Дуу хөгжим
Ирцгээ, ирцгээ гэгээнтнүүд ээ


21

Ирцгээ, ирцгээ гэгээнтнүүд ээ

Урамтай

1. Учрах бүхнээс эс халшран ирцгээгээч.

Урамтай аялцгаая.

Аялах зам тань бартаатай санагдавч

Амьдрал тань ивээгдэнэ.

Хэрэггүй зүйлсэд үл зовнивоос

Хэтдээ бидэнд амар болно.

Баяр хөөрөөр зүрх тань бялхана,

Бүх зүйл сайн сайхан байна!

2. Амьдрал хэцүү хүнд гэж та гашуудна уу?

Айлтгүй, бүгд сайхан байна.

Саад бэрхшээлээс одоо зугтах аваас

Шагналыг эс хүртэнэ.

Хормойгоо шуун, зоригоо чангал.

Хэзээ ч Бурхан маань орхихгүй.

Бусдыг бид ингэж тайвшруулна,

Бүх зүйл сайн сайхан байна!

3. Амгалан тайван нутгийг Бурхан маань

Алс өрнөд зүгт бэлдсэн.

Гуниг зовлон, айдасгүй тэр нутагт

Гэгээнтнүүд ивээгдэнэ.

Хаан Бурханд магтаал өргөх үед

Хамаг уул хад цуурайтуулна.

Бүхнээс илүү хэлэх үгс маань,

Бүх зүйл сайн сайхан байна!

4. Аяллаа бид дуусгалгүй эрт одсон ч

Ай даа, бүгд сайхан байна.

Зовлонгоос салж, хөдөлмөрөөс амсхийж,

Зөвт хүмүүстэй амьдарна.

Гэвч амьдрал маань их ивээгдвэл

Гэгээнтнүүдийн баярыг үзнэ.

Бид бүг дээр ийн чанга тунхаглана,

Бүх зүйл сайн сайхан байна!

Үг: Виллиам Клэйтон, (1814–1879)

Ая: Англи ардын дуу

Doctrine and Covenants 61:36–39

Doctrine and Covenants 59:1–4