Дуу хөгжим
Надтай хамт үлдээч!


85

Надтай хамт үлдээч!

Бадрангуй

1. Нар хэдийн хэвийж, үдэш ойртож байна.

Надтай хамт үлдээч, Их Эзэн минь Та.

Танаас өөр хэн ч намайг үл тайвшруулна.

Түмний туслагч Та надтай хамт үлдээч.

2. Амьдралын өдрүүд хурдан өнгөрч байна.

Алаг дэлхийн аз жаргал бүүдийнэ.

Мөхөл, доройтлыг би нүдээр харна.

Мөнхөд Хувиршгүй Та надтай үлдээч.

3. Хором мөч бүрд дэргэд минь Та байгаач.

Хилэнцийг надаас гагц Та зайлуулна.

Өөр хэн намайг удирдан залах вэ?

Үүлтэй, нартай үед ч Та хамт үлдээч.

Үг: Хэнри Ф.Лайт, 1793–1847

Ая: Виллиам Х.Монк, 1823–1889

Luke 24:29

John 15:4–12