161
Сион хотын эгч дүүс
Эмэгтэйчүүд
Шийдэмгий
1. Сион хотын эгч дүүс бид хамтдаа хөдөлмөрлөнө.
Энэ ажилдаа Бурханы ивээлийг эрнэ.
Сул доройг бид дэмжин мөн зовсныг тайтгаруулж,
Эзэний хаант улсыг зүтгэлээр байгуулна.
2. Тэнгэр элчийн үүргийг эмэгтэй хүнд өгчээ.
Бидэнд хүртээсэн агуу бэлэг энэ юм.
Бусдыг адислах энэрэнгүй хүнлэг бүхнийг
Бид бүгд хүмүүний нэрээр хийж бүтээнэ.
3. Зорилго, үүрэг маань хэчнээн агуу их билээ.
Сэтгэлээсээ үйлдэж, үүргээ биелүүлнэ.
Зорьсонд маань чухам хүргэх мэргэн ухааныг
Зөвхөн Сүнсний удирдамжаас бид авна.
Үг: Эмили Х.Вүүдмэнсий, 1836–1906
Ая: Жанис Капп Пэрри, т. 1938. © 1985 IRI
Galatians 6:2, 9–10