Дуу хөгжим
Ирж бошиглогчийн үгийг сонс


14

Ирж бошиглогчийн үгийг сонс

Баяртай

1. Ирж, бошиглогчийн үгийг сонс.

Ийн Бурханы үгийг сонс.

Итгэл найдварын үнэн үгс

Их баярыг авчирлаа.

Өнө эрт цагийн бошиглогчдын

Үзүүлсэн тэр замыг

Өөр нэгэн бошиглогч бидэнд

Өнөө үед сэргээлээ.

2. Дэлхийг бүхэлд нь нөмөрсөн

Дүнсгэр бараан үүлийг

Бурхан дээрээс залрах цаг дор

Бошиглогч үлдэн хөөв.

Дэгдсэн хуурмаг сургаалуудад

Даяараа будилж байвч

Давчуу бөгөөд нарийн замыг

Гэгээнтнүүд ийн оллоо.

3. Эгэл хүмүүнд итгэн найдаж,

Эндүү замд орохгүй.

Эзэн Христийг үгүйсгэгчид

Эрхгүй бүгд зүхэгдэдэнэ.

Айлдсан үгсийг минь дага хэмээн

Аврагч хүмүүст хэлдэг.

Агуу гайхамшгууд итгэгчдийг

Ашид дагах болно.

4. Дундаршгүй үнэн, гэрлээрээ

Тэтгэгч үгсийг нь сонс.

Дуудан сонгосныг бататгаж,

Тэнгэрийн хаанчлалд ор гэх

Тэрхүү ариун хоолойг сонстол

Түүнийг хичээнгүй дага.

Мөнх амьдралд өргөмжлөгдөх танд

Мөнхийн баясал ирнэ.

Үг: Жозэф С.Мөрдок, 1822–1899. 4-р бадгийг Брүс Р.Макконки, 1915–1985. © 1985 IRI

Ая: Жозэф Ж.Дэйнс, 1851–1920

Joseph Smith—History 1:14–17

Doctrine and Covenants 21:4–7