Дуу хөгжим
Адислалын ундарга Та ирж


86

Адислалын ундарга Та ирж

Үнэн хүсэлтэй

1. Адислалын ундарга Та ирж,

Аялгуулах зүрхийг хөглөөч.

Үргэлж илгээдэг энэрэл Тань

Үлэмж их магтаал хүртэнэ.

Элч нарын хэлээр дуулж магтах

Эгшигт дууг надад заагаач.

Гуйвшгүй бат бөх суурь минь болсон

Гэтэлгэгч хайрыг магтъя.

2. Таны дэмжлэгээр энд ирлээ.

Тусламжийн чулууг өргөе.

Таалалд Тань нийцэн зохицвоос

Тэнгэрийн гэртээ харина, би.

Бурханы сүргээс төөрсөн үед минь

Аврагч намайг хайж олсон.

Аюулаас намайг аврахаар

Амиа Тэрбээр өргөсөн.

3. Өдөр бүр ивээгддэг учир

Өртэйгөө санах ёстой.

Таны минь сайн сайхан бүхэн

Төөрсөн зүрхийг аргамжиг.

Хайртай Бурханаа үтэр мартдаг,

Хадуурч эндүү ташаардаг

Сэтгэл зүрхээ Тандаа өгье,

Соёрхон, ордондоо аваач.

Үг: Робэрт Робэнсон, 1735–1790

Ая: Жон Вайэт, 1770–1858