Дуу хөгжим
Сүнсний минь Гэтэлгэгч, Аврагч


55

Сүнсний минь Гэтэлгэгч, Аврагч

Бишрэлтэйгээр

1. Сүр хүчит мутраараа эдгээгч,

Сүнсний минь Гэтэлгэгч, Аврагч.

Гашуун зовлонг минь Өөртөө авч,

Гайхамшигт чадлаар өргөлөө.

Израилын өгөөмөр Бурханд

Эгнэгт талархаад ч баршгүй еэ.

2. Төлөөсийг би төлж дийлэхгүй ч

Төгс Таныгаа хайрлаж чадна.

Өдөр ч, шөнө ч сэтгэлд уяатай

Ариун үг Тань намайг баясгана.

Өнөд үгийг Тань би тунхаглаж,

Амьдралаа Тандаа зориулъя.

3. Үг, үйлс, хүслийг минь Та захираач.

Дайсныг минь анд нөхөр болгооч.

Үүрдийн хүсэлд Тань төгс нийцтэл

Дорой намайг сахилгажуулаач.

Хайрыг Тань хүртэхэд минь туслаач.

Хаант улсад Тань орохуйц болгооч.

Үг: Оорсон Ф.Витни, 1855–1931

Ая: Хэрри А.Дийн, 1892–1987. © 1948 IRI

2 Nephi 1:15

Doctrine and Covenants 95:1