Дуу хөгжим
Тэнгэр, газрын Хаан Иехова


141

Тэнгэр, газрын Хаан Иехова

Бахдам

1. Тэнгэр, газрын хаан Иехова

Үнэн үгээ айлдаач!

Тивээс тивд алдрыг Тань мэдтэл

Үгс Тань түгэн тархаг.

Тивээс тивд алдрыг Тань мэдтэл

Үгс Тань түгэн тархаг.

2. Даян дэлхийд энх тайван байж,

Диваажин оршихын тулд

Хаант улс, Сүм Тань энэ эх дэлхийд

Өсөж хөгжихийг харахсан.

Хаант улс, Сүм Тань энэ эх дэлхийд

Өсөж хөгжихийг харахсан.

3. Ажил Тань бүр хүчтэй өрнөж,

Алсын улсыг ч авчраг!

Хаант улсад Тань байраа эзлээд,

Хаан, Бурханаа тэд магтаг.

Хаант улсад Тань байраа эзлээд,

Хаан, Бурханаа тэд магтаг.

4. Бүх дэлхийн үндэстэн болгон

Бадаг түрэн хоршино.

Баярын уухайг тэнгэрт өргөж,

Бүхий л хэлээр дуулна.

Баярын уухайг тэнгэрт өргөж,

Бүхий л хэлээр дуулна.

Үг: Зохиогчийн нэр тодорхойгүй

Ая: Оливэр Холдэн, 1765–1844

Habakkuk 2:14

Doctrine and Covenants 45:71