Дуу хөгжим
Алхам бүрдээ итгэлтэй


26

Алхам бүрдээ итгэлтэй

Бадрангуй

1. Агуу гайхамшигтай ажил хүмүүний үрсийн дунд тохиож эхэллээ.

Аврагчид үйлчилж эхэлж буй та нар зүрх, хүч, оюунаараа үйлчлэгтүн.

Дэлхий дээр Христ хаанчилж, цуглуулсан ахан дүүсээ адислах тул

Дэлхийг нүглээс аврахаар элч нар ирж, бошиглогч ярилаа.

[Chorus]

Алхам бүрдээ Их Эзэн Христийг итгэлтэй дагаж,

Ариун хайранд нь найдвараар дүүрч, хоршин бид дуулна.

2. Агуу энэ ажлыг гэгээнтнүүд хүлээн авч, хол ойр хаана ч гэсэн хуваалцан,

Алсын хараа, мэргэн ухаанаар Эзэнд зүрх, хүч, оюунаа зориулсан.

Ариун журам, итгэл мөн сонсоход бэлэн бодгалийн жишээ тэд

Айдас хөөх хайр мөн даруу зүрхнээс төрдөг бат мэдлэгтэй.

[Chorus]

Алхам бүрдээ Их Эзэн Христийг итгэлтэй дагаж,

Ариун хайранд нь найдвараар дүүрч, хоршин бид дуулна.

3. Бид энэ ажилд хамжихыг хүсээд, чадлаараа хадуураараа хадах аваас, Бурхандаа үйлчилж эхлэн, цайрч харагдах талбайд ургац хураах аваас Бодгаль маань Бурханы аврал, гэрлийн бүрэн байдлыг хүлээж аван, Буруутгал, нүглээс ангижирч Бурханы алдар сууг болгоох юм.

[Chorus]

Алхам бүрдээ Их Эзэн Христийг итгэлтэй дагаж,

Ариун хайранд нь найдвараар дүүрч, хоршин бид дуулна.

Үг ба ая: К.Ньюэл Дэйли, т. 1939

© 1996 IRI. Бүх эрх хамгаалагдсан. Энэ дууг сүмийн эсвэл өрхийн хэрэгцээнд зориулан хувилан олшруулж болно. Хувь бүрд энэхүү мэдэгдлийг хавсаргах ёстой.

Doctrine and Covenants 4