Дуу хөгжим
Эзэн миний Хоньчин


54

Эзэн миний Хоньчин

Тайван

1. Эзэн Хоньчин биднийг юугаар ч дутаахгүй.

Эх сүрэгт минь ногоон талд тайван бэлчээж,

Дөлгөөн тогтуун ус руу Тэрбээр хөтөлдөг.

Төөрөхөд минь хайж олж, зовлонгоос гэтэлгэдэг.

Төөрөхөд минь хайж олж, зовлонгоос гэтэлгэдэг.

2. Үхлийн харанхуй хөндийд тэнүүчлэх үедээ

Үнэнч хамгаалагч Та хамт тул би айхгүй.

Таны саваа хамгаалж, таяг Тань түшнэ.

Тайвшруулагч ойр байхад аюул учрахгүй.

Тайвшруулагч ойр байхад аюул учрахгүй.

3. Зовж туйлдсан үед ширээ минь хоол хүнсээр дүүрлээ.

Аяганд минь адислал дүүрэн бялхаж байна.

Зулайг минь тосоороо Та ариусгалаа.

Өөр илүү юуг, Танаас би хүсэх билээ?

Өөр илүү юуг, Танаас би хүсэх билээ?

Үг: Жэймс Монтгомэри, 1771–1854; Дуулал 23-д тулгуурлан бичсэн

Ая: Томас Косчат, 1845–1914

Psalm 23

Isaiah 26:3–4