Дуу хөгжим
Цовдлогдсон Нэгэнийг саная


102

Цовдлогдсон Нэгэнийг саная

Залбирч буй мэт

1. Цовдлогдсон Нэгэнийг санахын тулд

Энд бид цугларлаа, Эцэг минь.

Цаглашгүй хүчийг мэдрүүлэх

Энэрэнгүй Сүнс Тань энд оршиг.

2. Гетсеманид бидний Аврагч

Гашуун аяганаас татгалзаагүй.

Гэмгүй Тэрээр бидний төлөө

Голготад цовдлуулан зовсон.

3. Гэм нүглийн маань төлөөс болсон

Гэмгүй Түүний бие, цусыг санаж,

Энэ талх, уснаас хүртэхдээ бид

Эрхэмлэн хүндэлж биширье.

4. Ариун ёслолоос чин хүслээр

Амсан хүртэх хүн бүхэнтэй

Аврагч маань хамт байж болохын тулд

Ариулан адислаач, үүнийг.

Үг: Фрэнк И.Коймэн, 1880–1963. © 1948 IRI

Ая: Алэксандр Шрайнэр, 1901–1987. © 1948 IRI

Зөвхөн Сүмийн хэрэгцээнд ашиглана.

Doctrine and Covenants 20:75

Doctrine and Covenants 19:18–19