Дуу хөгжим
Амиа өгөв Гэтэлгэгч минь


94

Амиа өгөв Гэтэлгэгч минь

Хүндэтгэл бишрэлтэй

1. Алдарсан хуулийн төлөөсөнд

Амиа өгөв, Гэтэлгэгч минь.

Хүмүүнд амь, алдар сууг өгөхөөр,

Хүмүүнд амь,алдар сууг өгөхөөр

Хар нүглийн золиос болж халив.

2. Гэмт хүмүүс зовлонд нь баясан,

Гар, хөл, биеийг нь хадсан юм.

Элэглэж, шоглон, доромжилж,

Элэглэж, шоглон, доромжилж,

Эзэнд өргөст титэм өмсгөв.

3. Тэрбээр зовж, шаналан, цовдлогдсон ч

Түүнээс гомдлын үг гарсангүй.

Эрхэм үүргээ Тэр гүйцэлдүүлж,

Эрхэм үүргээ Тэр гүйцэлдүүлж,

Эцэгийнхээ хүслийг биелүүлэв.

4. “Аав аа, энэ аягыг зайлуулаач.

Ай, Та хүсвээс би уух болно.

Таны ажлыг гүйцэлдүүллээ,

Таны ажлыг гүйцэлдүүллээ.

Та сүнсийг минь хүлээн аваач.”

5. Түүнийг халин одох мөчид

Түнэр харанхуй нөмөрлөө.

Газар дэлхий дагжин чичирч,

Газар дэлхий дагжин чичирч,

Гаслант дуугаар “Тэр халилаа” гэв.

6. Тэр амьд, Тэр амьд! Бид даруусан,

Тэр ариун бэлгэдэлд мэхийнэ.

Хожмын үеийн гэгээнтэн бид,

Хожмын үеийн гэгээнтэн бид

Хүслийг нь эрхэмлэн амьдарна.

Үг: Элайза Р. Снөү, (1804–1887)

Ая: Жорж Кэйрлэсс, (1839–1932)

Doctrine and Covenants 18:11

Luke 22:42

Luke 23:46