Дуу хөгжим
Биднийг уулзтал Бурхан чамтай байг


80

Биднийг уулзтал Бурхан чамтай байг

Хүндэтгэл бишрэлтэй

1. Биднийг уулзтал Бурхан чамтай байг;

Чамд Тэр зам зааж, тулж түшиж байг.

Чамайг хайр ивээлдээ багтааг.

Биднийг уулзтал Бурхан чамтай байг.

[Chorus]

Биднийг уулзтал, биднийг уулзтал,

Есүсийн хөлд биднийг уулзтал,

Биднийг уулзтал, биднийг уулзтал,

Биднийг уулзтал Бурхан чамтай байг.

2. Биднийг уулзтал Бурхан чамтай байг;

Энэлэн зовох болгонд чинь Тэр

Энгэртээ чанга тэврэг чамайг.

Биднийг уулзтал Бурхан чамтай байг.

[Chorus]

Биднийг уулзтал, биднийг уулзтал,

Есүсийн хөлд биднийг уулзтал,

Биднийг уулзтал, биднийг уулзтал,

Биднийг уулзтал Бурхан чамтай байг.

3. Биднийг уулзтал Бурхан чамтай байг;

Үүрд хайраар чамайг өлгийдөн,

Үхлийн савраас Тэр хамгаалаг.

Биднийг уулзтал Бурхан чамтай байг.

[Chorus]

Биднийг уулзтал, биднийг уулзтал,

Есүсийн хөлд биднийг уулзтал,

Биднийг уулзтал, биднийг уулзтал,

Биднийг уулзтал Бурхан чамтай байг.

Үг: Жэрэмая И.Рэнкин, 1828–1904

Ая: Виллиам Ж.Төмэр, 1833–1896

2 Thessalonians 3:16

Numbers 6:24–26