Дуу хөгжим
Зүрх сэтгэлээ эргүүл


145

Зүрх сэтгэлээ эргүүл

Баяр хөөртэй

1. “Бурхан айсуй. Зүрхээ эргүүл”

Бошиглогч Малахи айлдлаа.

Амьд болоод халигсдын төлөөх

Авралын ажилд бэлдэхийн тулд

Зүрх сэтгэлээ тийш эргүүл.

2. Хосгүй нэгэн төлөвлөгөөг

Хожмын үед Елиа сэргээнэ.

Хүмүүн төрөлхтөнийг үүрд мөнхөд

Холбон лацдах тэр амлалтыг

Тэр та нарт зааж сануулна.

3. Өвөг дээдэс, эх эцэг рүү

Өр зүрх сэтгэлээ эргүүл.

Хайртай тэднийгээ хайж олоод,

Ариун сүмд лацдаж холбогдон,

Ашид зүрх сэтгэлээ уя.

4. Үргэлжлэх хойч үе тань болсон

Үр хүүхдүүддээ хайраар ханд.

Тохинуулал, зөв шударга амьдрал,

Ариун сүм дэх үйлчлэл тань бүгд

Ашид тэднийг адислаг.

Үг: Пол Л.Андэрсон, т. 1946. © 1983 Пол Л.Андэрсон ба Линн Р.Карсон.

Ая: Гэйлэн Хаттон, 1928–2008. © 1985 IRI. Энэ дууллыг ашгийн бус зорилгоор сүмд болон гэртээ ашиглахаар хувилж болно.

Doctrine and Covenants 138:46–48

Doctrine and Covenants 128:17–18, 22–24