Дуу хөгжим
Би Гэтэлгэгч амьдыг мэднэ


70

Би Гэтэлгэгч амьдыг мэднэ

Амар тайван

1. Би Гэтэлгэгч амьдыг мэднэ.

Энэ нь намайг их тайвшруулдаг!

Тэр амьд, Тэр нөгчсөн ч амилсан.

Тэр амьд, миний мөнхийн Тэргүүн.

Тэр амьд, хайраараа адисална.

Тэр амьд, дээд тэнгэрт өмгөөлдөг.

Тэр амьд, миний сүнсийг тэжээнэ.

Тэр амьд, хэцүү үед адисална.

2. Тэр амьд, надад баялаг өгдөг.

Тэр амьд, намайг хөтлөн залдаг.

Тэр амьд, туйлдахад минь тулж түшдэг.

Тэр амьд, миний зовлонг сонсдог.

Тэр амьд, айдсыг минь үргээдэг.

Тэр амьд, нулимсыг минь арчдаг.

Тэр амьд, сэтгэлийг минь тайвшруулж,

Тэр амьд, намайг их адисалдаг.

3. Тэр амьд, миний ухаалаг Анд.

Тэр амьд, үргэлж намайг хайрлана.

Тэр амьд, амьд учир би дуулна.

Тэр амьд, миний Бошиглогч, Хаан.

Тэр амьд, надад амьдрал өгдөг.

Тэр амьд, үхлийг би ялж чадна.

Тэр амьд, миний харшийг бэлдсэн.

Тэр амьд, намайг дээш аваачина.

4. Тэр амьд, Түүний нэр алдаршиг!

Тэр амьд, Аврагч минь хувиршгүй.

“Би Гэтэлгэгч амьдыг мэднэ.”

Энэ нь намайг баярлуулдаг.

Тэр амьд, Түүний нэр алдаршиг!

Тэр амьд, Аврагч минь хувиршгүй.

“Би Гэтэлгэгч амьдыг мэднэ”

Энэ нь намайг баярлуулдаг.

Үг: Самуэл Мэдли, 1738–1799. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны дууллын номонд орсон, 1835.

Ая: Льюис Д.Эдвардс, 1858–1921

Job 19:25

Psalm 104:33–34