Дуу хөгжим
Их Гэтэлгэгч халин одоход


99

Их Гэтэлгэгч халин одоход

Бадрангуй

1. Их Гэтэлгэгч халин одоход

Израилын охид бүгд уйллаа.

Хөх тэнгэр харанхуйд автаж,

Хорвоо дэлхий чичрэн донслов.

2. Ачааг тань нуруундаа үүрсэн

Ачтаны төлөө нулимс дуслуул.

Тоолж баршгүй их дусал цусаа

Таны төлөө Тэр урсгасан.

3. Эзэн амиа өгсөн явдал

Энгүй хайр, харууслын илрэл.

Гэвч Тэр үхээд амилсан гэх

Гэнэтийн баярт мэдээ дуулдлаа.

4. Аврагчид булш саад болсонгүй;

Тэрбээр а милж, булшнаас бослоо.

Тэнгэр элч нар гэр лүү нь авчирч,

Тэнгэрт Түүнийг хөөрөн угтлаа.

Үг: Айсак Воттс, 1674–1748, өөрчилж зассан. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны дууллын номонд орсон, 1835.

Ая: Жорж Кэйрлэсс, 1839–1932

Matthew 27:35, 45, 51

Matthew 28:5–6

Mosiah 3:7–10