Дуу хөгжим
Гоо үзэсгэлэнт Сион сэр


27

Гоо үзэсгэлэнт Сион сэр

Зоригтой

1. Гоо үзэсгэлэнт Сион сэрээд,

Гэрлээ цацруулсаар байна.

Тун удахгүй сүрлэг Хаан нь

Тэнгэрийн үүд хаалгыг нээнэ.

Тэр Хаантай, Енохын ардтай

Тэнгэрт уулзуулахын тулд

Тив дэлхийд сайн мэдээг түгээж,

Түмнээ Тэрээр бэлдэнэ.

2. Алтан бүрээг элч нар үлээж,

Алс хязгаарт сонордуул.

Гэгээнтнүүдээ Есүс аварч,

Гайт дайснаа ялж дийлэхээр

Түг түмэн тэнгэр элчийн хамт

Тун удахгүй ирэх

Таатай сайхан мэдээг хүргэж,

Түмэн олонд түгээ.

3. Тийн бошиглогчдын зөгнөсөн

Тайван сайн цаг ирнэ.

Христтэй цуг гэгээнтнүүд амьдарч,

Хамтдаа дэлхийг захирна.

Ай, гайхамшигтай мянган жил!

Аврагч минь, Та намайг

Сион уулан дээр зогсоход бэлдээч,

Салшгүй үүрд хамт байлгаач.

Үг: Эдвард Партриж, 1793–1840. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны дууллын номонд орсон, 1835.

Ая: Зохиогчийн нэр тодорхойгүй, Вюртемберг, Герман. Ойролцоогоор 1784 он

Doctrine and Covenants 82:14

Moses 7:62–65