Дуу хөгжим
Адислал бүрээ тоол


125

Адислал бүрээ тоол

Баяр хөөртэй

1. Амьдралын эргүүлэгт автан бүдчихдээ

Бүхнийг алдсан мэт санагдан шантарвал

Адислал бүрээ тоол. Нэг нэгээр тоолж үз.

Бурханы хийснийг ухааран, та биширнэ.

[Chorus]

Адислалаа

Нэг нэгээр тоолж үз.

Ивээлээ тоол.

Бурханы хийснийг сана.

Адислалаа

Нэг нэгээр тоолж үз.

Адислал бүрээ тоол.

Бурханы хийснийг сана.

2. Өр зүрх тань шаналан, хүнд ачаа үүрч явна уу?

Үүрэх загалмай тань хүнддэж байна уу, танд?

Адислал бүрээ тоол. Сэтгэл тань хөнгөрч,

Өдөр өнгөрөх тусам баяртай болно.

[Chorus]

Адислалаа

Нэг нэгээр тоолж үз.

Ивээлээ тоол.

Бурханы хийснийг сана.

Адислалаа

Нэг нэгээр тоолж үз.

Адислал бүрээ тоол.

Бурханы хийснийг сана.

3. Хөрөнгө мөнгөөр баян бусдыг харахдаа

Хэмжээлшгүй баялгийг Христ танд амласныг сана.

Адислал бүрээ тоол. Тэнгэр дэх шагнал,

Гэрээ ч алт, мөнгөөр худалдаж авахгүй.

[Chorus]

Адислалаа

Нэг нэгээр тоолж үз.

Ивээлээ тоол.

Бурханы хийснийг сана.

Адислалаа

Нэг нэгээр тоолж үз.

Адислал бүрээ тоол.

Бурханы хийснийг сана.

4. Бэрхшээл зовлон дунд та бүдчин явахдаа

Бурхан бүхний дээд учраас бүү шантраарай.

Адислал бүрээ тоол. Тэнгэр элч таныг

Аяллыг тань дуустал дэмжин тайвшруулна.

[Chorus]

Адислалаа

Нэг нэгээр тоолж үз.

Ивээлээ тоол.

Бурханы хийснийг сана.

Адислалаа

Нэг нэгээр тоолж үз.

Адислал бүрээ тоол.

Бурханы хийснийг сана.

Үг: Бага Жонсон Оатман, 1856–1922

Ая: Эдвин О.Эксэлл, 1851–1921

Doctrine and Covenants 78:17–19

Alma 34:38