэдний толгой дээр, тэд хэдийчинээ удтал үл наманчилбал мөн намайг үзэн ядвал бибээр өөрийнхөө ариун хуулиуд болон зарлигуудыг зөрчилхийгээд алдсаар гурав дахь мөн дөрөв дэх үеүдэд нь айлчлах болно хэмээн Их Эзэн хэллээ.

51Тиймийн тул, энэхүү шалтгааны учир дайснууд нь саад учруулсан Миссурийн Жаксон гүнлэгт миний нэрэнд, хот мөн өргөө барихаар бибээр зарлигласан тэдний өргөлүүдийг би хүлээж авсан билээ хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

52Мөн тэд хэдийчинээ удаан үл наманчилж, мөн намайг үзэн ядна, би тэдний толгой дээр гурав дахь мөн дөрөв дэх үеийнхэнд нь тохиох шүүлт, хилэгнэл, мөн зэвүүцэл, гаслан, мөн сэтгэлийн шаналал, мөн шүд хавиралтаар хариулах болно хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

53Мөн уг ажлыг хийхээр зарлиг болгогдсон мөн дайснуудынхаа гараар, мөн доромжлолоор саад учруулагдсан тэд бүгдийн талаарх та нарын тайвшралын тулд үүнийг би та нарт жишээ болголоо хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

54Учир нь бибээр Их Эзэн, та нарын Бурхан билээ, мөн зүрх сэтгэлдээ цэвэр ариун байгаа, мөн Миссурийн нутагт алагдсан та нарын ах дүүс тэд бүгдийг аврах болно хэмээн Их Эзэн хэлж байна.

55Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, та нарт миний зарлигласан юу ч байлаа бүх зүйлд та нар итгэлтэй байгаагаа өөрсдөө надад нотлон харуулж болохын тулд, мөн би та нарыг адисалж, мөн алдар хүндэтгэл, үхэшгүй байдал болон мөнх амьдралыг та нарт титэмлэж болохын тулд миний нэрэнд, бүр энэ газарт өргөө барихыг би та нарт дахин зарлиглаж байна.

56Гаднын хүмүүсийг байрлуулахын тулд барихаар та нарт миний зарлигласан байрлах байрны минь талаар эдүгээ би та нарт хэлье, энэ нь миний нэрэнд баригдаг, мөн миний нэр үүн дээр нэрлэгдэг, мөн миний үйлчлэгч Иосеф болон түүний гэр бүл үеэс үед үүн дотор байрлаг.

57Учир нь түүний тэргүүн дээр миний тавьсан томилолт, түүний тэрхүү адислал дараах үр удмынх нь тэргүүн дээр тэрчлэн тавигдах болно;

58Мөн дэлхийн ястнуудын талаар би Абрахамд хэлсэнчлэн, бүр үүнийг би өөрийн үйлчлэгч Иосефт хэлж байна: Чамаар мөн чиний үр удмаар дамжин дэлхийн ястнууд адислагдах болно.

59Тиймийн тул, миний үйлчлэгч Иосеф болон түүний дараах үр удам нь үеэс үед үүрд мөн мөнхөд тэр байранд байртай байг хэмээн Их Эзэн хэлж байна.

60Мөн тэр байрны нэр нь Наувугийн Байр хэмээн дуудагдаг; мөн энэ нь амьдрахад хүмүүнд баяртай байг, мөн тэрээр Сионы алдар сууг, мөн үүний алдар сууг, үүний суурийн чулууг бясалган бодож болохын тулд ядарсан аянчинд алжаалаа тайлах газар байг;

61Алдарт ургамлууд, мөн үүний ханануудын дээрх харуулууд байхаар миний тавьсан тэднээс тэрчлэн тэрээр зөвлөгөө хүлээн авч болохын тулд буюу.

62Болгоогтун, үнэнээр би та нарт хэлье, миний үйлчлэгч Жорж Миллер, мөн миний үйлчлэгч Лайман Вайт, мөн миний үйлчлэгч Жон Снайдер, мөн миний үйлчлэгч Петр Хоос нар, өөрсдийгөө зохион байгуулаг, мөн тэднээс, нэгийг нь тэр байр барих зорилгын төлөө чуулгынхаа ерөнхийлөгч байхаар томилог.

63Мөн тэд дүрмийг бий болгох ёстой, үүгээр тэд уг байшинг барих хувьцаа хүлээн авч болно.

64Мөн тэд уг байранд нэгж хувьцааны төлөө тавин доллараас багыг хүлээн авах ёсгүй, мөн уг байранд хувьцааны төлөө хэнээс ч гэсэн арван таван мянган доллар хүлээн авах нь тэдэнд зөвшөөрөгдөх ёстой.

65Харин хэнээс ч гэсэн арван таван мянган доллараас илүү хувьцаа хүлээн авах нь тэдэнд зөвшөөрөгдөх ёсгүй.

66Мөн уг байранд хэнээс ч гэсэн тавин доллараас доош нэгж хувьцаа хүлээн авах нь тэдэнд зөвшөөрөгдөх ёсгүй.

67Мөн хувьцаагаа хүлээн авсан үедээхувьцаагаа тэдний гарт төлөхөөс бусдаар хувьцаа эзэмшигчийнх нь хувиар аль ч хүнийг энэ байранд хүлээн авах нь тэдэнд зөвшөөрөгдөх ёсгүй;

68Мөн тэдний гарт төлсөн хувьцааны тоо хэмжээгээр уг байранд хувьцааг тэр хүлээж авах ёстой; харин хэрэв тэрээр тэдний гарт юу ч төлөөгүй бол тэрээр уг байрны ямар ч хувьцааг хүлээн авах ёсгүй.

69Мөн хэрэв хэн нэгэн нь тэдний гарт хувьцаа төлсөн бол энэ нь уг байран дахь, өөрийнх нь, мөн түүний дараах үеийнхэнд нь үеэс үед, тэдний хувьцаа байх болно, тэр болон түүний өв залгамжлагчид урт хугацаагаар уг хувьцааг эзэмших болно, мөн хэрэв та нар миний тааллыг хэрэгжүүлэх аваас, хувьцааг тэдний өөрсдийнх нь сайн дурын хүсэл хийгээд үйлдлээр тэдний гараас зарах буюу шилжүүлэх ёсгүй хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

70Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв миний үйлчлэгч Жорж Миллер, мөн миний үйлчлэгч Лайман Вайт, мөн миний үйлчлэгч Жон Снайдер, мөн миний үйлчлэгч Петр Хоос нар аливаа хувьцааг мөнгөөр, эсвээс өмч хөрөнгийг тэд хүлээн авахдаа мөнгөн үнэлгээгээр хүлээн авах бөгөөс, тэд тэрхүү хувьцааны ямар ч хэсгийг гагцхүү тэр байрнаас өөр аливаа зорилгоор ашиглах ёсгүй.

71Мөн хэрэв тэд уг хувьцааны ямар нэг хэсгийг тэрхүү байрнаас өөр газартхувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж, мөн гагцхүү уг байрнаас өөр хаа нэгтээ өөр газар ашигласан тэр хувьцааны төлөө дөрөв нугалж буцаан төлөөгүй бол тэд зүхэгдэх болно, мөн байрнаасаа шилжүүлэгдэн авагдах болно хэмээн Их Эзэн Бурхан хэлж байна, учир нь Их Эзэн би бол Бурхан мөн эдгээр зүйлүүдийн юугаар ч шоглуулж чадахгүй.

72Үнэнээр, би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Иосеф уг байрны барилгын тулд, түүнд сайн санагдсанаар тэдний гарт хувьцааг төлөг; харин миний үйлчлэгч тэр байранд арван таван мянган доллараас илүүг, мөн тавин доллараас багыг төлж болохгүй; мөн өөр бусад хэн ч гэсэн адил хэмээн Их Эзэн хэлж байна.

73Мөн өөрсдийнхөө талаарх миний тааллыг мэдэхийг хүсдэг бусад нь буй, учир нь тэд үүнийг миний гараас асуусан билээ.

74Тиймийн тул, би өөрийн үйлчлэгч Винсон Найтын талаар та нарт хэлнэ, хэрэв тэрээр миний тааллыг хэрэгжүүлэх аваас, хөрөнгийг өөрийнхөө тулд, мөн өөрийнхөө дараах үеийнхэндээ үеэс үед уг байранд тавиг.

75Мөн ядуус болон гачигдагсдын учир гуйхын тулд тэрээр хүмүүсийн дунд дуу хоолойгоо удаан хийгээд чангаар өргөг; мөн тэрээр бүтэлгүйтэхгүй байг, мөн зүрх сэтгэл нь унахгүй байг; мөн бибээр түүний өргөлүүдээс хүлээж авах болно, учир нь тэд надад Каины өргөлүүдийн адил байх нь үгүй, учир нь тэрбээр минийх билээ хэмээн Их Эзэн хэлж байна.

76Түүний гэр бүл баясч мөн зүрх сэтгэлээ зовлон зүдгүүрээс холдуулаг; учир нь би түүнийг сонгож мөн түүнийг тослон томилсон билээ, мөн тэрээр гэр бүлийнхээ дотор хүндлэгдэх болно, учир нь бибээр түүний бүх нүглийг өршөөх болно хэмээн Их Эзэн хэлж байна. Амен.

77Үнэнээр би чамд хэлж байна, миний үйлчлэгч Хайрум өөрт нь сайн санагдсанаар хувьцааг өөрийнхөө тулд, мөн өөрийнхөө дараах үр удамдаа үеэс үед уг байранд тавиг.

78Миний үйлчлэгч Исаак Галланд хувьцааг уг байранд тавиг; учир нь Их Эзэн бибээр тэр байрны дотор хийсэн ажлынх нь төлөө түүнийг хайрладаг билээ, бүх нүглийг нь өршөөх болно; тиймийн тулд, тэрээр уг байрны ашиг сонирхлын тулд үеэс үед дурсагдаг.

79Миний үйлчлэгч Исаак Галланд та нарын дунд томилогдог, мөн миний үйлчлэгч Виллям Марксаар томилогдог, мөн түүнээс адислагдсан байж, миний үйлчлэгч Иосефын тэдэнд зааж өгөх ажлыг биелүүлэхийн тулд миний үйлчлэгч Хайрумтай хамт яваг, мөн тэд агуу ихээр адислагдах болно.

80Миний үйлчлэгч Виллям Маркс өөрт нь сайн санагдсанаар тэр байранд хувьцааг өөрийнхөө болон үеэс үе дэх үр удмынхаа төлөө төлөг.

81Миний үйлчлэгч Хенри Г.Шервуд өөрт нь сайн санагдсанаар тэр байранд өөрийнхөө болон өөрийн дараах үеэс үе дэх үр удмынхаа төлөө хувьцааг төлөг.

82Миний үйлчлэгч Виллям Лоо өөрийнхөө болон өөрийн дараах үеэс үе дэхүр удмын төлөө тэр байранд хувьцааг төлөг.

83Хэрэв тэрээр миний тааллыг хэрэгжүүлэх аваас, тэрээр гэр бүлээ дорнод нутгууд уруу бүр Көртланд уруу бүү авч яваг; гэсэн хэдий ч Их Эзэн бибээр Көртландыг барих болно, харин үүний оршин суугчдын тулд цээрлүүлэлтийг Их Эзэн бибээр бэлтгэсэн билээ.

84Мөн миний үйлчлэгч Алмон Баббитын хувьд миний таашаалд үл нийцэх олон зүйл буй; болгоогтун, тэрээр миний томилсон зөвлөхийн, бүр миний Сүмийн Тэргүүн Зөвлөлийн оронд өөрийн зөвлөлийг бий болгохыг санаархаж байна; мөн тэрээр миний хүмүүсийн шүтээний тулд алтан тугал бий болгожээ.

85Миний зарлигуудыг сахих явдлыг эрэлхийлэхээр энд ирсэн хүн энэ газраас бүү яваг.

86Хэрэв тэд энд амьдрах аваас тэд надад амьдраг; хэрэв тэд нас нөгчих аваас надад нас нөгчиг; учир нь тэд энд бүхий л хөдөлмөрүүдээсээ амраг, мөн ажлуудаа үргэлжлүүлэг.

87Тиймийн тул, миний үйлчлэгч Виллям итгэл найдвараа надад тавиг, уг нутгийн өвчин эмгэгийн улмаас гэр бүлийнхээ талаар эмээхээ болиг. Хэрэв та нар намайг хайрладаг аваас, зарлигуудыг минь сахигтун; мөн уг нутгийн өвчин эмгэг та нарын алдар сууд тус дөхөм үзүүлэх болно.

88Миний үйлчлэгч Виллям явж мөн тэрбээр миний Сүнсээр хөдөлгөгдөн, үүрдийн сайн мэдээг минь Варшавын оршин суугчдад, мөн тэрчлэн Картейжийн оршин суугчдад, мөн тэрчлэн Бөрлингтоны оршин суугчдад, мөн тэрчлэн Мадисоны оршин суугчдад чанга дуу хоолойгоор, мөн агуу баяслаар тунхаглаг, мөн миний ерөнхий чуулганы цаашдын заавруудыг тэвчээртэйгээр мөн хичээнгүйлэн хүлээг хэмээн Их Эзэн хэлж байна.

89Хэрэв тэрээр миний тааллыг хэрэгжүүлэх аваас, тэрээр үүнээс хойш миний үйлчлэгч Иосефын зөвлөгөөг ядуусын зорилгыг дэмжих сонирхолтойгоор анхаараг, мөн миний ариун үгийн шинэ орчуулгыг дэлхийн оршин суугчдад зориулан нийтлэг.

90Мөн хэрэв тэрээр үүнийг хийх аваас, тэрээр орхигдохгүйн тулд, мөн түүний үр удам талх гуйхгүйн тулд бибээр түүнийг үй олон адислалаар адислах болно.

91Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, адислалаар, мөн тэрчлэн эрхээр үүнд эцгээрээ томилогдсон миний үйлчлэгч Хайрум Санваартны болон Патриархын албан тушаалыг авахын тулд миний үйлчлэгч Хайрумын оронд миний үйлчлэгч Виллям миний үйлчлэгч Иосефт зөвлөхөөр тохоогдон томилогдож, мөн тослогдог.

92Үүнээс хойш тэрээр миний бүх хүмүүсийн тэргүүн дээрх патриархын адислалуудын түлхүүрүүдийг атгахын тулд буюу,

93Тэрээр хэнийг ч адислалаа гэсэн адислагдаж, мөн хэнийг ч зүхлээ гэсэн зүхэгдэхийн тулд буюу; дэлхий дээр тэрээр юуг ч холболоо гэсэн тэнгэрт холбогдохын тулд ; мөн тэрээр дэлхий дээр юуг ч цуцаллаа гэсэн тэнгэрт цуцлагдах болно.

94Мөн энэ цагаас хойш миний үйлчлэгч Иосефын нэгэн адил тэрээр миний сүмд бошиглогч, мөн үзмэрч, мөн илчлэгч байж болохын тулд би түүнийг томилж байна;

95Мөн тэрээр тэрчлэн миний үйлчлэгч Иосефтой эвсэн ажиллаж болохын тулд бөлгөө; мөн тэрээр асууж мөн хүлээн авч болох түлхүүрүүдийг түүнд өөрт нь үзүүлэх миний үйлчлэгч Иосефын зөвлөгөөг тэрээр хүлээн авч мөн адислалаар, мөн алдар суугаар мөн алдар хүндэтгэл, бас санваар, мөн нэгэн цагт миний үйлчлэгч байсан Оливер Каудери, түүн дээр тавьсан тэрхүү санваарын бэлгүүдээр титэмлэгдэх болно;

96Түүний нэр үеэс үед, үүрд мөн мөнхөд хүндэтгэлийн дурсамжид байхын тулд түүнд миний үзүүлэх зүйлүүдийн тухай миний үйлчлэгч Хайрум гэрчилж болохын тулд буюу.

97Миний үйлчлэгч Виллям Лоо, тэрээр адислалуудыг асууж мөн хүлээн авах түлхүүрүүдийг тэрчлэн хүлээн аваг; тэрээр миний өмнө даруу байг, мөн заль мэхгүй байг, мөн тэрээр миний Сүнсийг, бүр мөн бүх зүйлийн үнэнийг түүнд үзүүлэх мөн юу хэлэхийг нь яг цагт нь түүнд өгөх Тайтгаруулагчийг тэрээр хүлээн авах болно.

98Мөн эдгээр тэмдгүүд түүнийг дагалдах болно—тэрээр өвчтөнүүдийг эдгээх болно, тэрээр чөтгөрүүдийг зайлуулах болно, мөн өөрт нь үхлийн хор өгөх тэднээс чөлөөлөгдөх болно;

99Мөн хорт могой түүний өсгийг хатгаж үл чадах зөрөг дээр тэрбээр удирдагдах болно, мөн тэрээр бодол санааныхаа төсөөлөлд бүргэдийн далавчин дээр мацах лугаа адил байх болно.

100Мөн хэрэв тэрээр нас барагсдыг босгох ёстой хэмээн би хүсэх аваас, тэрээр дуу хоолойгоо бүү буцааг.

101Тиймийн тул, миний үйлчлэгч Виллям баяр хөөр хийгээд баясалтайгаар, мөн хаан сэнтий дээрээ үүрд мөн мөнхөд залран буй түүнд хосаннатайгаар чанга хашгирч мөн бүү эмээг хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

102Болгоогтун, би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Виллям мөн миний үйлчлэгч Хайрум, мөн тэдэнд хоёуланд нь зориулсан үүрэг даалгавар надад нөөцөд буй; мөн миний үйлчлэгч Иосеф гэртээ үлдэг, учир нь тэрээр хэрэгтэй байгаа билээ. Үлдсэнийг нь бибээр та нарт үүнээс хойш үзүүлэх болно. Бүр тийм буюу. Амен.

103Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв миний үйлчлэгч Сидней надад үйлчилж мөн миний үйлчлэгч Иосефт зөвлөх байх аваас, тэрээр өндийн босч мөн хүрч ирэн дуудлагынхаа албан тушаалд зогсон, мөн миний өмнө өөрийгөө даруусгаг.

104Мөн хэрэв тэрээр хүлээн авч болохуйц өргөлийг мөн хүлээн зөвшөөрөлтүүдийг надад өргөж мөн миний хүмүүстэй хамт үлдэх аваас, болгоогтун, тэрээр эдгэрэхийн тулд Их Эзэн, та нарын Бурхан бибээр түүнийг эдгээх болно; мөн тэрээр уулс дээр дуу хоолойгоо дахин өргөж, мөн миний нүүрний өмнө төлөөлөн яригч байх болно.

105Тэрээр ирж мөн миний үйлчлэгч Иосеф Смитийн оршин сууж буй орчинд гэр бүлээ суурьшуулаг.

106Мөн өөрийн бүх аялалд бүрээн дуу адилаар дуу хоолойгоо өргөж, мөн ирэх тэрхүү хилэгнэлээс зугтахыг дэлхийн оршин суугчдад сэрэмжлүүлэг.

107Тэрээр миний үйлчлэгч Иосефт туслаг, мөн тэрчлэн миний үйлчлэгч Виллям Лоо дэлхийн хаадад чин сэтгэлээсээ тунхаглахад, бүр өмнө нь би чамд хэлсэнчлэн миний үйлчлэгч Иосефт туслаг.

108Хэрэв миний үйлчлэгч Сидней миний тааллыг хэрэгжүүлэх аваас, тэрээр гэр бүлээ дорно нутгууд уруу бүү шилжүүлэг, харин тэрээр миний хэлсэнчлэн, оршин суух газраа өөрчлөг.

109Болгоогтун, та нарт миний тогтоож өгсөн тэр хотоос, бүр Наувугийн хотоос гадна аюулгүй байдал хийгээд хоргодох газрыг олохоор тэрбээр эрэлхийлэх нь миний таалал биш.

110Үнэнээр би та нарт хэлж байна, бүр эдүгээ, хэрэв тэрээр миний дуу хоолойг анхаарах аваас, энэ нь түүнд сайн байх болно. Бүр тийм буюу. Амен.

111Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, байрлах байр, бүр Наувугийн Байр барихаар миний томилсон тэдний гарт хувьцааг төлөг.

112Хэрэв тэрээр сонирхолтой байх аваас тэрээр үүнийг хийг; мөн тэрээр миний үйлчлэгч Иосефын зөвлөгөөг анхаарч мөн тэрээр хүмүүний итгэл найдварыг хүлээж болохын тулд өөрийнхөө гараар хөдөлмөрлөг.

113Мөн тэрээр өөрийнх нь анхаарал халамжид итгэл хүлээлгэн өгсөн бүх зүйлд бүр цөөн хэдхэн зүйлд итгэлтэйгээ нотлон харуулах ёстой, тийм ээ, тэрээр олны дээр захирагч болгогдох болно;

114Тиймийн тул, тэрээр өргөмжлөгдөхийн тулд өөрийгөө доош тавиг. Бүр тийм буюу. Амен.

115Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв миний үйлчлэгч Роберт Д.Фостер дуу хоолойг минь дуулгавартай дагах аваас, хаалга нь цагаас цагт түүнд нээлттэй байхын хэрээр тэрээр түүнтэй хийсэн гэрээнийхээ дагуу, миний үйлчлэгч Иосефт зориулж байр бариг.

116Мөн тэрээр өөрийн бүхий л мунхаглалуудаас наманчилж, мөн өөрийгөө энэрлээр хувцаслаг; мөн хилэнцтийг үйлдэхээ болиг, бүх хахир хатуу үг яриагаа хажуу тийш тавиг;

117Мөн тэрчлэн хувьцааг өөрийнхөө төлөө, мөн өөрийн дараах үеэс үе дэх үр удмынхаа төлөө Наувугийн Байрны чуулгын гарт төлөгтүн;

118Мөн миний үйлчлэгчид Иосеф, мөн Хайрум, мөн Виллям Лоо, мөн Сионы суурийг тавихаар миний дуудсан эрх баригчдын зөвлөгөөг анхаарагтун; мөн энэ нь түүнд үүрд болон мөнхөд сайн байх бөлгөө. Бүр тийм буюу. Амен.

119Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв тэрээр Мормоны Номонд, мөн та нарт миний өгсөн илчлэлтүүдэд үл итгэгч байх аваас, ямар ч хүн Наувугийн Байрны чуулгад хувьцаа бүү төлөг хэмээн Их Эзэн та нарын Бурхан хэлж байна.

120Учир нь үүнээс илүү буюу дутуу нь хилэнцтээс ирдэг, мөн адислалуудаар бус, харин зүхлүүдээр айлчлагддаг байх болно хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна. Бүр тийм буюу. Амен.

121Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, Наувугийн Байрыг барихад өөрсдийн хийсэн бүх хөдөлмөрийн төлөө нөхөн төлбөрийн шударга цалинг Наувугийн Байрны чуулга аваг; мөн тэдний цалин хөлс өөрсдийнх нь дунд тохиролцсоноор үүний үнэнд хамаатайн дагуу байг.

122Мөн хувьцаа төлдөг хүн болгон хэрэв энэ нь тэднийг тэтгэхэд шаардагдах аваас цалингийнхаа өөрт ноогдох хувийг аваг хэмээн Их Эзэн хэлж байна; эс бөгөөс тэдний хөдөлмөрүүд тэр байран дахь хувьцаа болж тэдэнд тооцогдох ёстой. Бүр тийм буюу. Амен.

123Үнэнээр би та нарт хэлж байна, та нар үүнийг, бүр миний Төрсөн Ганц Хүүгийн дэг жаягаарх Мелкизедекийн дэг жаягийн дагуух санваарын түлхүүрүүдийг атгаж болохын тулд миний санваарт харьяалагддаг албан тушаалуудыг эдүгээ би та нарт өгье.

124Эхлээд, патриарх байж миний сүмийн адислалуудын тулд, бүр та нар өөрсөд дээрээ ирж болох уруу таталтын тэрхүү цагт та нар унахгүй байж болохын тулд гэтэлгэлийн өдөрт та нар лацдагдах амлалтын Ариун Сүнсний лацдалтын адислалыг атгахын тулд Хайрум Смитийг би та нарт өгье.

125Миний бүх сүмийн дээр тэргүүлэх ахлагч байхаар, орчуулагч, илчлэгч, үзмэрч, мөн бошиглогч байхаар өөрийн үйлчлэгч Иосефыг би та нарт өгье.

126Чуулга болон Тэргүүн Зөвлөлийг бий болгож, нийт сүмийн хувьд бошиглолуудыг хүлээн авч болохын тулд, би өөрийн үйлчлэгч Сидней Ригдон мөн өөрийн үйлчлэгч Виллям Лоо хоёрыг түүнд зөвлөхүүд байхаар өгч байна.

127Аялагч Арванхоёрын зөвлөлийн дээр ерөнхийлөгч байх өөрийн үйлчлэгч Бригам Янгийг би та нарт өгч байна.

128УгАрванхоёр дэлхийн дөрвөн хязгаарт миний хаант улсын эрх мэдлийг нээх, мөн үүний дараа хүн болгонд миний үгийг илгээх түлхүүрүүдийг атгадаг бөлгөө.

129Тэд бол Хебер С.Кимбалл, Парлей П.Пратт, Оорсон Пратт, Оорсон Хайд, Виллям Смит, Жон Тейлор, Жон Е.Пейж, Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Жорж А.Смит нар болой;

130Давид Паттеныг би өөртөө авсан билээ; болгоогтун, санваарыг нь түүнээс авах хүн гэж үгүй бөлгөө, гэвч, үнэнээр би та нарт хэлье, мөн уг дуудлагад өөр нэгэн томилогдож болно.

131Мөн дахин, би та нарт хэлье, Сионы суурийн чулууны тулд би та нарт дээд зөвлөлийг өгч байна—

132Нэрлэвэл, Самуэл Бент, Хенри Г.Шервуд, Жорж Б.Харрис, Чарлес К.Рич, Томас Гровер, Ньюел Найт, Давид Дорт, Данбар Вилсон—Шеймоур Брансоныг би өөртөө авсан бөлгөө; түүний санваарыг авах хүн гэж үгүй, гэвч түүний оронд мөн уг санваарт өөр нэгэн томилогдож болно; мөн үнэнээр би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Аарон Жонсон түүний оронд энэ дууудлагад томилогдог—Давид Фуллмер, Алфеус Катлер, Виллям Хантингтон.

133Мөн дахин, дээд санваартнуудын чуулга дээр ерөнхийлөгч байхаар Дон К.Смитийг би та нарт өгч байна;

134Алс холд тараагдсан өөр өөр гадаснуудад ажиллагч ерөнхийлөгчид буюу үйлчлэгчдээр томилогдох тэднийг тохирох болгох зорилгын тулд тэрхүү ёслол бий болгогдсон бөлгөө;

135Мөн байнгын ерөнхийлөгчид байхаар томилогдохоос бусдаар, хэрэв тэд сонгох аваас тэд тэрчлэн аялж болох бөлгөө; энэ нь тэдний дуудлагын албан тушаал мөн хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

136Тэд миний сүмийн Дээд санваартнуудын чуулгыг тэргүүлэхийн тулд Амаза Лайман мөн Ноа Пакард нарыг зөвлөхүүд байхаар би түүнд өгч байна хэмээн Их Эзэн хэлж байна.

137Мөн дахин, би та нарт хэлж байна, санваар нь ахлагч нарын чуулгын дээр тэргүүлдэг Жон А.Хикс, Самуел Виллямс, мөн Жессе Бейкер нарыг би та нарт өгье, уг чуулга нь байнгын тохинуулагчдын тулд байгуулагддаг бөлгөө; тэд аялж болох хэдий ч, харин тэд миний сүмд байнгын тохинуулагчид байхаар томилогддог болой хэмээн Их Эзэн хэлж байна.

138Мөн дахин, далын чуулгын дээр тэргүүлэхээр Жозеф Янг, Жозая Баттерфиелд, Даниел Майлес, Хенри Херриман, Зера Пулсифер, Левай Ханкок, Жеймс Фостер нарыг би та нарт өгье;

139Уг чуулга нь аялагч дээд зөвлөл, миний төлөөлөгчид миний өмнө замыг бэлтгэхээр тэднийг хааш нь ч илгээлээ гэсэн бүх дэлхийд миний нэрийг гэрчлэх аялагч ахлагчдын төлөө үндэслэн байгуулагддаг болой.

140Энэхүү чуулга хийгээд ахлагч нарын чуулгын хоорондын ялгаа нь гэвэл, нэг нь байнга аялж, нөгөө нь цагаас цагт сүмүүдийн дээр тэргүүлэх нь болой; цагаас цагт тэргүүлэх үүргийг нэг нь хүлээдэг байхад мөн нөгөө нэг нь тэргүүлэх үүргийг хүлээдэггүй хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

141Мөн дахин, би та нарт хэлье, Винсон Найт, Самуел Х.Смит, мөн Шадрак Роундыг, хэрэв тэрээр бишопын зөвлөлийн дээр тэргүүлэхийг хүлээн авбал, би та нарт өгье; дурдсан бишопын зөвлөлийн тухай мэдлэг нь чамд Сургаал ба Гэрээ номонд өгөгдөх болно.

142Мөн дахин, би та нарт хэлье, Самуел Рольф болон санваартнууд хариуцсан түүний зөвлөхүүд мөн багш нарын ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд мөн тэрчлэн диконуудын ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд мөн тэрчлэн гадасны ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүдийг болой.

143Дээрх албан тушаалуудыг, мөн тэдгээрийн түлхүүрүүдийг, туслахын тулд мөн удирдахын тулд, тохинууллын хийгээд миний гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэх ажлын тулд би та нарт өглөө.

144Мөн та нар эдгээр бүх албан тушаалыг дүүргэж мөн миний дурдсан тэдгээр нэрсийг миний ерөнхий чуулган дээр та нар зөвшөөрөх, эсвээс тэдгээрийг зөвшөөрөх ёсгүй хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

145Мөн та нар миний нэрэнд үүнийг барьсан үедээ миний байранд эдгээр бүх албан тушаалын тулд өрөөнүүдийг бэлтгэх ёстой хэмээн та нарын Их Эзэн, Бурхан хэлж байна. Бүр тийм буюу. Амен.