Дуу хөгжим
Ирээд, баясагтун


8

Ирээд, баясагтун

Үндсэн аяар дуулна

1. Эзэн дэлхийд ахин ярьж байна.

Ирээд, баясагтун.

Аз жаргалын үгс дээд тэнгэрээс

Аялгуу мэт сонстов.

Гэрэлд илчлэгдэх үнэн

Гарцаагүй зөв зам заана.

Хосанна нэрийг магтъя.

Хүчийг нь бүгд тунхаглая.

2. Дээд тэнгэрээс томилсон элч нар

Дэлхийд дахин ирж,

Сайн мэдээг бүх хүмүүнд авчран,

Сайх үнэнийг сэргээв.

Амьтай бүхэн үүнийг сонс!

Амь, үнэн, зам нь энэ юм!

Хосанна нэрийг магтъя.

Хүчийг нь бүгд тунхаглая.

3. Христ Аврагч маань агуу билээ.

Хэнд ч Тэр үл дийлдэнэ.

Авралыг Тэр бидэнд авчирч,

Аз жаргал өглөө.

Хайрын Хаан тэнгэрээс ярьж байна.

Хөгжилдөн дуулж баясагтун.

Хосанна нэрийг магтъя.

Хүчийг нь бүгд тунхаглая.

Үг ба ая: Трэйси Я. Каннон, 1879–1961, шинэчлэн өөрчилсөн. © 1948 IRI

Doctrine and Covenants 29:4

Doctrine and Covenants 128:19–21