1. Толгой бөхийн даруухнаар би
Таныг бодно, Их Эзэн минь.
Ус болон талхнаас хүртсэнээр
Үгийг Тань санахаа харуулъя.
2. Аврагч Тантай адилхан болж,
Аврал, мөнх амь авч болохын тулд
Амиа Калварид өгснийг Тань
Ашид санахад надад туслаач.
3. Хэрхэн зохистойгоо харуулж,
Хайрт Тантайгаа адил болохоо
Хөх тэнгэрээс сурч мэдэхийн тулд би
Харцаа Тань руу дээш хандуулдаг.
4. Бодлоо өөрчилж, шинээр төрөн,
Бурхантай адил болохын тулд
Амьдралын эгэл өдрүүдийг
Ариун Сүнсээрээ удирдаач.
Үг: Зара Сэйбин, 1892–1980. © 1985 IRI
Ая: Томас Л.Дурам, т. 1950. © 1985 IRI