Дуу хөгжим
Христ амилсан!


105

Христ амилсан!

сүр хүчтэйгээр

1. Христ амилсан! Христ амилсан!

Хөөр баяраар тунхаглагтун.

Гурав хоносон гянданг эвдлээ.

Газар дэлхий баясагтун!

Үхлийг ялж, хүнийг чөлөөлж,

Христ тийн ялалт байгууллаа.

2. Ариун дууллаар Эзэнийг магтаж,

Агуу ялалтыг бүгд дуул!

Амилалтын бэлгэдэлт өдөр

Алсад бүртийх ч үүл үгүй.

Нойрсох ертөнцийг сэрээж,

Наран хурцаар гийн мандлаа.

3. Христ амилсан! Христ амилсан!

Ийн тэнгэрийн хаалга нээгдлээ.

Хар нүглийн хүлээсээс бид салж,

Илүү ариун болж амилна.

Амилсан өглөөн туяа

Ай, харуулдсан харцанд гийнэ.

Үг: Сийсл Фрэнцис Алэксандр, 1818–1895

Ая: Иоахим Неандер, 1650–1680

Mark 16:6–7

Mosiah 16:7–9