Дуу хөгжим
Ирээд, Намайг дага


57

Ирээд, Намайг дага

Даруухнаар

1. Аврагч “Ирээд, Намайг дага” гэв.

Алхам бүрийг ажин дагаваас

Бурханы Төрсөн Ганц Хайрт Хүүтэй

Бид бүгд ийнхүү нэгдэж чадна.

2. “Ирээд, Намайг дага” гэх үгсээс

Итгэл найдварын гэрэл гийнэ.

Бодоход энгийн ч энэ үнэн үгс

Бодол оюуныг гийгүүлнэ.

3. Харамслын хөндийд аялахдаа л

Христийг дагавал хангалттай юу?

Үгүй дээ, үүгээр ч зогсохгүй

Үүнээс ариун газраар ч дагана.

4. Энэ амьдралдаа Эзэний адилаар

Эгнэшгүй хайрыг хуваалцваас

Эргэх дэлхийгээс халих цагт

Эзэний бэлгийг бид өвлөнө.

5. Зам харгуй маань олон салсан ч

Зөвхөн урагшаа л бид тэмүүлнэ.

Алив зүйл амьдралд маань тохиовч

Аврагчаа л бид үргэлж дагана.

6. “Ирээд, Намайг дага” гэх үгсийг нь

Итгэлээрээ тууштай дагаваас

Хааны сэнтийд бид залран сууж,

Хэмжээлшгүй аз жаргал амсана.

Үг: Жон Николсон, 1839–1909

Ая: Самуэл Макбөрни, 1847–1909

Matthew 4:19

2 Nephi 31:10–21