Дуу хөгжим
Сион уулын оргил дээр


4

Сион уулын оргил дээр

Урамтай

1. Сион уулын оргил дээр

Туг сүрлэг намирна.

Дэлхийн үндэстнүүд бүгд

Тэр тугийг болгоогтун.

Дэзэрэтийн тайван нутгийн

Сион уулан дээрх тугийг харцгаа.

2. Сионы тэр оргилоос

Сайн мэдээгээ түгээх

Эртний тэр амлалтаа

Эзэн ер мартаагүй.

Хожмын энэ үед Сионы гэрэл

Хорвоо дэлхийг өөртөө татна.

3. Түүний алдрыг дуурсган,

Өргөө нь сүндэрлэн босож,

Тэртээд буй хүмүүсийн

“Өнөө бид бүгд явна.

Үгийг нь сурч Эзэнд үйлчилье.

Үнэнийг дагая” гэх нь сонстоно.

4. Тив дэлхийд бүхэлд нь

Тэргүүлэн засаглах

Үнэн, мэргэн хуулийг

Үргэлж тэнд заалгана.

Бурханы замыг мөнхөд дагана.

Буцагсдынхаа хамт аврагдана.

Үг: Жоэл Х.Жонсон, 1802–1882

Ая: Эбэнизэр Бийзлий, 1840–1906

Isaiah 2:2–3

Isaiah 5:26