Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 100

1833 оны аравдугаар сарын 12-нд Нью-Йоркийн Перрисбургт Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:416, 419–421). Хоёр ах гэр бүлээсээ хэдэн өдрийн турш хол байж, тэднийхээ талаар санаа нилээд зовжээ.

1–4, Иосеф, Сидней хоёр бодгалиудын авралын тулд сайн мэдээг номлох ёстой; 5–8, Тэд юу хэлэх ёстой нь яг тухайн цагт тэдэнд өгөгдөх болно; 9–12, Сидней төлөөлөн яригч байх ёстой мөн Иосеф илчлэгч мөн гэрчлэлд хүчтэй байх ёстой; 13–17, Их Эзэн цэвэр ариун хүмүүсийг бэлтгэх болно, мөн дуулгавартнууд аврагдах болно.

1ҮНЭНЭЭР Их Эзэн ийн хэлж байна, миний найзууд Сидней мөн Иосеф, та нарын гэр бүлүүд сайн байна; тэд миний мутарт буй, мөн би өөрт сайн санагдсаныг тэдэнд үйлдэх болно; учир нь надад бүх хүч буй.

2Тиймийн тул, намайг дагагтун, мөн та нарт миний өгөх зөвлөгөөг дуулагтун.

3Болгоогтун, мөн харагтун, энэ газарт мөн эргэн тойрны нутгуудад надад их хүмүүс буй; мөн дорнын энэ нутаг дахь эргэн тойрны нутгуудад үр дүнтэй хаалга нээгдэх болно.

4Тиймийн тул, Их Эзэн бибээр энэ газарт та нарыг очихыг зөвшөөрч байна; учир нь энэ нь бодгалиудын авралын тулд надад шаардлагатай байна.

5Тиймийн тул, үнэнээр би та нарт хэлж байна, энэ хүмүүст дуу хоолойгоо өргөгтүн; зүрх сэтгэлд тань миний тавих бодлуудыг яригтун, мөн та нар хүмүүсийн өмнө мадлагдах нь үгүй.

6Учир нь тийм ээ, та нар юу хэлэх ёстой нь яг тухайн цагт та нарт өгөгдөх болно.

7Харин та нар ямар ч зүйлийг тунхаглах ёстой боллоо гэсэн та нар бүх зүйлд миний нэрээр зүрх сэтгэлийн чанд байдалд, номхон дөлгөөн байдлын сүнсэнд та нар тунхаглагтун хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

8Мөн та нар үүнийг үйлдэхийн хэрээр, Ариун Сүнс та нарын хэлэх юуг ч байлаа бүх зүйлд гэрч болон урагш юүлэгдэх болно хэмээх энэхүү амлалтыг би та нарт өгч байна.

9Мөн миний үйлчлэгч Сидней чи энэ хүмүүст төлөөлөн яригч байх ёстой нь надад шаардлагатай болой, тийм ээ, үнэнээр би чамайг энэ дуудлагад, бүр миний үйлчлэгч Иосефийн өмнөөс төлөөлөн яригч байхаар томилох болно.

10Мөн гэрчлэлд хүчирхэг байх хүчийг би түүнд өгөх болно.

11Мөн чи түүний өмнөөс төлөөлөн яригч байж болохын тулд, бүх судруудыг тайлбарлахад хүчирхэг байх хүчийг би чамд өгөх болно мөн дэлхий дээрх миний хаант улсын зүйлүүдэд хамаарах бүх зүйлийн тодорхой байдлыг чи мэдэж болохын тулд тэрээр чамд илчлэгч байх болно.

12Тиймийн тул, аяллаа үргэлжлүүлж, мөн зүрх сэтгэл чинь баясаг; учрыг болгоогтун, мөн харагтун, бүр төгсгөлийг хүртэл би та нартай хамт байна.

13Мөн эдүгээ Сионы талаар нэг үгийг би чамд өгье. Багахан хугацаанд тэр гэсгээн цээрлүүлэгдсэн хэдий ч, Сион гэтэлгэгдэх болно.

14Миний үйлчлэгчид, чиний ах Оорсон Хайд мөн Жон Гоулд нар миний мутарт буй; мөн тэд миний зарлигуудыг сахихын хэрээр тэд аврагдах болно.

15Тиймийн тул, зүрх сэтгэл тань ая тухтай байг; учир нь цэх шулуун алхдаг тэдний сайн сайхны тулд, мөн сүмийн ариусгалд бүх зүйл хамтдаа үйлчлэх болно.

16Учир нь зөв шударга байдалд надад үйлчлэх цэвэр ариун хүмүүсийг би өөртөө бэлтгэх болно;

17Мөн Их Эзэний нэрийг дуудаж, мөн түүний зарчмуудыг сахьдаг тэд бүгд аврагдах болно. Бүр тийм буюу. Амен.