Дуу хөгжим
Аниргүй шөнө


112

Аниргүй шөнө

Амар тайван

1. Аниргүй шөнө, ариун шөнө!

Эх, хүү хоёрыг тойроод,

Эргэх орчлон тайван, саруул.

Амин хонгор ариун үр минь ээ,

Амар тайван нойрс доо.

Амар тайван нойрс доо.

2. Аниргүй шөнө, ариун шөнө!

Эгнэшгүй гийх гэрэлд

Эгэл хоньчид дагжин чичрэв.

Элч нар Халлелуяа! гэлээ.

Аврагч Христ мэндэллээ!

Аврагч Христ мэндэллээ!

3. Аниргүй шөнө, ариун шөнө!

Бурханы Хүү мэндэллээ.

Хорвоог гэтэлгэх ач ивээл

Хонгор харцнаас нь илэрлээ.

Эзэн Есүс төрлөө!

Эзэн Есүс төрлөө!

Үг: Жозеф Моор, 1792–1848; орчуулсан Жон Ф.Янг, 1820–1885

Ая: Франц Грубер, 1787–1863

Luke 2:7–14

Alma 7:10–12